Дата менежментэд тулгарч буй шинэ сорилтууд

August 12, 2020

"Дата хэрэглэгчид илүү хурдтайгаар дата хүлээн авч байхыг шаардаж, нөгөө талаас датанд нэвтрэх, датаг хянах, боловсруулах, илүү хурдтайгаар хүргэх үйл ажиллагааны дарамт улам нэмэгдсээр байна. Эдгээрийг уламжлалт дата менежментийн (ялангуяа нэгтгэх) аргачлалаар шийдвэрлэх боломжгүй юм.” гэж 2019 оны 6-р сард гаргасан Гартнерын судалгаанд (Дата менежментийн шийдэл санал болгогчид) бичжээ.

Data management -д тулгарч буй сорилтууд

Дээр дурдсан нөхцөл байдал нь Self-service буюу өөртөө үйлчлэх дата аналитикийн шийдлүүд ихээр бий болсонтой холбоотойгоор гарч буй үр дүн бөгөөд хэрэгцээт хүн бүхэнд дата шинжилгээ нээлттэй болсноор дараах сорилтууд бидний өмнө тулгараад байна.

  • Датаны хэмжээ, төрөл, аналитик хэрэглээний өсөлт

Байгууллагууд өмнө нь зөвхөн өөрсдийн холбогдолтой датаг цуглуулж (хэрэглэгчийн мэдээлэл, санхүүгийн дата гэх зэрэг) ашигладаг байсан бөгөөд энэ үед мэдээллийн технологи (МТ)-ийн багийнхан хэрэгцээт дата, мэдээллийг хадгалж, түүн дээрээ дүн шинжилгээ хийн, аналитик үр дүнг бизнесийн шийдвэр гаргагч нарт гаргаж өгдөг байсан.

Харин одоо байгууллага доторх бүхий л алба, хэлтсүүд өөрсдөдөө янз бүрийн дататай болж, тухайн датаныхаа үнэ цэнийг өөрсдөө гарган авдаг, дүн шинжилгээ хийх тусгай хэрэгцээ шаардлагатай болсон байна.

  • МТ багийнхан болон Дата хэрэглэгчдийн аналитик шинжилгээн дэх үүрэг, оролцооны өөрчлөлт

Өөртөө үйлчлэх аналитикийн хялбар шийдлүүд нь МТ ажилчдыг тайлан гаргах үүргээс чөлөөлж оронд нь тэдэнд байгууллага даяар датанд суурилсан шийдвэр гаргалт хийхэд дэмжих системийг бэхжүүлэх, түүнийг үргэлжлүүлэн хадгалах үүргийг хариуцуулах болсон.

Дата хэрэглэгчид өөрсдөдөө шаардлагатай гэсэн олон төрлийн датаг цуглуулж, ашиглаж байгаа нь сайн хэрэг ч МТ багийнхны тогтоосон дата засаглалд/журамд хамааралгүй систем, аргачлал ашиглах нь бий. Тиймээс МТ ажилтнууд байгууллага дотор илүү олон хүмүүст “self-service” аналитик хийх боломжийг олгох, уг боломжийг өргөжүүлэх, дата хүртээмжийг нэмэгдүүлэхийн сацуу аюулгүй байдлыг анхаарч, хяналт тавих хэрэгтэй.

  • Датаны ил тод, найдвартай байдал

Байгууллага доторх датаг хэн, хэрхэн ашиглаж, ямар өөрчлөлт хийсэн зэрэг нь тодорхойгүй байх нь бий. Дата менежментийн уламжлалт загварын хувьд дата баазын админ ямар нэгэн ажлын дата дээр өөрчлөлт хийсэн бол байгууллагын бүх ажилчдад уг өөрчлөлтийн талаар масс имэйл илгээн, тухайн ажлын датаг ашиглаж байгаа, хэрэгтэй хүмүүс нь олж харах байлгүй гэж бодоод өнгөрөөдөг сул талтай байдаг.

Өөр нэгэн чухал зүйл нь мэдээж байгууллагын дата ашиглах журам юм. МТ багийнхан дата хэрэглэгчдэд аль датаг ашиглах хэрэгтэй талаар болон уг дата баталгаатай, баталгаагүй эсэх талаарх мэдээллийг систем дээрээ нэмэлт байдлаар мэдээлэх нь зүйтэй. Түүнчлэн тухайн дата хугацааны хувьд шинэчлэгдсэн байгаа эсэхийг мөн мэдээлэх шаардлагатай.

Дүгнээд хэлбэл self-service аналитик програмын хэрэглээ нэмэгдсэнээр МТ багийнханд зөв датаг зохион байгуулах, удирдах, хүргэх гэсэн сорилт бий болсон бол дата хэрэглэгчдэд их хэмжээний дата дотроос өөрсдийн дүн шинжилгээнд хамааралтай, баталгаатай датаг олж авах гэсэн сорилт гарч ирсэн.

Тэгвэл бид танд дээрх сорилтуудыг хялбар аргаар шийдвэрлэсэн жишээ болгон Tableau компанийн шийдлийг онцолж байна.

Tableau компанийн хувьд хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага болон дата менежментийн сорилтуудыг шийдвэрлэхдээ датаны ил тод байдал, хүртээмжтэй байдал болон баталгаатай байдлыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийхээ дагуу тэд өөрсийн үндсэн дата дүрслэлийн аргачлалтай уялдуулсан Tableau Prep Builder буюу дата шинжлэхийн өмнөх нэгтгэл, бэлтгэл, цэвэрлэгээний болон Tableau Prep Conductor буюу дата хаана, хэрхэн ашиглагдаж байгаа талаарх мэдээллийг танд хүргэх зориулалттай 2 төрлийн визуал үйлчилгээг шинээр санал болгож эхлээд байна.

Та Tableau Prep шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

ITZONE

Таны амжилтын хурдасгуур Ай Ти Зон компани. Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч. МТ цогц шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэгч.