Квант тооцооллын хөгжил нь мэдээллийн аюулгүй байдлын салбарт шинэ сорилт бий болгож байна. Ирээдүйд хангалттай хүчин чадалтай квант компьютер бий болсноор өнөөдөр өргөн ашиглагдаж буй зарим криптографын алгоритм, тэр дундаа шифрлэлтийн түлхүүр солилцоо, цахим гарын үсэг болон танилт, баталгаажуулалтын хамгаалалт эрсдэлд орох боломжтой.
Ийм хүчин чадалтай квант компьютер бодитой болох үеийг Q-Day гэж нэрлэдэг. Хэдийгээр энэ үе хэзээ ирэх нь тодорхойгүй ч байгууллагуудын хувьд эрсдэл өнөөдөр хэдийн эхэлсэн байж болзошгүй.
Учир нь кибер халдагчид өнөөдөр шифрлэгдсэн мэдээллийг хуулбарлан хадгалж, ирээдүйд квант компьютерын тусламжтай тайлахыг оролдож болзошгүй. Үүнийг Harvest Now, Decrypt Later (HNDL) буюу өнөөдөр мэдээлэл цуглуулж, ирээдүйд тайлах эрсдэл гэж нэрлэдэг. Ялангуяа санхүүгийн мэдээлэл, харилцагчийн өгөгдөл, бизнесийн нууц зэрэг урт хугацаанд хамгаалах шаардлагатай мэдээлэлд энэ нь ноцтой эрсдэл учруулж болзошгүй.
Тиймээс байгууллагууд квантын эрсдэл бодит болохыг хүлээх бус, квантын дараах криптограф (Post-Quantum Cryptography — PQC)-д шилжих бэлтгэлээ өнөөдрөөс эхлүүлэх шаардлагатай байна.
Квантын дараах криптограф: Мэдээллийн аюулгүй байдлын шинэ стандарт
Post-Quantum Cryptography (PQC) нь ирээдүйн өндөр хүчин чадалтай квант компьютерын халдлагад тэсвэртэй байхаар боловсруулсан криптографын алгоритмуудыг хэлнэ.
АНУ-ын Стандарт, технологийн үндэсний хүрээлэн (NIST) 2024 оны 8-р сард PQC-ийн анхны гурван стандартыг албан ёсоор баталж, байгууллагуудыг шинэ алгоритмд шилжих бэлтгэлээ эхлүүлэхийг зөвлөсөн.
NIST-ийн баталсан үндсэн гурван стандарт:

Гэвч PQC-д шилжих нь зөвхөн алгоритмыг солих энгийн шинэчлэл биш юм. Байгууллагын цахим гэрчилгээ, сервер, сүлжээний төхөөрөмж, програм хангамж болон бусад системүүд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг бөгөөд зарим нь олон жилийн ашиглалтын хугацаатай байдаг. Иймээс шилжилтийг төлөвлөх, шинэ технологийн нийцтэй байдлыг шалгах, үе шаттай хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай.
Энэ хүрээнд Crypto Agility буюу криптографын уян хатан байдал чухал үүрэгтэй. Энэ нь байгууллага одоогийн системээ бүхэлд нь солихгүйгээр, боломжтой тохиолдолд криптографын алгоритм, хамгаалалтын технологио шинэчлэх чадварыг илэрхийлдэг.
Байгууллагууд PQC шилжилтээ хаанаас эхлэх вэ?
Квантын дараах криптографт шилжихдээ бүх системийг нэг дор шинэчлэхээс илүүтэй мэдээллийн ач холбогдол, нууцлал болон эрсдэлийн түвшинд үндэслэн дараах гурван чиглэлд анхаарах нь үр дүнтэй.
1. Дижитал итгэлцлийн суурийг хамгаалах (Root of Trust)
Криптографын нууц түлхүүр, цахим гэрчилгээ, цахим гарын үсэг болон PKI зэрэг чухал системүүдийн хамгаалалтыг бэхжүүлж, шинэ алгоритмд шилжих бэлэн байдлыг хангах. Эдгээр системийн хамгаалалт алдагдвал байгууллагын бусад олон үйлчилгээний найдвартай байдалд нөлөөлөх эрсдэлтэй.
