Дата вэйрхаус (Data warehouse) нь биг дата (Big data)-ийн эрин үеэ даган өөрчлөгдөж байна. Дата Вэйрхаусыг аливаа байгууллагын бүхий л хугацааны турш хуримтлуулсан мэдээлэл, өгөгдлүүдийн уурхай гэж ойлгож болно. Энэ нь мэдээлэл болон өгөгдлийг нэг цэгээс түргэн шуурхай, цэгцтэй олж авах, түгээх боломжийг бий болгодог. 

Байгууллагын Дата Вэйрхаус (Enterprise Data Warehouse) гэж юу вэ?

Байгууллагын Дата Вэйрхаус гэдэг нь уламжлалт зарчмаар бол тухайн байгууллагын дотоод системүүдийн үүсгэсэн өгөгдөл мэдээллүүдийн цогц гэж ойлгож болно. Энэ нь байгуу w ангилж, шийдвэр гаргалт болон тайлан мэдээллийг үнэн зөв гаргахад дэмжлэг болох зорилготой өгөгдлийн сан юм.  

Орчин үеийн Байгууллагын Дата Вэйрхаус ямар давуу талыг үүсгэх вэ? 

Орчин үеийн Байгууллагын Дата Вэйрхаус нь бидэнд байгууллагын дата мэдээллээ эмх цэгцтэй зөв хадгалж, ангилж, байгууллагын функц бүрд тохирсон нарийн, зөв, судалгаатай мэдээллийг хүргэхэд тусална. Жишээ нь: Нэг банкны хувьд өнгөрсөн улиралд шинээр данс нээсэн харилцагчийн тоо нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт гарсан гэж үзье. Энэ бол бид Уламжлалт Байгууллагын Дата Вэйрхаусаа ашиглан ердөө тоо өссөн өөрчлөлтийг л харж буй хэрэг. Харин Орчин үеийн байгууллагын дата вэйрхаусын тусламжтай энэ мэдээллээ гаднын баталгаатай эх сурвалж болон хөрөнгийн зах зээлийн мэдээлэлтэй уялдуулан харснаар томоохон компани өөрийн хувьцаагаа худалдаалах үйл явцаас үүдэлтэй юм байна гэсэн илүү критикал, чанарын үзүүлэлттэй дүгнэлтийг хийх боломжтой болно. Ингэж хийсэн дата шинжилгээ байгууллагад жинхэнэ утгаараа үнэ цэнэ өгнө.Орчин үед байгууллагууд биг датаг (Big data) ихэд чухалчлан авч үзэж байгаа хэдий ч  биг дата  болон Байгууллагын Дата Вэйрхаусыг илүү боловсронгуй, мэргэжлийн түвшинд ашиглах хэрэгцээ илүүтэй тулгарч байна. Өөрөөр хэлбэл Байгууллагын Дата Вэйрхаус нь урьд өмнөхөөсөө илүү хурдан, үр ашигтай, уян хатан, удирдахад хялбар байх нь маш чухал юм. Үүний тулд бид FUTURE READY – Байгууллагын Дата Вэйрхаус хийх хэрэгтэй. 

FUTURE READY БУЮУ ИРЭЭДҮЙД БЭЛЭН ДАТА ВЭЙРХАУС БЭЛТГЭХ НЬ 

Байгууллагын Дата Вэйрхаус бүтээх нь маш их цаг хугацаа,  хүч хөдөлмөр шаардсан ажил юм. Байгууллагын Дата Вэйрхаусын нэгэн гол хэсэг бол Дата чанаржуулах үйлчилгээ (Data Quality Service) болон Мастер өгөгдлийн удирдлага (Master Data Management) байдаг. 

Дата чанаржуулах үйлчилгээ гэдэг нь дата цэвэрлэгээ хийх хамгийн чухал хэсэг. Ихэнх дата чанаржуулах хэрэгслүүд нь zip code, утасны дугаар форматжуулах гэх мэт өөрийн бэлэн өгөгдөл цэвэрлэдэг модультай байдаг. Мөн бид өөрсдийн модулиа нэмж өгснөөр яг одоогийн байдлаар үүсээд буй чанаргүй өгөгдлийг өөрсдөдөө тохируулан засварлах боломжтой болдог. 

Мастер өгөгдлийн удирдлага нь өгөгдлийн найдвартай, чанартай байдлыг тодорхойлдог гэж хэлж болно. Жишээ нь: Нэг хэрэглэгч олон систем дээр давхар бүртгэгдсэн боловч тэдгээр системүүд дээр гэрийн хаяг олон янзаар бичигдсэн гэж бодъё. Бид аль мэдээлэлд итгэх эсэхээ мэдэхгүй эргэлзэх тул Мастер өгөгдлийн удирдлагаар дамжуулан системүүдээ эрэмбэлээд (CRM 60%, WEB 40% гэх мэт) системдээ мэдээллийн үнэн, зөвийг гаргах үйлдлийг хийнэ.  Мэдээж эрэмбийг бизнесийн хүмүүс гаргах нь илүү оновчтой юм.  Дата вэйрхаус хийх төслийн 90 орчим хувь нь Том цохилтын арга (Big Bang Approach) буюу бүгдийг нэг дор хийх гэж оролдсоноос болж бүтэлгүйтдэг. Иймд байгууллагууд хамгийн боломжит жижиг хэсгээс эхлэн дэс дараалалтай, эмх цэгцтэйгээр хийвэл илүү үр дүнтэй байдаг.