Аюулгүй байдлын зах зээлд манлайлагчдын шидэт квадрат

November 11, 2019

Байгууллагынхаа “Аюулгүй байдал”-ыг хангана гэдэг нь яг л та өөрийн биеийн ямарваа нэг өв­чин, эмгэгээс сэргийлэх вакцин тариулах эсвэл өв­­чин эдгээх эм, бэлдмэл хэрэглэж байгаа­тай ижил юм.  Гэвч “Аюулгүй байдал”-ын ямар шийд­лийг ашиглах талаар сонголтоо хийх нь амаргүй. “Аюулгүй байдал”-ын шийдлийн хувьд салбарын нийт­лэг болон тусгайлан заагдсан стандарт, техник технологийн шаард­лага хангах, дүрэм, журмуудыг мөрддөг байх нь чухал. PCI, GDPR, SIEM, HIPAA зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд нь “Аюулгүй байдал”-аа бүрэн хангах, цаашлаад болзошгүй эрсдэлээс хамгаалах үндсэн чиглэл болно.  
Дэлхийд тэргүүлэгч технологийн судалгааны байгууллага болох Гартнераас зах зээлийн байдлыг харуулсан судалгааг жил тутамд хийдэг бөгөөд үр дүнгээ “Шидэт квадрат”-д оруулан харуулдаг. Тэгвэл 2018-2019 оны хооронд “Аюулгүй байдал”-ын зах зээлд ямар сегментэд, ямар компаниуд тэргүүлж байгааг та бүхэнд толилуулъя. Мөн бид энэ удаа “Шидэт квадрат”-д багтсан компаниудыг кибер аюулгүй байдлын 3 түвшинд хуваан эрэмбэлж танилцуулахаар бэлдлээ. Энэ нь магадгүй таны болон танай байгууллагын “Аюулгүй байдал”-ын шийдлээ сонгох сонголтод тусална гэж найдаж байна. 

Сүлжээний  Firewall-ын шидэт квадрат  
Figure 1. Magic Quadrant for Network Firewalls

Magic-Quadrant for-Network Firewalls

Тус салбарын хувьд өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулах тодорхой өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд: Fortinet компани хүч түрэн орж ирсэн бол тус хэсэгт байрлах бусад компаниуд байр сууриа хадгалсан байна. Энэ төрлийн шийдэл нь +1000 ажилтантай байгууллагууд ашиглахад тохиромжтой юм.

 

Эцсийн хэрэглэгчийн төхөөрөмжийн аюулгүй байдлын салбарын шидэт квадрат 
Figure 2. Magic Quadrant for Endpoint Protection platforms.

Magic-Quadrant-for-Intrusion Detection-and-Prevention-system

Аюулгүй байдлын салбарын хамгийн тулгамдсан бөгөөд эмзэг цэг бол EPP (End Point Protection) буюу Эцсийн хэрэглэгчийн ашиглаж буй төхөөрөмжийн хамгаалалт байдаг. Тэгвэл төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах бүтээгдэхүүний хувьд 2019 онд тэргүүлэгчдийн эгнээнд шинээр Microsoft, CrowdStrike зэрэг компаниуд хүч түрэн орж ирсэн байна. Тус зах зээлийн бүтээгдэхүүн нь цаашид илүү автоматчилагдсан, урьтач болох хандлагатай гэж Гартнераас таамаглажээ.  

 

Халдлагын эсрэг нэгдсэн удирдлагын шийдлийн шидэт квадрат  
Figure 3. Magic Quadrant for Unified Threat Management.

Magic-Quadrant for-Network Firewalls

Unified Threat Management буюу  халдлагын эсрэг нэгдсэн удирдлагын хамгаалалтын шийдлийн зах зээлийн “Шидэт квадрат”-ыг харвал өмнөх жилүүдийн тэргүүлэгчид болох Fortinet, Check Point Software Technologies, Sophos компаниуд байр сууриа хадгалсан хэвээр байна. Харин Huawei компанийн хувьд Niche буюу Цүнхээлээс Challenger буюу Тэмцэгчийн байр суурь руу шилжсэн байна. Нэмж хэлэхэд Fortinet компани нь Гартнерийн “Шидэт Квадрат”-д сүүлийн 10 орчим жил тэргүүлэгчийн байр сууриа алдаагүй юм.  

 

Халдлагыг илрүүлэх болон  халдлагаас сэргийлэх системийн Шидэт квадрат 

Figure 4. Magic Quadrant for Intrusion Detection and Prevention system.

Magic-Quadrant-for-Intrusion Detection-and-Prevention-system

Дараа үеийн аюулгүй байдлын технологийн үндсэн 3 түвшин бол Илрүүлэх(Detect), Сэргийлэх (Prevent), Хариу үйлдэл үзүүлэх (Respond) юм. Үүнтэй холбоотой Intrusion Detection and Prevention systems буюу Халдлагыг илрүүлэх болон халдлагаас сэргийлэх шийдлийн системийн зах зээлийн “Шидэт квадрат”-ыг харвал Cisco, Trend Micro, McAfee зэрэг бүтээгдэхүүн нь зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа алдаагүй харагдаж байна. Cisco компанийн хувьд сүүлийн 3 жил энэхүү зах зээл тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар ирлээ.  

 

 

ITZONE

Таны амжилтын хурдасгуур Ай Ти Зон компани. Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч. МТ цогц шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэгч.