Ай Ти Зон компани Японы 100 гаруй жилийн түүхтэй Brother брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер болж, хэвлэх төхөөрөмж, шошго хэвлэгч болон бизнесийн хэвлэх шийдлүүдийг баталгаат засвар үйлчилгээ, мэргэжлийн техникийн дэмжлэгийн хамт Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ.
1908 онд Япон Улсад үүсгэн байгуулагдсан Brother нь хэвлэх төхөөрөмж, олон үйлдэлт принтер, шошго хэвлэгч болон бизнесийн хэвлэх шийдлээрээ дэлхийд танигдсан технологийн үйлдвэрлэгч юм. Тус брэнд нь “At your side” буюу “Таны дэргэд” уриан дор хэрэглэгчдийн өдөр тутмын ажил, бизнесийн бүтээмжийг дэмжих найдвартай, хэрэглэхэд хялбар технологи, шийдлүүдийг хөгжүүлж ирсэн.
Brother нь 2026 онд зах зээлийн судалгаа, шинжилгээний олон улсын байгууллага Circana-аас лазер принтерийн ангиллын “Laser Printers CE Leader” шагналыг хүртсэнээс гадна Хойд Америкийн зах зээлд шингэн хортой болон лазер принтерийн ангилалд зах зээлийн эзлэх хувиа хамгийн ихээр нэмэгдүүлсэн брэндээр шалгарсан юм. Энэхүү амжилт нь тус брэндийн олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадвар, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үр дүнг илтгэж байна.
Brother брэндийн бүтээгдэхүүн, шийдлүүд Монголын зах зээлд
Ай Ти Зон компани нь албан ёсны дистрибьютерийн эрхийн хүрээнд хувь хүн, албан байгууллага, бизнесийн хэвлэлийн төрөл бүрийн хэрэгцээнд зориулсан Brother брэндийн дараах бүтээгдэхүүн, шийдлүүдийг санал болгож байна.
- Мэргэжлийн болон оффисын шошго хэвлэгч – Баримт бичиг, тоног төхөөрөмж, кабель, бараа бүтээгдэхүүний тэмдэглэгээ, зохион байгуулалтад зориулсан шийдлүүд.
- Гар болон зөөврийн шошго хэвлэгч – Худалдаа, үйлчилгээ, агуулах, логистик болон өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой төхөөрөмжүүд.
- Өнгөт, шингэн хортой олон үйлдэлт төхөөрөмж – Гэр болон оффисын хэвлэх, хувилах, сканердах хэрэгцээнд зориулсан шийдлүүд.
- Хар, цагаан лазер принтер болон олон үйлдэлт төхөөрөмж – Албан байгууллагын өдөр тутмын баримт бичгийн хэвлэлтэд зориулсан найдвартай, бүтээмжтэй төхөөрөмжүүд.
- Бизнесийн өндөр бүтээмжид зориулсан хэвлэх шийдлүүд – Их хэмжээний хэвлэлт, баримт бичгийн боловсруулалт шаарддаг байгууллагын хэрэгцээнд нийцсэн төхөөрөмжүүд.
Ингэснээр хувь хүн, жижиг, дунд бизнесээс эхлээд томоохон байгууллага, худалдаа үйлчилгээ, агуулах, логистикийн салбарын хэрэглэгчид өөрсдийн үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд тохирсон хэвлэх шийдлийг албан ёсны сувгаар авах боломжтой болж байна
Албан ёсны баталгаа, борлуулалтын дараах найдвартай үйлчилгээ
Албан ёсны дистрибьютер болсноор Ай Ти Зон компани нь Brother брэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхээс гадна бүтээгдэхүүн сонгох мэргэжлийн зөвлөгөө, ашиглалтын үеийн техникийн дэмжлэг, баталгаат болон борлуулалтын дараах засвар үйлчилгээг цогцоор нь үзүүлэх юм.
Хэрэглэгчид Brother брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны сувгаар худалдан авснаар Ай Ти Зон компанийн засвар үйлчилгээний төвөөр дамжуулан мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудын дэмжлэгийг авах боломжтой. Энэ нь төхөөрөмжийн урт хугацааны найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын явцад үүсэж болзошгүй асуудлыг шийдвэрлэх, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг дэмжих чухал ач холбогдолтой.
Brother брэндтэй байгуулсан энэхүү түншлэл нь Ай Ти Зон компанийн хэвлэх төхөөрөмж, шийдлийн бүтээгдэхүүний багцыг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын хэрэглэгчдэд дэлхийн технологийн дэвшлийг албан ёсны, найдвартай сувгаар хүргэх боломжийг нэмэгдүүлж байна.
Ай Ти Зон компани нь 1997 оноос хойш дэлхийн тэргүүлэгч мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг Монгол Улсад нутагшуулж, байгууллагуудын дижитал хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн юм.
Өдгөө тус компани дэлхийд тэргүүлэгч 60 гаруй технологийн брэндийн бүтээгдэхүүн, шийдлийг Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нийлүүлж, мэргэшсэн инженер, мэргэжилтнүүдийн багаар технологийн зөвлөгөө, борлуулалт, нэвтрүүлэлт болон борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.
Ай Ти Зон – Таны дижитал аяллын итгэлт түнш.





