Oracle Exadata-ийн тухай

June 11, 2015

Oracle Exadata Ай Ти Зон

Oracle Exadata Database Machine нь Oracle өгөгдлийн санг өндөр үр ашигтай ажиллуулахад зориулж инженерчилсэн хамгийн хурдан платформ юм. Энэхүү систем нь уламжлалт архитектур болох server, storage, network гэсэн ойлголтыг халж өгөгдлийн сангийн ажиллагааг цоо шинэ түвшинд авчирсан систем юм.

Онцлох шинж чанар

  1. Elastic configurations. Таны өгөгдлийн сангийн хэрэгцээнд зориулж урьдчилан тохируулсан систем тул тохиргоонд зарцуулах зардлыг хэмнэнэ.
  2. Supports Oracle VM for virtualization. Виртуалчлал дэмждэг болсноор системийн тоног төхөөрөмжийг үр ашигтай ашиглах боломж олгоно.
  3. Oracle Exadata Smart Scan Technology. Өгөгдлийн боловсруулалтыг хадгалах төхөөрөмжийн түвшинд хийдэг тул өгөгдөл боловсруулах процесс хурдан болдог.
  4. Oracle Exadata Smart Flash Cache. Флаш дискэнд байнга ашиглагддаг өгөгдлийг хадгалж өгснөөр мэдээлэл боловсруулах хурдыг нэмэгдүүлнэ.
  5. Extreme Flash all-flash storage option. Өгөгдлийн сангийн боловсруулалтыг флаш санах ой дээр хийх сонголттой.
  6. Engineered for the standard Oracle database. Одоо ашиглаж байгаа Oracle өгөгдлийн санг Exadata руу ямарч өөрчлөлтгүйгээр шууд шилжүүлэх боломжтой.
  7. Oracle Exadata Hybrid Columnar Compression. Өгөгдлийг 10-аас 50 дахин шахах боломжтой.
  8. InfiniBand network. Уламжлалт сервер болон хадгалах төхөөрөмжийн холболтоос хэд дахин хурдан 40 Gb хурдтай холболтоор хоорондоо холбогдсон ба бусад инженерлэгдсэн системтэй холбогдох боломжтой.

Oracle SuperCluster

 Oracle SuperCluster Engineered систем нь хамгийн хүчирхэг өгөгдлийн сангийн машин бөгөөд Oracle өгөгдлийн сан, DbaaS, түүнчлэн хувийн үүлэн тооцоолуур үүсгэхэд зориулагдсан төгс шийдэл юм.

  • Complete engineered systems with integrat¬ed hardware and software
  • Техник болон програм хангамжийн зохилдоцгоог цогцоор шийдсэн тул тохируулахад 5 дахин хурдан, мөн өгөгдлийн сан болон аппликэйшнийг 10 дахин хурдан ажиллуулах боломжтой.
  • Oracle’s SPARC servers, Oracle Exadata and Oracle ZFS Storage, InfiniBand networking, and Oracle Database and systems software
  • SuperCluster-т багтсан хамгийн хурдан технологиуд нь таны дата төвийн үйлчилгээний түвшинг нэмэгдүүлэх хөшүүрэг болно.
  • Oracle Exadata X5 Extreme Flash Storage Server
  • Оролт гаралтын хурдаараа салбартаа тэргүүлэх хамгийн сүүлийн үеийн бүтээл болох NVMe flash нь системийн хариу буцаах хугацааг хамгийн бага байлгана
  • Up to 32 SPARC processors and up 32 TB of memory
  • Standardized configurations validated by 1,000's of hours of tuning and testing
  • Стандарт тохиргоог сайтар шалгаж туршсан тул системийн интеграц хийхэд эрсдэл гарахгүй

Oracle Big Data Appliance

Oracle Big Data Appliance нь Big Data дээр суурилсан боломжуудыг богино хугацаанд эрсдэл багатайгаар нэвтрүүлэх боломж олгоно. Мөн ашиглалтын хугацаанд зарцуулах нийт зардлыг хэмнэнэ.

  • Үйлдвэрт угсарсан “full rack” тохиргоонд нийт 18 Sun x86 сервер болон InfiniBand, Ethernet холболтууд багтсан тул нэвтрүүлэх процесс, удирдах процессыг хялбар болгоно.
  • Oracle Big Data Appliance-ийн X5-2 Start¬er Rack нь нийт 6 Sun x86 сервер, давхар Infiniband свич болон тог хуваарилах төхөөрөмжөөс бүрдэнэ.
  • Oracle Big Data Appliance-ийн X5-2 Rack-ийг дараах байдлаар өргөтгөх боломжтой
  • Starter Rack - 6 сервер (6-18 nodes) In-Rack
  • Cloudera CDH, Cloudera Manager, болон Cloudera RTQ (Impala-ийг оролцуулаад бүх Cloudera Enterprise Technology-ийн програм хангамжууд багтсан.
  • Oracle NoSQL өгөгдлийн сантай.
  • Authentication, authorization болон auditing боломжууд нь мэдээллийн аюулгүй байдлыг цогцоор шийдсэн
  • Мөн түүнчлэн Oracle Linux, Oracle Java Hotspot VM, болон the Oracle R Distribution багтсан.

 Oracle Exalogic Elastic Cloud

Oracle Exalogic нь өндөр хүчин чадал, найдвартай байдал, өргөтгөх боломж олгодог тоног төхөөрөмж болон програм хангамжийн нэгдсэн систем бөгөөд Oracle Exalogic нь Java болон бусад платформ дээр бичигдсэн аппликэйшнүүдийг ажиллуулах цогц шийдэл юм.

  • • Сервер, хадгалах төхөөрөмж, сүлжээний цогц шийдэл
  • • Програм хангамж суурилуулж ажиллуулахад зориулагдсан оновчтой шийдэл
  • • Програмаас диск хүртэл бүрэн удирдлагын системтэй
  • • Програм байршуулах автомат процесс
  • • Load balancing хийх боломж

Oracle Exalytics In-Memory Machine

Oracle Exalytics нь “in-memory” технологийн онцлог шинжийг харуулсан анхны систем юм. Oracle Exalytics нь BI платформтой маш сайн зохицож ажилладаг.

  • • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, BI, загварчлал, таамаглал, төлөвлөлтийн програмд зориулсан хамгийн хурдтай шийдэл юм
  • • Их хэмжээний апликэйшн болон серверийн нэгдэл
  • • Бүх төрлийн өгөгдлийн эх сурвалж руу хандах боломж
О.Ундрах-Оргил

Дижитал Технологийн газрын МэргэжилтэнОракл өгөгдлийн сан инженерээр мэргэшсэн. 2010 оноос ажлын гараагаа Мэдээллийн Технологийн тэргүүлэх компани Ай Ти Зон компаниар эхэлж одоо хүртэл ажиллаж байна.