canon eos r

2018 оны 9-р сард Canon албан ёсоор тольгүй камерын цоо шинэ загвар болох full-frame EOS R-ийг зах зээлд нэвтрүүлсэн. Орчин үеийн камерын технологи тольгүй загвар буюу илүү хөнгөн, илүү хурдан үйлдэлтэй систем рүү шилжиж байгаа бөгөөд Canon брэндийн тольгүй мэргэжлийн камерын нээлтээ хийхийг олон хүмүүс тэсэн ядан хүлээж байсан юм.

EOS R камерын үзүүлэлтүүд

  • 30.3MP Full-Frame CMOS Sensor
  • 0.05 секунд - фокуслах хугацаа
  • 5,655 сонголтот фокусын цэг
  • EV -6 фокусын хязгаар
  • Dual Sensing IS ба Combination IS
  • Тоос болон чийгийн хамгаалалттай
  • Жин – 580гр
  • Дуу бага

Дараагийн түвшний RF Mount болон EOS R систем

Canon EOS R RF mount

EOS R-ийн хамгийн том шинэчлэлт бол сайжруулсан RF Mount. Тус mount нь өмнөх загваруудыг бодвол илүү өргөн хэмжээтэй болж эх биеэс дуран хүртэлх гэрэл зургийн өгөгдөл хүлээж авах хурдыг хэд дахин хурдасган, гэрэл зургийн чанарыг маш нарийн түвшинд сайжруулсан юм.

Canon-ий хамгийн сүүлийн үеийн DIGIC 8 зураг боловсруулах процессороор EOS R нь бүтсэн ба 30.3 мегапиксел болон 4K UHD бичлэг хийхэд эх биед суурилсан Dual Sensing IS (Image Stablisation), Combination IS-ийн тусламжтай ямар ч дүрс нь ямар нэгэн доргио болон шуугианд өртөх магадлал нь тун бага болсон.

EOS R системийн талаар дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

Хэзээ ч байгаагүй AF горим

EOS R RF MODE

EOS R-ийн фокуслах хурд нь 0.05 секунд болсон бөгөөд гүн харанхуй EV-6 нөхцөлд фокусын горимыг бүрэн ашиглах боломжтой. Шагайвчид үзэгдэх орчны бараг бүтэн талбайд (88% x 100%) 5,655 сонголтот AF цэгүүдээс фокусын цэгийг сонгох сайжруулсан технологи нь асар жижиг объектыг онцлох боломжтой болсноос гадна нүдний хүүхэн харааг автоматаар дагах (Eye Detection AF) горимтой болсон.

Бусад онцлох AF горимын талаар энд дарж үзнэ үү.

 

Бүтээгдэхүүний эргономик ба цоо шинэ Control Ring Mount Adapter

Тольгүй камерын онцлогийг EOS R нь боломжит бүх хувилбараар мэдрүүлэхийн тулд бусад DSLR камеруудыг бодвол хөнгөн мөртлөө бат бөх, гарт эвтэйхэн мөн зарим гар тохиргоог шагайвчаараа харж байх үедээ тохируулах боломжтой болгосон байна.

Гол өөрчлөлт:

  • Multi-bar товчлуур
  • Control ring
  • Фокусыг цэгийг шагайвчаар харж байх үедээ дэлгэц дээр хуруугаараа сонгох
  • Дээрх функцүүдийг ашиглан зарим товчлуурууд байхгүй болсон

EOS R загваруудад ашиглах RF дурангууд нь өөртөө “control ring” нэмэлт бөгжтэй болсон бөгөөд тохиргооны цэсийг ашиглан уг бөгжөөр ямар горимыг өөрчлөхөө сонгох боломжтой болсон. Үүнд ISO буюу гэрэл мэдрэх чадвар, өрц гэх мэт тохиргоонууд багтана.

*EOS R эх биед Control Ring Mount Adapter нэмэлтээр залгаж EF дуранд тус горимыг мөн ашиглах боломжтой.

EOS R-ийн товчлуур болон тохиргооны дэлгэрэнгүй тайлбарыг энд дарж үзнэ үү.

EOS R ба RF дурангууд, түүний дагалдах хэрэгслүүд Монголд албан ёсоор Компьютер Ландын урд байрлах Канон төвийн Canon Image Square дэлгүүрт худалдаалагдаж байна.

Дэлгүүрийн байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Canon Mongolia-гийн дараах хуудаснуудыг дагаж бусад мэдээллээ аваарай! :)