Dell Technologies, Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон болон Саммит Компьютер Технологи компани хамтран “Tech Symposium Mongolia 2026” арга хэмжээг 9 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд технологийн салбарын 300 гаруй төлөөлөл оролцож, хиймэл оюуныг байгууллагын бодит үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд шаардлагатай бизнесийн зорилго, өгөгдөл, технологийн дэд бүтэц, аюулгүй байдал болон хүний нөөцийн уялдааны талаар хэлэлцлээ.
AI-ийн хэрэглээ байгууллагуудад хурдацтай нэмэгдэж буй энэ үед “Ямар AI ашиглах вэ?” гэхээс илүү “Ямар асуудлыг AI-аар шийдэх вэ?” гэдэг асуулт чухал болж байна. Симпозиумын үеэр AI төслийг туршилтын түвшнээс бодит хэрэглээнд шилжүүлэхийн тулд эхлээд шийдэх асуудал, бий болгох бизнесийн үр дүнгээ тодорхойлж, түүнд шаардлагатай өгөгдөл болон технологийн суурийг бүрдүүлэх хэрэгтэйг онцолсон юм.
AI-ийн үнэ цэнэ өгөгдлөөс эхэлнэ
AI-г байгууллагын хэмжээнд нэвтрүүлэхэд өгөгдлийн чанар, хүртээмж, засаглал болон аюулгүй байдал чухал суурь болж байна. Энэ хүрээнд өгөгдлийг AI-д бэлтгэх, удирдах, боловсруулах, хайх болон ашиглах боломжтой болгох замаар AI төслүүдийг туршилтаас бодит хэрэглээнд шилжүүлэх талаар танилцууллаа.
Мөн өгөгдлийг AI систем рүү зөөхөөс илүү AI-г өгөгдөл байрлаж буй орчинд ажиллуулах зарчим, hybrid орчин дахь өгөгдлийн хяналт, засаглалын асуудлыг хэлэлцсэн юм. Ялангуяа байгууллагын өгөгдөл on-premises, cloud, edge болон бусад орчинд тархан байрлаж байгаа үед өгөгдлөө нэгдсэн бодлогоор удирдах нь AI-г найдвартай ашиглах үндэс болохыг онцоллоо.
Sovereign AI ба Монгол Улсын боломж
Энэ жилийн симпозиумын гол сэдвүүдийн нэг нь Sovereign AI байв. Энэ ойлголтыг зөвхөн өгөгдлийг тухайн улсын нутаг дэвсгэрт хадгалах асуудлаар хязгаарлахгүйгээр AI-ийн бүтэн lifecycle-д хяналт тавих чадавх гэж авч үзсэн юм. Үүнд өгөгдөл хаана байрших, хэн хандах, тооцооллын дэд бүтэц ямар харьяалал, хяналтад байх, AI загварууд тухайн улсын хэл, орон нутгийн нөхцөлд хэрхэн нийцэх, засаглал болон дүрэм журам ямар байх зэрэг data, compute, models, policy гэсэн үндсэн чиглэлүүд багтаж байна.
Монгол Улсын хувьд Sovereign AI нь иргэдийн болон стратегийн ач холбогдолтой өгөгдөлдөө зохих хяналтыг хадгалахын зэрэгцээ монгол хэл, орон нутгийн нөхцөлд тохирсон AI загвар, хэрэглээг хөгжүүлэх боломжтой холбоотойг хэлэлцлээ. Уул уурхай, эрчим хүч, телко, банк санхүү, төрийн үйлчилгээ зэрэг салбарт AI ашиглан үйл ажиллагааг оновчлох, эрсдэлийг удирдах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг мөн онцолсон юм.
Sovereign AI нь бүх системийг нэг ижил түвшинд тусгаарлах тухай ойлголт биш бөгөөд өгөгдлийн мэдрэмтгий байдал, зохицуулалт, бизнесийн хэрэгцээнд үндэслэн ямар workload-д ямар түвшний хяналт шаардлагатайг тодорхойлох зарчим болохыг танилцууллаа.
Agentic AI: зөвлөхөөс гүйцэтгэгч рүү
Симпозиумын өөр нэг гол сэдэв нь agentic AI буюу зөвхөн хэрэглэгчийн асуултад хариулах бус, зорилгод хүрэхийн тулд олон үе шаттай үйлдлийг төлөвлөж, хэрэгжүүлэх AI агентуудын хөгжил байлаа.
AI “advisor” буюу зөвлөхийн үүргээс “operator” буюу тодорхой ажлыг гүйцэтгэгч рүү шилжихийн хэрээр тооцооллын ачаалал, token хэрэглээ, зардал болон кибер аюулгүй байдлын шаардлага нэмэгдэж байгааг хөндсөн.
