ERP бол дижитал эриний шинэ газрын тос хэмээх өгөгдлийн уурхай юм

May 17, 2019

Бизнесийн байгууллагууд өрсөлдөөнд давуу талыг олохын тулд технологид суурилсан цоо шинэ шийдлийг бизнестээ нэвтрүүлэхийг дижитал эрин шаардаж эхэлсэн. Ийм ч утгаараа ERP систем нэвтрүүлэх нь цахим шилжилтийн эхний чухал алхам болжээ.

Байгууллага ERP системийнхээ хөрөнгө оруулалтын өгөөжийг процесс автоматжуулалтаар 50 орчим хувийг нь нөхөх боломжтой байдаг ч өгөгдлөө ашиглаж эхэлснээр хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг 100 болон түүнээс дээш хувиар өсгөх боломж бүрддэг. Түүнээс гадна өгөгдлөө үр дүнтэй ашиглах нь ERP систем хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг доод тал нь 50 хувиар нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Ай Ти Зон компанийн хувьд Green ERP системийг ашиглан 1872 төрлийн хоорондоо уялдаа холбоо бүхий нэгдсэн өгөгдлийг бүрдүүлж чадсан бөгөөд үүн дээрээ өгөгдлийн олборлолт хийх зорилгоор 40 гаруй дашбоард тайланг хийж бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Дижитал эриний шинэ газрын тос нь өгөгдөл болчхоод байгаа өнөө үед энэхүү баялгийг бүтээгч уурхай нь ERP систем болоод байна.

Энэ талаар Америкийн ERP, CRM систем нийлүүлэгч шилдэг компани болох WorkWise (www.workwisellc.com) компани ERP нэвтрүүлснээр гарах гол 15 давуу тал буюу TOP 15 BENEFITS OF IMPLEMENTING ERP SOFTWARE нийтлэл гаргасан байна. Энэхүү нийтлэлд тусгагдсан “ERP нэвтрүүлснээр гарах гол 15 давуу тал”-ууд нь Ай Ти Зон компанид ERP нэвтрүүлснээр гарсан эсэх талаар бодит жишээг та бүхэнд хүргэж байна.

НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

ERP систем нь үнэн бодит, хугацааны хоцрогдолгүй, уялдаа холбоо бүхий нэгдсэн мэдээлэл бүрдүүлэх хамгийн чухал багаж хэрэгсэл юм. Энэхүү нэгдсэн мэдээллээс хэрэглэгчээ, нийлүүлэгчээ илүү таньж мэдэх, бараа материалынхаа талаар гэх мэт өөрт шаардлагатай бүгдийг мэдэх боломжтой.

Ай Ти Зон компанийн хувьд ERP системийнөгөгдлийг Tableau BI тай холбож борлуулалт, татан авалт, хүний нөөц, санхүү гэх мэт бүх үйл ажиллагааг нэгдсэн байдлаар болон газар хэлтэс, төслөөр нь бодит хугацаанд буюу real-time хянаж байна.

ТАЙЛАГНАЛ

ERP систем тайланг илүү хялбар, хурдан, хүссэн байдлаараа гарган авах боломжийг олгодог. Ай Ти Зон компанийн хувьд Green ERP системийн үндсэн тайлангийн шийдлийг ашиглахаас гадна системийг өгөгдлийг Tableau BI тай холбосноор МТ-ийн ажилтнуудын тусламжгүйгээр хэрэглэгч өөрт хэрэгтэй тайлан, шинжилгээг хийх боломжтой болсон.

УРЬДЧИЛАН ХАРАХ БОЛОМЖ

Байгууллагын нөөц төлөвлөлтийн програм нь хэрэглэгчдэдээ ялангуяа менежерүүдэд нарийвчилсан таамаглал гаргахад маш хэрэгтэй байдаг. ERP системээр цугласан өгөгдөл нь үнэн зөв, уялдаа холбоотой, нэгдмэл байдаг нь үнэн зөв таамаглал гаргах боломжийг олгодог.

"Ай Ти Зон компанийн хувьд ERP системийн өгөгдлийг бусад эх үүсвэрийн өгөгдөлтэй нийлүүлэн дэлхийд тэргүүлэгч BI-ийн багаж болох Tableau BI-аар бодит хугацаанд төрөл бүрийн тайлан шинжилгээ, өгөгдлийн анализ хийж байна. Түүнчлэн энэ жил үүссэн өгөгдөл дээрээ тулгуурлан урьдчилсан таамаглалуудыг гаргаж үйл ажиллагаандаа ашиглах алхмуудыг шат дараатай хийж байна."

