Dell Technologies компанийн South Asia Partner Summit 2026 олон улсын чуулган аравдугаар сарын 21-ний өдөр Тайланд Улсад зохион байгуулагдлаа. Өмнөд Ази болон Азийн хөгжиж буй зах зээлийн түнш байгууллагуудыг нэгтгэсэн тус чуулганаар технологийн шинэчлэл, бүс нутгийн зах зээлийн боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, тухайн жилийн шилдэг түншүүдээ шалгаруулсан юм.
Энэ үеэр Ай Ти Зон компани “Emerging Market – Platinum Partner of the Year” буюу хөгжиж буй зах зээлийн “ОНЫ ШИЛДЭГ ТҮНШ” шагналыг хүртлээ. Тус шагналыг бүтээгдэхүүн, шийдлийн борлуулалтын гүйцэтгэлээс гадна харилцагчийн үйлчилгээ, техникийн дэмжлэг, мэргэжлийн чадавхыг харгалзан олгодог юм.
Ай Ти Зон компани 2000 оноос Dell брэндийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд өдгөө компьютер, сервер, өгөгдөл хадгалах систем болон мэдээллийн технологийн бусад шийдлийг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Өнгөрсөн 25 гаруй жилийн хугацаанд хоёр компанийн хамтын ажиллагаа бүтээгдэхүүний нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй, дижитал боловсролыг дэмжих, Монголын инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр өргөжсөөр байна.
Ай Ти Зон компани Dell Technologies-ийн жил бүр зохиогддог бүс нутгийн түншүүдийн чуулганаас удаа дараа шагнал хүртэж байсан билээ. Тухайлбал, 2025 онд Вьетнамын Дананг хотод зохион байгуулагдсан South Asia Partner Summit чуулганаас байгууллагын компьютер, хэрэглэгчийн төхөөрөмжийн шийдлийн чиглэлээр “FY25 Top Solution Provider – Client Solutions” шагналыг хүртэж байв.

Өмнөх хүртэж байсан шагналууд нь бүтээгдэхүүн, шийдлийн тодорхой чиглэл дэх амжилтыг онцолж байсан бол энэ удаагийн “Emerging Market – Platinum Partner of the Year” шагнал нь Ай Ти Зон компанийн борлуулалт болон харилцагчдад үзүүлж буй үйлчилгээний нийт гүйцэтгэлийг үнэлснээрээ онцлог юм. Энэ нь бидний Dell Technologies компанитай хөгжүүлж ирсэн урт хугацааны түншлэл, харилцагчдын итгэлд тулгуурласан үйл ажиллагааны онцлох үр дүн болж байна.
“Таны дижитал аяллын итгэлт түнш” уриан дор Ай Ти Зон компани олон улсын технологийн бүтээгдэхүүн, шийдлийг Монголын байгууллага, хэрэглэгчдэд мэргэжлийн үйлчилгээний хамт хүргэн ажиллаж байна.
Энэхүү амжилтад хувь нэмрээ оруулсан нийт харилцагч, түнш байгууллагууддаа талархал илэрхийлье!


