Canon оффисын хэвлэх технологийн дараагийн үеийг imageFORCE цувралаар эхлүүлж, хэвлэлийн чанар, найдвартай ажиллагаа, хэрэглэгчийн туршлага болон бүтээмжийг шинэ түвшинд хүргэж байна.
25 гаруй жилийн турш байгууллагуудын өдөр тутмын хэвлэх хэрэгцээг хангаж ирсэн imageRUNNER цувралын хөгжлийг үргэлжлүүлэн Canon илүү ухаалаг, өндөр бүтээмжтэй, аюулгүй ажиллагаатай imageFORCE цувралаа танилцууллаа.
Шинэ үеийн imageFORCE цуврал нь дараах дөрвөн гол технологийн шинэчлэлээрээ онцлог юм.
1. OLED технологи – Хэвлэлийн чанарын шинэ стандарт
Монгол Улсад худалдаалагдаж буй оффисын хэвлэх төхөөрөмжүүдээс OLED технологи ашигласан цорын ганц, хамгийн өндөр нягтаршилтай шийдэл.
Canon-ийн D² Exposure OLED технологи нь сонгогдсон загваруудад 4800 × 2400 dpi хүртэлх нягтаршилтай хэвлэх боломжийг бүрдүүлнэ. OLED гэрлийн эх үүсвэр ашигласнаар бичвэрийн тодрол, өнгөний ялгарал, дүрсний нарийвчлалыг сайжруулж, байгууллагууд өдөр тутмын баримт бичгээс гадна танилцуулга, товхимол, сурталчилгааны материал зэрэг өндөр чанар шаардсан хэвлэлийг дотооддоо хийх боломжтой болж байна.

2. AI & Machine Learning – Эвдрэлээс урьдчилан сэргийлэх ухаалаг технологи
imageFORCE цуврал нь AI болон Machine Learning-д суурилсан засвар үйлчилгээний хэрэгцээг урьдчилан таамаглах технологиор тоноглогдсон.
Төхөөрөмжийн ажиллагаа, эд ангийн элэгдэл болон ашиглалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, болзошгүй эвдрэл, гэмтлийг илүү нарийвчлалтай урьдчилан таамагласнаар засвар үйлчилгээг оновчтой төлөвлөх, гэнэтийн зогсолтын эрсдэлийг бууруулах боломжтой. Энэ нь өдөр тутмын хэвлэлийн хэрэгцээ өндөртэй байгууллагуудын хувьд ажлын бүтээмж, бизнесийн тасралтгүй ажиллагааг дэмжих чухал давуу тал юм.
3. Нэгдсэн интерфейс – Гар утас ашиглах мэт энгийн хэрэглээ
Canon-ийн шинэ үеийн imageFORCE төхөөрөмжүүд нь нэгдсэн загвар, хэрэглээний ижил зарчимтай мэдрэгчтэй дэлгэцийн интерфейстэй болсон.
Гар утасны хэрэглээтэй төстэй, ойлгомжтой интерфейс нь хэвлэх, хувилах, сканердах болон баримт бичиг удирдах үйлдлүүдийг хялбарчилна. Ингэснээр хэрэглэгчид өөр өөр загварын төхөөрөмж дээр ажиллахад хялбар болж, төхөөрөмжийг ашиглаж сурахад зарцуулах цаг хугацааг багасгах боломжтой.