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР САЙЖРАХ

ERP нэвтрүүлэх нь томоохон хөрөнгө оруулалт шаарддаг ч ERP нэвтрүүлэхгүй байх нь өөрөө үүнээс ч илүү зардал шаардагддаг. Ай Ти Зон компанийн хувьд ERP системийг тодорхой үе шаттай нэвтрүүлсэн бөгөөд бүрэн нэвтэрч дуусаад 1 жил гаран болж байна. Өнгөрсөн жил түүхэндээ хамгийн өндөр борлуулалтыг хийж, зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж чадсан нь ERP системийг цогцоор нь нэвтрүүлсэнтэй салшгүй холбоотой юм.

ҮР АШИГ НЭМЭГДЭХ

ERP систем нэвтэрснээр нэг мэдээллийг олон газар оруулах, мэдээллийн давхцал үүсэх болон гар ажиллагаагаар хийгддэг ажлуудыг ихээхэн хэмжээгээр багасдаг. Ай Ти Зон компанийн хувьд ERP системийг нэвтрүүлснээр маш олон гар ажиллагаагаар хийгддэг үйлдлүүд автоматжиж процесс бүр харилцан адилгүй ч дунджаар 30-50%-аар багассан үр дүн гарсан. Хамгийн чухал үр ашиг нь үнэн зөв, уялдаа холбоотой, нэгдсэн өгөгдөлтэй болсон явдал юм.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Байгууллагын нэгж хоорондын хамтын ажиллагаа бизнесийн хамгийн чухал хэсэг байдаг. ERP систем нь төвлөрсөн, уялдаа холбоотой, нэгдсэн өгөгдөлтэй тэр өгөгдөл рүү бүгд системээрээ дамжуулан хандаж байгаа учир салбар нэгжийн хамтын ажиллагааг маш сайн дэмжиж өгдөг. Ай Ти Зон компанийн хувьд ERP систем нэвтрүүлснээр борлуулалт, хангамж, санхүүгийн ажилтнууд заавал нэг дор сууж, цаасан материал бие биедээ дамжуулан ажлаа явуулах шаардлагагүй болсон. Үүний үр дүнд ажилтнууд гэрээсээ болон хүссэн газраасаа ажиллах, хоорондоо заавал бичиг цааш дамжуулах шаардлагагүй систем дээрээ өөрийн хийх ёстой ажлаа хийхэд л холбоотой бүх хүмүүст мэдээлэл автоматаар дамжин очдог болсон нь үйл ажиллагааны хурдыг 30-50% нэмэгдүүлсэн. Үүнтэй уялдан хүмүүсийг гүйцэтгэл 50% - 200% өссөн, ажилтнуудын сэтгэл ханамж өссөн, борлуулалт өсөж, зардал буурсан зэрэг маш олон эерэг үр дүнгүүд гарсан.

ӨРГӨТГӨХ БОЛОМЖ

ERP систем нь тухайн байгууллагыг өргөжин тэлэх боломжоор хангаж өгдөг. Ай Ти Зон компани өргөжин тэлж хэдийнээ харилцан хамааралтай 6 компани бүхий групп компани болжээ. Эдгээр компаниуд нь бүгд Green ERP системээ ашиглаж хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж байна

ЗАРДАЛ ХЭМНЭХ

ERP системийг ашиглан гар ажиллагааг багасгах, тайлан шинжилгээг 100% автоматжуулснаар хүн хүчний болон цаасны, удирдлагын гэх мэт олон зардлыг хэмнэх боломжийг олгодог. Үүнээс гадна аливаа асуудлыг урьдчилж мэдээд хариу арга хэмжээ авах, тасалдал, саатал, алдаа доголдлоос урьдчилан сэргийлэх боломжийг олгодог. Хэрэв та зөв шийдлийг, зөв нийлүүлэгч, нэвтрүүлэгчийг сонгосон бол таны хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байх болно.

Ай Ти Зон компанийн хувьд өнгөрсөн жил нийт борлуулалтаа өмнөх жилээсээ 34%- иар өсгөж чадсан бөгөөд бизнес процесс менежментийн хувьд дараагийн шатанд гарч чадсан нь ERP системийн хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байгааг харуулж байна.

ОНОВЧТОЙ ПРОЦЕСС

Байгууллагууд томрохын хирээр процесс нь нарийн, төвөгтэй болж эхэлдэг. Энэхүү нарийн төвөгтэй процессыг ERP системийн тусламжтайгаар энгийн, хялбар, оновчтой болгох боломжтой байдаг. Ай Ти Зон компанийн хувьд тогтмол бизнес процессуудаа реинжинеринг хийж бизнесээ илүү хурдтай, үр дүнтэй болгох ажлыг хийсээр байна.

МОБИЛИТИ

ERP систем нь ажил, гэр болон хаанаас ч хүссэн төхөөрөмжөөсөө хандан ажлаа хийх боломжийг олгодог. Энэхүү боломжийг Fortinet-ийн VPN технологитой хослуулснаар Ай Ти Зоны Борлуулалт, Хүний нөөц, Санхүү зэрэг зарим функцүүд бүхэлдээ болон зарим өдрүүдээр РЭМҮТ буюу бидний хэлж заншснаар “Гэрээсээ” ажиллах боломж бүрдсэн байдаг.

БҮТЭЭМЖ НЭМЭГДЭХ

Цаг хугацааг хэмнэх нь бүтээмжийг нэмэгдүүлж байдаг. ERP систем ашигласнаар цаг хугацаа хэмнэгдэж, ажилтнуудын бүтээмж нэмэгдэж байдаг. Ай Ти Зон компанийн хувьд Green ERP систем, Tab­leau BI, Microsoft Office 365-ийг хослуулан ашигласнаар бүтээмжээ нэмэгдүүлж чадсан.

СТАНДАРТ ЗОХИЦУУЛАЛТАД НИЙЦЭХ

ERP систем нь байгууллагыг төр болон стандартын байгууллагын нийтлэг стандарт шаардлагуудыг хангахад тусалдаг. Ай Ти Зон компанийн хувьд Green ERP системийг ашиглан НӨАТ-ийн И-БАРИМТ системтэй холбогдох, татвар болон Нийгмийн Даатгалын тайлан мэдээг төрөөс тавигдаж байгаа шаардлагын дагуу гаргаж байна.

УЯН ХАТАН БАЙДАЛ

Орчин үеийн ERP системүүд нь уян хатан тохируулах боломжтойгоор хийгдсэн байдаг. Бүх салбарын шаардлагыг бүрэн хангахгүй ч тодорхой салбарын шаардлагуудыг бүрэн хангах хувилбаруудыг ч мөн хөгжүүлсэн байдаг. Ай Ти Зон компанийн хувьд бизнес процесс болон үйл ажиллагаагаа байнга шинэчилж сайжруулж байдаг ч үүнд нь Green ERP систем уян хатан байж зохицон ажиллаж байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ САЙЖРАХ

Тухайн байгууллага сайн ERP системтэй бол төдий чинээ хэрэглэгчийн үйлчилгээг сайн байлгах боломжтой болдог.

Ай Ти Зон компанийн хувьд хэрэглэгчийн үйлчилгээг байнга сайжруулж түүндээ Green ERP системийг хэрхэн ашиглах талаар шат дараатай арга хэмжээ авч байдаг.

НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Салангид байсан эмх замбараагүй мэдээллүүд ERP системийн тусламжтайгаар нэгдсэн мэдээллийн сан болж нэгтгэгдэг. Нэгдсэн нэг мэдээллийн санг хамгаалах нь салангид, олон хүнд байгаа мэдээллийг хамгаалахаас хялбар байдаг.

Ай Ти Зон компанийн хувьд Green ERP систем болон өгөгдлийг дэлхийд тэргүүлэгч Оракл компанийн клауд серверт хадгалж, ажиллуулж байгаа нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангах боломжийг бүрдүүлж өгдөг.

Б.Нямцэрэн

Дижитал Воркс Компанийн Гүйцэтгэх захирал. 2005 оноос Төмөр замын удирдах газар, 2008 оноос Японы Hitachi, Fujitsu корпорациудад програмист, системийн шинжээчээр ажиллаж ирсэн тэрээр 2010 онд Ай Ти Зон компанид Програмистаар анх ажилд орсон бол өдгөө тус компанид 8 дахь жилдээ ажиллаж, 2018 оноос Дижитал Воркс компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.