Та мэдээллийн технологийн аюулгүй байдалдаа битгий санаа зов

July 09, 2020

Улсын их баяр наадмын амралт, ажилтнуудын ээлжийн амралт гээд олон амралтын үед мэдээллийн технологийн аюулгүй байдалдаа та санаа зовж мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаа амрааж чадахгүй санаа зовж байна уу? Эсвэл амарсан үед тань гацах зэрэг ямарваа санаа зовнил байгаа бол бид танд тохирсон шийдлүүдийг танилцуулъя.

1. Firewall (Fortinet Next-Generation Firewall)

Байгууллагын сүлжээний аюулгүй байдлын хамгийн гол суурь төхөөрөмж бол Firewall билээ. Та Firewall дээрээ VPN тохиргоог идэвхжүүлснээрээ хаа байгаагаа газраасаа интернэтээр дамжин дотоод сүлжээндээ нэвтэрч системүүдээ хянах боломжтой. Гэвч зарим байгууллагуудын хувьд тус төхөөрөмж нь хуучирсан, сүлжээгээр урсах мэдээллийн урсгал нэмэгдсэн эсвэл мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд тань амрах гэж байгаа бол танд Дэлхийн МТ аюулгүй байдлын зах зээлд тэргүүлэгч Fortinet компанийн төхөөрөмжийг санал болгож байна. Та өөрийн байгууллагын хэрэгцээ шаардлага, дэд бүтэц, онцлогт тааруулан Next generation Firewall, Web application Firewall-уудаас сонгон ашиглах боломжтой. Мөн fortitoken-тэй холбон алсаас буюу remote-р аюулгүй холбогдон ажиллах бүрэн боломжтой.

Шийдлийн дэлгэрэнгүй: Next generation Firewall, Web application Firewall, Fortitoken

2.  Data Protection (Dell EMC Power Protect Data Manager)

Байгууллагын үнэт хөрөнгүүдийн нэг болсон өгөгдлөө хэрхэн хамгаалахаа олохгүй, backup хийхээр төлөвлөсөн ч ямар шийдэл ашиглахаа мэдэхгүй байгаа бол танд Dell EMC компанийн өгөгдөл хамгаалалт, backup-ийн шийдлийг санал болгож байна. Тус шийдлийн хувьд өгөгдөл backup хийх үед гардаг өгөгдөл давхардлыг арилгах deduplication (storage-г 55 дахин багасгах боломжтой), backup болон сэргээхэд маш хурдан болон Backup хийх үед өгөгдөл гэмтэхээс хамгаалах self-healing,үндсэн аппликэйшн\программ дээрээс backup сервер рүү дамжихгүйгээр шууд backup хийх Application Direct гэх мэт боломжуудтай бөгөөд хамгийн гол бусад шийдлүүдтэй харьцуулахад маш хямд шийдэл юм.  Тийм учраас байгууллагын хувьд үнэт хөрөнгө болох өгөгдлөө аюулгүй, найдвартай backup хийх хадгалах, нөөцлөх боломжтой юм.

Шийдлийн дэлгэрэнгүй:

https://www.itzone.mn/page/dell-emc-powerprotect-data-manager

3.  Endpoint Protection (Sophos Intercept X)

Endpoint буюу эцсийн хэрэглэгчийн хувьд халдагад өртөх боломжтой хамгийн эмзэг цэг юм. Тэгвэл байгууллагын эцсийн хэрэглэгч буюу ажилтнуудын компьютер, төхөөрөмжийн аюулгүй байдлыг бүрэн хангах, цаашлаад мэдээллийн технологи хариуцсан ажилтан тань амарсан гэрээсээ хандаад аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой Sophos Intercept X-г санал болгож байна. Тус шийдлийн хувьд эцсийн хэрэглэгчид учирч болох бүх халдлагаас сэргийлэх боломжтой бөгөөд хамгийн аюултай халдлагын төрлийн нэг болох ransomware халдлагын эсрэг бүрэн ажиллах боломжтой юм. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан функцтэй бөгөөд өмнө бүртгэгдээгүй халдлагыг ч шинж байдал буюу behavior анализ хийн таслан зогсоодог.  Тийм учраас байгууллагын эцсийн хэрэглэгч буюу ажилтнуудын хувьд тодорхой эрсдэл халдлагаас бүрэн хамгаалагдлаа гэсэн үг юм.  

Шийдлийн дэлгэрэнгүй: https://www.itzone.mn/page/sophos-intercept-x

4.  Биет аюулгүй байдал (Axis/Dahua surveillance system and video analytic)

Амралтын энэ үед мэдээж хэрэг хамгаалах ёстой хамгийн чухал зүйл бол биет үнэт хөрөнгүүд билээ. Тэгвэл бид танд биет аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой хяналтын камерын болон видео анализ хийх боломжтой шийдлүүдийг санал болгож байна. Шведийн Axis болон БНХАУ-н Dahua компаниудын шийдлүүдийг санал болгож байна. Тус шийдлүүдийн хувьд та өөрийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн авч ашиглах боломжтой. Иймд оффис болон бусад биет хөрөнгүүдийнхээ аюулгүй байдал болон аюулгүй ажиллагааг алсаас бүрэн хянах, аюул эрсдлээс бүрэн сэргийлэх боломжийг олгоно.

Шийдлийн дэлгэрэнгүй: Хяналтын камерын систем, Видео аналитикийн систем

Эцэст нь хэлэхэд мэдээллийн эрин зуунд ажиллаж байгаа, Дижитал шилжилтийг хийж байгаа, хийх гэж буй байгууллагуудын хувьд ямар ч нөхцөлд аюулгүй, найдвартай ажилладаг мэдээллийн технологийн дэд бүтэц, үйл ажиллагаатай байх нь чухал. Тийм ч учраас та бүхэн мэдээллийн технологийн найдвартай, оновчтой шийдлүүдийг авч ашиглан амжилтаа хурдасган ажиллахад бид ямагт дэмжин ажиллаж Дижитал шилжилтийг хийх аялалд тань итгэлт түнш байх болно.

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер