Ай Ти Зон компани Fortinet-ийн “Expert Partner” болж, Монгол Улсад энэ статустай цорын ганц компани боллоо. Энэхүү амжилт нь бидний кибер аюулгүй байдлын чиглэлд хийж буй урт хугацааны хөрөнгө оруулалт, инженерийн багийн мэргэшил болон бодит төслүүдээр хуримтлуулсан туршлагын үр дүн юм.
Fortinet-ийн Engage түншлэлийн хөтөлбөрийн “Expert Partner” түвшин нь шийдэл нэвтрүүлэх туршлага, мэргэшсэн инженерүүдийн чадавх болон байгууллагын нарийн төвөгтэй хэрэгцээнд нийцсэн хамгаалалтын шийдэл хэрэгжүүлэх чадварыг баталгаажуулдаг ахисан түвшний түншлэлийн статус юм.
Ай Ти Зон компани 10 гаруй жилийн өмнө Fortinet-ийг Монголын зах зээлд анхлан танилцуулснаас хойш тус компанитай тогтвортой хамтран ажиллаж, төр, бизнесийн байгууллагуудад сүлжээ болон кибер аюулгүй байдлын шийдлүүдийг нэвтрүүлсээр ирсэн. Энэхүү урт хугацааны түншлэл “Expert Partner” түвшинд хүрснээр харилцагчдад зөвлөх, шийдэл төлөвлөх, нэвтрүүлэх болон техникийн дэмжлэг үзүүлэх чадавх улам бэхжиж байна.
Харилцагчдад өгөх үнэ цэн
Клауд үйлчилгээ, зайнаас ажиллах хэрэглэгчид, олон байршил дахь салбар нэгжүүдийг хамарсан өнөөгийн мэдээллийн технологийн орчинд хамгаалалтын шийдлүүдийг зөв төлөвлөж, нэгдсэн байдлаар удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
Ай Ти Зон компанийн инженерийн баг байгууллага бүрийн хэрэгцээ, дэд бүтэц болон эрсдэлийн орчинд нийцүүлэн дараах чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна.
- Байгууллагын онцлогт нийцсэн архитектур: Бизнесийн болон техникийн шаардлага, одоо ашиглаж буй дэд бүтэц, эрсдэлийн түвшинд тулгуурлан хамгаалалтын архитектур төлөвлөх.
- Цогц хэрэгжүүлэлт: Шийдлийг нэвтрүүлэх, одоо ашиглаж буй системүүдтэй интеграцчилах, шилжилт хийх болон ажиллагааг оновчлох.
- Орчин үеийн сүлжээний хамгаалалт: SASE, Secure SD-WAN болон Secure Networking шийдлээр салбар нэгж, хэрэглэгч, клауд орчны аюулгүй холболтыг дэмжих.
- Аюулгүй байдлын хяналт: Эрсдэлийг илрүүлэх, шинжлэх болон хариу арга хэмжээ авах байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх.
- Дотоодын инженерийн дэмжлэг: Техникийн асуудлыг оношлох, шийдвэрлэх болон системийн найдвартай ажиллагааг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
“Expert Partner” түвшинд хүрсэн бидний амжилтын гол суурь нь Ай Ти Зон компанийн сүлжээ, кибер аюулгүй байдлын инженерүүдийн мэдлэг, ур чадвар, ба олон жилийн бодит туршлага юм.
Манай инженерүүд олон улсын мэргэжлийн сургалт, сертификат, лабораторийн туршилт болон бодит төслүүдээр дамжуулан сүлжээний аюулгүй байдал, галт ханын архитектур, SASE, аюулгүй байдлын хяналт болон системийн интеграцчиллын чиглэлээр мэргэшлээ тасралтгүй ахиулсаар байна.
Ай Ти Зон компани цаашид Fortinet-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, инженерүүдийнхээ мэдлэг, ур чадварт үргэлжлүүлэн хөрөнгө оруулж, Монголын байгууллагуудын дижитал хөгжлийг найдвартай кибер хамгаалалт, мэргэжлийн үйлчилгээгээр дэмжин ажилласаар байх болно.
Ай Ти Зон — Таны дижитал аяллын итгэлт түнш