4. Сканерын хурд 4 дахин нэмэгдлээ
Өмнөх үеийн зарим загвартай харьцуулахад сканерын хурд 4 дахин нэмэгдсэнээр их хэмжээний баримт бичгийг богино хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой болжээ.
Сонгогдсон загварууд минутад 270 хүртэлх дүрс сканердах хүчин чадалтай бөгөөд хоёр талт баримт бичгийг нэг дамжуулалтаар унших боломж нь мэдээлэл боловсруулах хугацааг бууруулж, байгууллагын ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.
25 жилийн хөгжлийг үргэлжлүүлэх шинэ үе
Оффисын хэвлэх технологид Canon-ийн imageRUNNER нэр 25 гаруй жилийн турш танил байсаар ирсэн. 1999 онд imageRUNNER 600 загварыг танилцуулснаас хойш энэхүү цуврал нь хэвлэлийн хурд, чанар, найдвартай ажиллагаагаараа байгууллагуудын өдөр тутмын хэрэгцээг хангаж иржээ.
Харин өнөөдөр байгууллагуудын ажлын орчин, хэвлэх төхөөрөмжөөс хүлээх хэрэгцээ эрс өөрчлөгдсөн. Өмнө нь хэвлэх төхөөрөмжийн хурд, хэвлэлийн чанар, найдвартай ажиллагааг голчлон чухалчилдаг байсан бол одоо мэдээллийн аюулгүй байдал, клауд үйлчилгээ, дижитал баримт бичгийн урсгал болон бусад системтэй холбогдох боломж нь мөн адил чухал болж байна.
Өөрөөр хэлбэл, хэвлэх төхөөрөмж нь зөвхөн баримт бичиг хэвлэх, хувилах хэрэгсэл бус, мэдээллийг цахимжуулах, боловсруулах, хамгаалах, хуваалцах байгууллагын дижитал ажлын орчны нэг хэсэг болжээ.
Canon энэхүү өөрчлөлтийг бүтээгдэхүүнийхээ хөгжилд үе шаттайгаар тусгаж ирсэн. 2009 онд танилцуулсан imageRUNNER ADVANCE цуврал нь сүлжээний удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, дижитал системүүдтэй холбогдох боломжийг өргөжүүлсэн бол imageFORCE цуврал энэхүү хөгжлийг дараагийн түвшинд хүргэж байна.
Дижитал ажлын орчинтой нэгдсэн шийдэл
imageFORCE цувралын шинэчлэл нь хэвлэх төхөөрөмжийн үндсэн үйлдлүүдээс гадна байгууллагын мэдээллийн урсгал, дижитал системүүдтэй уялдан ажиллах боломжийг өргөжүүлжээ.
Тухайлбал, Canon-ийн uniFLOW Online зэрэг клауд шийдэлтэй холбогдон ажилласнаар баримт бичгийг сканердах, хадгалах, хуваалцах, хэвлэх болон хэрэглэгчийн хандалтыг нэгдсэн байдлаар удирдах боломжтой. Энэ нь байгууллагын баримт бичгийн урсгалыг оновчтой зохион байгуулах, мэдээллийг илүү хүртээмжтэй болгох, хосолсон ажлын хэв маягийг дэмжих давуу талтай.
Мэдээллийн аюулгүй байдлын хувьд imageFORCE-ийн сонгогдсон загварууд нь машин сургалтын тусламжтай төхөөрөмжийн ажиллаж буй орчинд тохирсон аюулгүй байдлын тохиргоог санал болгох, хэрэглэгчийн хандалтыг удирдах, системийн бүрэн бүтэн байдлыг хянах зэрэг хамгаалалтын боломжуудтай.
Үүнээс гадна эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, дахин боловсруулсан материалын хэрэглээг нэмэгдүүлэх, сав баглаа боодлыг байгаль орчинд ээлтэй шийдлээр шинэчлэх зэрэг тогтвортой хөгжлийг дэмжсэн сайжруулалтуудыг тусгажээ.

Canon imageFORCE – Оффисын хэвлэх технологийн дараагийн алхам
Өнөөдөр хэвлэх төхөөрөмжийн үнэ цэнийг зөвхөн хэвлэлийн хурд, чанараар хэмжихэд хангалтгүй болжээ. Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, дижитал системүүдтэй холбогдох боломж, хэрэглээний хялбар байдал болон тасралтгүй ажиллагааг дэмжих чадавх нь төхөөрөмжийн сонголтод чухал үзүүлэлт болж байна.
imageRUNNER нь Canon-ийн оффисын хэвлэх технологийн нэгэн үеийг тодорхойлсон бол imageFORCE нь илүү ухаалаг, аюулгүй, өндөр бүтээмжтэй дараагийн үеийн эхлэлийг тавьж байна.
Canon imageFORCE цувралын бүтээгдэхүүн, шийдлийн талаар Canon брэндийн Монгол Улс дахь цор ганц албан ёсны дистрибьютер болох Ай Ти Зон компаниас мэргэжлийн зөвлөгөө авч, байгууллагынхаа хэрэгцээнд тохирсон төхөөрөмжийг сонгох, худалдан авах, суурилуулах болон борлуулалтын дараах үйлчилгээг авах боломжтой.
Бид хувилагч бүрдээ Суурилуулалт болон 2 жилийн стандарт үйлчилгээг үнэ төлбөргүй санал болгож байна.


