Хиймэл оюуны хэрэглээ эрчимтэй өргөжиж буй энэ үед байгууллагууд технологийн дэд бүтцээ шинэчлэх, өгөгдлийн аюулгүй байдлыг хангах, бизнесийн тасралтгүй ажиллагааг дэмжих шинэ шаардлагуудтай тулгарч байна. Технологийн шинэчлэл нь зөвхөн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бус, байгууллагын урт хугацааны стратеги, бүтээмж, өрсөлдөх чадвартай шууд холбогдох болжээ.
Энэ хүрээнд Ай Ти Зон болон Саммит Компьютер Технологи компаниуд хамтран HPE Executive Summit арга хэмжээг зохион байгуулж, Hewlett Packard Enterprise (HPE) компанийн олон улсын экспертүүд болон Монголын байгууллагуудын төлөөлөлтэй хамтран мэдээллийн технологийн дэд бүтцийн шинэчлэл, өгөгдлийн хамгаалалт, үүлэн технологи, хиймэл оюуны хэрэглээний ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ.
Арга хэмжээнд HPE компанийн олон улсын мэргэжилтнүүд Wee Kai Teck, Tong Chuang Tay, Robert Lian, Vinay Garimella, Thomas Lam, мөн Ай Ти Зон, Саммит Компьютер Технологи компанийн инженер, мэргэжилтнүүд оролцож, байгууллагын технологийн стратегид чиглэсэн шийдлүүдийг танилцуулсан юм.
AI-д бэлэн дэд бүтэц, өгөгдлийн удирдлага ба бизнесийн тасралтгүй ажиллагаа
Арга хэмжээний гол сэдвүүдийн нэг нь хиймэл оюуны хэрэглээг байгууллагын бодит үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд шаардлагатай технологийн суурийг бүрдүүлэх тухай байв.
Энэ хүрээнд HPE болон NVIDIA компаниудын хамтран хөгжүүлсэн HPE Private Cloud AI шийдлийг танилцуулж, байгууллагууд хиймэл оюуны загвар, аппликейшн болон AI Agent-уудыг дотоод, хяналттай орчинд хөгжүүлэх, нэвтрүүлэх боломжуудыг онцлов.
Мөн HPE Private Cloud, HPE Morpheus Software шийдлүүдээр дамжуулан дата төв болон hybrid cloud орчны удирдлагыг хялбарчлах, нөөцийн ашиглалтыг оновчтой болгох, автоматжуулалтыг нэмэгдүүлэх боломжуудыг танилцууллаа.
Өгөгдлийн дэд бүтцийн чиглэлд HPE Alletra Storage цуврал болон хиймэл оюуны өндөр ачаалалтай тооцооллыг дэмжих хадгалалтын технологиудыг онцолсон бол HPE Zerto Software шийдлээр кибер халдлага, системийн доголдлын дараа өгөгдөл, аппликейшнийг сэргээж, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах боломжуудыг хэлэлцэв.
Эдгээр шийдэл нь байгууллагуудад мэдээллийн технологийн нөөцөө илүү үр ашигтай удирдах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулахын зэрэгцээ хиймэл оюуны хэрэглээг өргөжүүлэх найдвартай суурийг бүрдүүлэхэд чиглэж байна.
HPE Networking: Бодит хэрэгжүүлэлтийн туршлага
Орчин үеийн байгууллагын дижитал шилжилтийг дэмжихэд найдвартай, аюулгүй, өргөтгөх боломжтой сүлжээний дэд бүтэц чухал үүрэгтэй. Энэ хүрээнд HPE Networking шийдлүүдийг танилцуулж, байгууллага болон дата төвийн сүлжээний гүйцэтгэл, аюулгүй байдал, удирдлагыг сайжруулах технологийн боломжуудыг хэлэлцлээ.
Арга хэмжээний онцлох хэсэг нь Монголын байгууллагын бодит хэрэгжүүлэлтийн туршлага байв. Шунхлай Групп шинэ оффисын барилгынхаа нэгдсэн сүлжээний дэд бүтцийг HPE компанийн сүлжээний шийдэлд суурилан хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцаж, олон улсын технологийн шийдлийг Монголын байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн нэвтрүүлж буй бодит жишээг танилцуулсан юм.
Ирээдүйд бэлэн технологийн стратегийг хөгжүүлэх нь
HPE Executive Summit арга хэмжээ нь хиймэл оюуны хэрэглээг амжилттай нэвтрүүлэхэд зөвхөн AI технологиос гадна өгөгдлийн найдвартай удирдлага, аюулгүй сүлжээ, уян хатан дэд бүтэц болон бизнесийн тасралтгүй ажиллагааг цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцоллоо.
Ай Ти Зон компани нь 2018 оноос хойш HPE компанийн албан ёсны түншээр ажиллаж, мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний дэвшилтэт шийдлүүдийг өөрийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Монголын байгууллагуудад хүргэж ирсэн.
Цаашид ч Ай Ти Зон компани HPE-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, байгууллагуудын технологийн шинэчлэл, бизнесийн тасралтгүй ажиллагаа болон ирээдүйн хэрэгцээнд нийцсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно.














