HPE 3PAR сторэйжийн тухай

June 13, 2015

Ихэнх байгууллагын хувьд хадгалах төхөөрөмж буюу сторэйжийг сонгохдоо хамгийн сүүлийн үеийн эсвэл хамгийн хямд гэсэн үзүүлэлтийн аль нэгийг сонгодог. Гэвч өөрийн үйл ажиллагааны цар хүрээнд тохироогүй шийдлийг сонговол энэ нь өгөөжгүй хөрөнгө оруулалт болох юм. Тэгвэл олон жилийн туршлагатай, мэргэжлийн, чадварлаг инженерүүд дэлхийн топ брэндүүд болох HP, IBM, DELL болон бусад компаниудын сторэйж системүүдийн шийдлийг таны бизнесийн онцгой шаардлагад тулгуурлан санал болгодог.

HP 3PAR нь Thin Provisioning, Thin Conver¬sion, Full Copy, Automatic Rebalancing гэх мэт олон технологийн давуу талуудаараа энэ төрлийн сторэйжүүд дундаа хамгийн шилдэг нь гэж болно. Хэрэглээнд хамгийн өргөн нэвтэрсэн Mircosoft Exchange, Mircosoft SQL, Oracle Database орчин, цаашлаад IT as a Service (ITaaS) мөн Hybrid/ Private Cloud түвшинд таны шаардлагыг бүрэн ханган ажиллаж чадна.

HP 3PAR StoreServ сторэйж нь жижиг дунд бизнесийн байгууллагуудаас эхлээд үл тасалдах, найдвартай байдал, өндөр гүйцэтгэл шаардсан чухал системүүд бүхий банк санхүү, холбоо гэх мэт салбарт тохирсон сонголтуудтай байдаг. Дээрх шийдлүүдийн суурилуулалт болон тохиргоог Ай Ти Зон компанийн инженерүүд хурдан шуурхай, найдвартай аюулгүй байдлыг бүрэн ханган мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг. 

HPE 3 PAR Ай Ти Зон