Ай Ти Зон компани Fortinet компанийн “Partner Sync 2026: North Asia Edition” арга хэмжээний үеэр “Flagship Deal of Mongolia” шагналыг хүртэж, Монгол Улсад хэрэгжүүлсэн кибер аюулгүй байдлын төслийн амжилтаа үнэлүүллээ.
Вьетнамын Дананг хотод зохион байгуулагдсан Partner Sync 2026: North Asia Edition арга хэмжээ нь Fortinet-ийн Хойд Азийн бүс нутгийн стратегийн түншүүдийг нэгтгэж, кибер аюулгүй байдлын технологийн шинэчлэл, зах зээлийн чиг хандлага болон түншлэлийн цаашдын хөгжлийг хэлэлцдэг олон улсын арга хэмжээ юм.
Энэ жилийн арга хэмжээ “Unite to Illuminate: The Agentic Intelligence Nexus” сэдвийн хүрээнд болж, хиймэл оюун ухаанд суурилсан кибер аюулгүй байдал, квантын үеийн хамгаалалт, технологийн интеграцчлал болон стратегийн хамтын ажиллагааны боломжуудыг онцоллоо.
Арга хэмжээний үеэр Fortinet компани бүс нутгийн түншүүдийнхээ амжилтыг үнэлж, Ай Ти Зон компанид “Flagship Deal of Mongolia” шагналыг гардуулсан юм. Энэхүү шагнал нь Монголын зах зээлд Fortinet-ийн кибер аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн онцлох төслийн амжилтыг үнэлсэн чухал үйл явдал боллоо.
Ай Ти Зон компани нь 2015 оноос Fortinet компанийн Монгол дахь анхны албан ёсны түншээр ажиллаж, 10 гаруй жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн байгууллагуудад сүлжээ болон кибер аюулгүй байдлын шийдлүүдийг амжилттай нэвтрүүлж ирсэн.
Түүнчлэн 2026 оны аравдугаар сард Ай Ти Зон компани Fortinet-ийн Engage түншлэлийн хөтөлбөрийн “Expert Partner” түвшинд дэвшиж, Монгол Улсад энэхүү статустай цорын ганц компани болсон юм.
Expert Partner нь Fortinet-ийн шийдлийг хэрэгжүүлэх туршлага, мэргэшсэн инженерүүдийн чадавх болон байгууллагын нарийн төвөгтэй хэрэгцээнд нийцсэн хамгаалалтын шийдэл нэвтрүүлэх чадварыг илэрхийлдэг түншлэлийн ахисан түвшний статус юм.
Ийнхүү Expert Partner түвшинд хүрсэн амжилтынхаа араас “Flagship Deal of Mongolia” шагналыг хүртсэн нь Ай Ти Зон компанийн олон жилийн түншлэл, инженерийн багийн мэргэшил, бодит төслүүдээр хуримтлуулсан туршлагыг дахин баталгаажуулсан үйл явдал болж байна.
Ай Ти Зон компани цаашид Fortinet-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, инженерүүдийнхээ мэдлэг, ур чадварт үргэлжлүүлэн хөрөнгө оруулахын зэрэгцээ Монголын байгууллагуудын дижитал хөгжил, бизнесийн тасралтгүй ажиллагааг найдвартай кибер хамгаалалт, мэргэжлийн үйлчилгээгээр дэмжин ажилласаар байх болно.