Энэ хүрээнд AI агентуудыг байгууллагын дотоод орчинд ажиллуулах, нууц болон зохицуулалттай өгөгдлийг гадагш шилжүүлэхгүйгээр AI ашиглах боломжийг танилцуулсан юм. Код бичих, судалгаа хийх, байгууллагын дотоод мэдээлэлтэй ажиллах зэрэг agentic AI хэрэглээг локал орчинд хэрэгжүүлж, нэг өндөр үнэ цэнтэй use case-ээс эхлэн үр дүнг баталгаажуулсны дараа өргөжүүлэх арга барилыг мөн хөндлөө.
Dell Technologies-ийн “Customer Zero” туршлага
Арга хэмжээний онцлох хэсгүүдийн нэг нь Dell Technologies өөрийн байгууллагад AI нэвтрүүлсэн “Customer Zero” туршлага байв.
Dell Technologies AI-ийн хэрэглээг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхдээ “AI-аар ямар асуудлыг шийдэх вэ?”, “Ямар процесс байгууллагад бодит өөрчлөлт бий болгох вэ?”, “Тухайн асуудлыг шийдэхэд ямар AI шийдэл шаардлагатай вэ?” гэдгийг эхлээд тодорхойлох зарчмыг баримталсан туршлагаас хуваалцлаа. Үүний дараа өгөгдлийн бэлэн байдлыг хангах, тохирох платформ болон дэд бүтцийг сонгох, AI-г байгууллагын хэмжээнд аюулгүй өргөжүүлэх асуудлыг авч үзсэн юм.
Энэ хүрээнд modern data center, AI-ready data, cyber resilience, Dell AI Factory болон AI-д бэлэн ажлын орчин зэрэг технологийн суурийг AI-ийн бодит хэрэглээтэй хэрхэн уялдуулах талаар танилцуулсан.
Монголын дижитал дэд бүтцийн дараагийн боломж
Симпозиумын үеэр AI-ийн байгууллагын хэрэглээнээс гадна Монгол Улсын технологийн салбарын цаашдын боломжийн талаар мөн хөндлөө.
Dell Technologies-ийн хөгжиж буй зах зээл хариуцсан захирал Мак Чин Ва өгөгдлийг Монгол Улсад хадгалах, хянах чадавхыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, дотоодын AI-ийн чадавхыг нэмэгдүүлэх нь төрийн үйлчилгээ болон иргэдийн амьдралд бодит үр өгөөж бий болгох боломжтойг дурдсан.
Мөн Монголын газарзүйн онцлог, сэрүүн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний боломжийг дата төв болон дижитал дэд бүтцийн хөгжилтэй уялдуулах талаар хэлэлцсэн юм. Дижитал дэд бүтцийг эдийн засгийн хөгжлийн нэг хөдөлгөгч хүч болгон хөгжүүлэх, өгөгдлийн бүрэн эрх, эрчим хүч, сүлжээ болон зохицуулалтын орчныг хамтад нь авч үзэх боломжийг танилцууллаа.
Үүнтэй зэрэгцэн AI-д суурилсан хотын хөгжлийн хүрээнд замын хөдөлгөөн, эрчим хүч, барилгын үйл ажиллагаа, аюулгүй байдал, орчны мониторинг зэрэг олон төрлийн өгөгдлийг нэгтгэн бодит цагийн шийдвэр гаргалтад ашиглах боломжийг авч үзэв. Digital twin ашиглан замын хөдөлгөөн, эрчим хүчний хэрэглээ, цаг уурын үйл явдал болон хотын дэд бүтцийн өөрчлөлтийг урьдчилан загварчлах боломжийн талаар мөн танилцуулсан юм.
Дараагийн алхам: AI-ийг бодит үнэ цэн болгон хувиргах нь
Dell Technologies тус симпозиумыг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд AI-ийн шинэ боломжуудыг танилцуулахаас гадна түүнийг байгууллагын бодит хэрэглээнд хүргэхэд шаардлагатай өгөгдөл, дэд бүтэц, аюулгүй байдал, өгөгдөл болон AI-д тавих хяналт, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь авч үзсэнээрээ онцлог байлаа.
“Tech Symposium Mongolia 2026”-ын гол санаа нь AI-ийн үнэ цэнэ зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхэд бус, ямар асуудлыг шийдэхээ зөв тодорхойлж, түүнд шаардлагатай өгөгдөл, дэд бүтэц, аюулгүй байдал, засаглал болон ур чадварыг хамтад нь бэлтгэх тухай байв.
Манай улсын хувьд эдгээр суурийг бүрдүүлэхийн зэрэгцээ дотоодын өгөгдөл болон AI-ийн чадавхыг хөгжүүлэх, монгол хэл, орон нутгийн онцлогт нийцсэн AI хэрэглээг бий болгох, дата төв болон дижитал дэд бүтцийн боломжоо ашиглах нь технологийн хөгжлийн дараагийн чухал чиглэлүүдийн нэг болохыг симпозиумын үеэр онцолсон юм.















