Tableau платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн амжилттай ажиллаж буй компаниуд

June 21, 2020

Өмнөх нийтлэлүүдээр бид Business Intelligence (BI) системийн ач холбогдлууд болон Tableau платформыг ашиглан үр дүнтэй ашиглах талаар танилцуулсан. Тэгвэл энэ удаа бид бодит туршлагууд буюу Tableau платформыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ашиглаж байгаа дотоод болон гадаад байгууллагуудын талаар танилцуулъя. 

1. Оюу Толгой ХХК

Монгол Улсын хамгийн том уул уурхайн компани төдийгүй улсад төлж буй татвар шимтгэл, хувь нэмрээрээ жил бүр тэргүүлдэг компани бол Оюу толгой компани билээ. Тус компанийн хувьд Tableau платформ үйл ажиллагааны болон мэдээллийн технологийн маш том дэд бүтэцтэй ажилладаг. Өдөр тутам их хэмжээний өгөгдөл үүсдэг бөгөөд цаг алдалгүй маш хурдтай шийдвэрүүдийг тухайн өгөгдлүүд дээр суурилсан гаргах шаардлагатай байдаг. Тийм учраас Tableau платформыг ашиглаж эхэлсэн бөгөөд өмнө ажилтнууд өгөгдөл дээр суурилан шийдвэр гаргах, тайлан бэлтгэх гэх мэт хугацаа алддаг байсан ажлууд хөнгөвчлөгдсөн. Одоо байгууллагуудын ажилтнууд болон удирдлагуудын хувьд real-time буюу бодит хугацааны өгөгдөл дээр суурилсан дашбоардуудыг харж тэдгээрт суурилсан шийдвэрүүдээ цаг алдалгүй маш богино хугацаанд гаргадаг болсон.

Туршлагын дэлгэрэнгүй үзэх: https://www.itzone.mn/content/case_study/show/329

2. Wallmart сүлжээ дэлгүүр

Дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг болох Wallmart-н хувьд өдөр тутам маш их хэмжээний өгөгдлүүдтэй ажилладаг. Тэр дундаа сүлжээ дэлгүүрүүдийн хувьд хүний нөөцийн төлөвлөлт, бүтээгдэхүүний татан авалт, тооцоолол болон шинэ санаа санаачилгуудыг турших зэргийг цаг алдалгүй хийх нь чухал. Тус сүлжээ дэлгүүрийн хувьд Tableau платформыг ашигласнаар бүх ажилтнуудад нээлттэй хянах самбар болон тайлангуудыг боловсруулах ажилладаг бөгөөд тайлан мэдээлэл гаргах шаардлагагүй хэрэгжүүлэлт болон бусад нэмэлт санаачилгууд дээр ажилладаг болсон. Мөн салбар бүрээ бүсчилсэн байдлаар харан шаардлагатай мэдээллүүдээ нэг цонхноос авч ялгаатай байдлыг нь харах, аль хэсэгт илүүтэй анхаарах зэрэг жижгээс том цар хүрээтэй шийдвэрүүдийг бүгдийг нь дэмжихэд ашиглаж байна.

Туршлагын дэлгэрэнгүй үзэх: https://www.itzone.mn/content/blog/show/49

3. Монос Хүнс ХК

Эрүүл мэндийн хүнсний чиглэлээр 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй Монос Хүнс ХК компанийн хувьд бүтээгдэхүүний татан авалт болон түгээлт, бэлэн бүтээгдэхүүний нөөц, түгээлтийн болон борлуулалтын ажилтнуудын real-time мэдээлэл хянах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа Tableau платформыг ашиглаж байна. Монос Хүнс ХК-н хувьд өмнө нь мэдрэмжид суурилан шийдвэр гаргах хандлагатай байсан бол өгөгдөлд суурилан шийдвэр гаргах болсон. Үүний зэрэгцээ өөрсдийн ашигладаг CRM системтэйгээ холбосноор оновчтой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргахад маш том нөлөө үзүүлсэн.

Туршлагын дэлгэрэнгүй үзэх: https://www.itzone.mn/content/case_study/show/315

4. Barclays банк

Европ, Америк, Африк болон Ази тивд олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Barclays банкны хувьд өдөр тутам харилцагчийн мэдээлэл болон гүйлгээтэй холбоотой асар их өгөгдөлтэй ажилладаг. Гэвч тэдгээр өгөгдлүүдээ ашиглан оновчтой шийдвэрүүдийг гаргах тал дээр ихээхэн асуудалтай байсан. Учир нь тэр их хэмжээний өгөгдлийг ашиглан хэлтэс нэгжүүд хүссэн дашбоард мэдээллийг гаргахад мэдээллийн технологийн функцийн ажилтнуудын тусламжтай авдаг байсан нь ажлын ачаалал нэмэгдэх, ажил хүлээгдэх, цаг тухайд нь шийдвэр гаргаж амжихгүй байх зэрэг асуудлуудыг дагуулдаг байсан. Тус банкны хувьд Tableau платформыг ашигласнаар хэлтэс нэгжийн ажилтнууд өөрсдөө дашбоард, мэдээллээ бэлтгэн яаралтай шийдвэрүүдээ гаргах, харилцагчтай холбоотой их хэмжээний өгөгдлүүд дээр төвөггүй анализ хийх боломжтой болсон.  

Туршлагын дэлгэрэнгүй үзэх: https://www.itzone.mn/content/blog/show/101

5. Үндэсний Статистикийн хороо

Монголын Үндэсний статистикийн хорооны хувьд өдөр тутам их хэмжээний өгөгдлүүдтэй ажиллах, тооцоо судалгаа хийх гэх мэт асар олон тоотой ажилладаг байгууллага билээ. Тэгвэл тус байгууллагын хувьд Монгол дахь НҮБ-ийн Хүүхдийн сантай  хамтран ажиллаж буй “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г хийсэн бөгөөд тус судалгааны өгөгдлүүд дээр ажиллахад Tableau платформыг ашиглах, цаашлаад гарсан үр дүнг ойлгомжтойгоор дүрслэн харуулахад амжилттай ашигласан. Тус байгууллагын хувьд Ай Ти Зон компаниас явуулдаг сургалтын үйлчилгээг давхар авсан бөгөөд одоогийн байдлаар ажилтнуудын хувьд шаардлагатай бүх ажлуудыг төвөггүй хийж өмнө цаг алддаг байсан ажлуудаа хөнгөвчлөн ажиллаж байна.

Туршлагын дэлгэрэнгүй үзэх: https://www.itzone.mn/content/news/show/396

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер