Хяналтын камерын дараагийн үе “Биеийн дулааныг хэмжих” Thermal Camera

April 01, 2020

Дэлхий даяар үүсэж буй COVID-19 вирусийн нөхцөл байдал бидэнд технологийг үр ашигтайгаар ашиглах шаардлагатай гэдгийг харууллаа. Учир нь технологийн хөгжлийн ачаар бид мэдээллийг цаг алдалгүй авч, гэрээсээ мөн ямар хүндрэлгүйгээр ажиллаж байна. Мөн вирусийн тархалтыг хянах, хязгаарлахад ч технологи өндөр үр өгөөжийг өгөх боллоо. Энэ бол “Биеийн дулаан хэмжих” Thermal Camera юм. Уламжлалт термометрээр халууныг үзэх нь олон хүн явдаг газруудад маш их цаг хугацаа шаардсан мөн үр дүн багатай шийдэл бөгөөд хэмжих ажилтны хувьд ч эрсдэл өндөртэй. Түүнчлэн халуун хэмжих төхөөрөмжийг хэт холоос эсвэл тохиромжгүй орчинд буруу хэрэглэснээс алдаатай үр дүн гарах эрсдэлтэй юм. Иймд дээрх асуудлыг бүрэн шийдэх боломжтой Thermal Camera-г ашиглах нь үр дүнтэй юм.  

Thermal буюу “Биеийн дулаан хэмжигч” камер гэж юу вэ?

Хяналтын камер нь зөвхөн дүрс, дуун дээр үндэслэн ажилладаг байсан бол өдгөө хяналтын орчинд байгаа хүмүүсийн биеийн дулааныг хамтад нь хэмжих боломжтой болсон. Товчхондоо хяналтын орчинд байгаа хүмүүсийн биеийн дулааныг тусгай төхөөрөмжийн тусламжтай хэмжих бөгөөд тодорхой дулааны хязгаарыг давсан хүмүүсийн талаарх мэдэгдлийг админ руу өгдөг камер юм. Энэхүү ухаалаг камерыг ашиглан хүний биеийн халууныг хэмжих нь үр дүнтэй мөн санхүүгийн болоод цаг хугацаа, ажиллах хүчний зардлыг хэмнэнэ. 

Thermal болон царай таних камерын шийдлээр дэлхийд тэргүүлэгч Megvii

Та магадгүй хаа нэгтэйгээс БНХАУ “Царай таних технологи”-г шинэ түвшинд авчирч олон мянган хүн цугласан стадионоос гэмт хэрэгтнийг олж таньсан талаар сонссон болов уу. Тэгвэл тэр камерын технологи бол Megvii компанийнх юм. Тус компанийн хувьд мөн Thermal камерын технологийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд COVID-19 вирустэй холбоотой БНХАУ-д олон нийтийн газруудад тус камерыг байршуулан сэжигтэй тохиолдлуудыг амжилттай илрүүлсэн юм. Учир нь тус бүтээгдэхүүний хувьд БИЕИЙН ДУЛААН-г ±0.1°C нарийвчлалтай хэмждэг бөгөөд энгийн дулаан мэдрэх төхөөрөмжүүдтэй харьцуулахад МАШ ӨНДӨР нарийвчлал юм. 

Megvii Ming Ji Mini нэртэй хүний биеийн дулааныг тодорхойлж анализ хийх боломжтой энэхүү систем нь хяналтын орчинд байх хүн тус бүрийн биеийн температурыг 0.3-2 метрийн зайнаас шууд хянах боломжтой. Хэрвээ хяналтын орчинд байгаа хүмүүсээс 37.3-с дээш хэмийн биеийн халуунтай байгаа тохиолдолд автомат мэдэгдэл өгдөг. Дан ганц камер ашиглан халуун үзэх нь нарийвчлал багатай арга юм. Нарийвчлалыг улам нэмэхийн тулд нэмэлтээр хар хайрцаг буюу тодорхой түвшинд дулаан ялгаруулдаг төхөөрөмж камерын тусгалд суурилуулан ашигладаг. Учир нь хүний бие халуунтай үеийн температур(38C) болон ердийн үеийн температурын (37C) зөрүү нь маш бага (2.7%) юм. Тиймээс маш жижиг нарийвчлалын алдаанаас болж буруу үр дүн гарж болох бөгөөд ингэснээр алдаа гарах магадлалыг бууруулна. Мөн тус камер нь 1 минутад 200 орчим хүмүүсийн халууныг тодорхойлж анализ хийх боломжтой бөгөөд хэрвээ та царай таних технологийн хамт ашиглавал илүү үнэ цэнэтэй болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Шийдлийн танилцуулга бичлэг: 

Хэрвээ та энэхүү шийдлийг сонирхож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

И-мэйл: Crm@itzone.mn  Tsolmonbaatar.e@itzone.mn

Утас: 7731-2424

Г. Цэнгэл

Контент Архитектурч.Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан маркетер.