2. Дамжуулагдаж буй мэдээллийг хамгаалах (Data in Motion)
Дата төв, салбар нэгж болон гадаад сүлжээгээр дамжих чухал мэдээллийн шифрлэлтийг үнэлж, HNDL эрсдэлийг бууруулах зорилгоор квантын халдлагад тэсвэртэй технологид үе шаттай шилжүүлэх.
3. Хамгаалалтын бэлэн байдлыг үнэлэх (Visibility & Proof)
Байгууллагын чухал мэдээлэл, криптографын алгоритм, цахим гэрчилгээ болон хамгаалалтын системүүдийн бүртгэл гаргаж, эрсдэлийг тодорхойлон, шилжилтийн тэргүүлэх чиглэлийг тогтоох. Улмаар шинэ хамгаалалтын технологийг туршиж, нийцтэй байдал болон хэрэгжилтийн үр дүнг баталгаажуулах.
Эдгээр алхам нь байгууллагуудад одоогийн хамгаалалтаа бэхжүүлэхийн зэрэгцээ PQC-д төлөвлөгөөтэй шилжих суурийг бүрдүүлнэ.
Thales-ийн шийдлээр квантын эрсдэлд бэлтгэх нь
Мэдээллийн аюулгүй байдал, криптографын хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Thales компани нь байгууллагуудын өнөөгийн хамгаалалтыг сайжруулж, PQC шилжилтэд бэлтгэхэд чиглэсэн технологийн шийдлүүдийг санал болгодог.
Thales Luna HSM — Криптографын түлхүүрийн хамгаалалт
Thales Luna Hardware Security Module (HSM) нь байгууллагын криптографын нууц түлхүүрийг тусгай хамгаалалттай орчинд үүсгэх, хадгалах, удирдах болон криптографын үйлдлийг гүйцэтгэх зориулалттай төхөөрөмж юм.
Энэхүү шийдэл нь цахим гарын үсэг, цахим гэрчилгээ, PKI болон бусад чухал үйлчилгээний хамгаалалтад ашиглагддаг. Мөн дэмжигдсэн шинэ хувилбарууд нь ML-KEM, ML-DSA зэрэг PQC алгоритмуудыг дэмждэг тул байгууллагууд одоогийн криптографын дэд бүтцээ үе шаттай шинэчилж, ирээдүйн алгоритмын өөрчлөлтөд бэлтгэх боломжтой.
Thales High Speed Encryptors — Сүлжээгээр дамжих мэдээллийн хамгаалалт
Thales High Speed Encryptors (HSE) нь байгууллагын дата төв, салбар нэгж болон чухал сүлжээний холболтоор дамжих мэдээллийг өндөр хурдтай, бага сааталтай шифрлэх зориулалттай шийдэл юм.
Энэхүү шийдэл нь квантын халдлагад тэсвэртэй криптографын технологийг дэмжих боломжтой бөгөөд байгууллагын сүлжээний хамгаалалтыг шинэчилж, Harvest Now, Decrypt Later (HNDL) эрсдэлийг бууруулахад тусална. Мөн криптографын стандартууд шинэчлэгдэхэд хамгаалалтаа даган өөрчлөх боломжийг бүрдүүлдэг.
Thales CipherTrust — Мэдээллийн хамгаалалтын нэгдсэн удирдлага
Thales CipherTrust Data Security Platform нь байгууллагын эмзэг мэдээллийг илрүүлэх, ангилах, шифрлэх, криптографын түлхүүр болон хамгаалалтын бодлогыг төвлөрүүлэн удирдах зориулалттай платформ юм.
Энэхүү шийдэл нь байгууллагын чухал мэдээлэл хаана байрлаж, хэрхэн хамгаалагдаж байгааг тодорхойлох, хамгаалалтын арга хэмжээг эрэмбэлэхэд тусална. Ингэснээр PQC шилжилтийн хүрээнд өгөгдөлтэй холбоотой эрсдэлийг үнэлж, мэдээллийн хамгаалалтыг үе шаттай сайжруулах суурийг бүрдүүлнэ.
Ирээдүйн мэдээллийн аюулгүй байдлыг өнөөдрөөс эхлүүлэх нь
Квант компьютерын эрсдэл хэзээ бодит болох нь тодорхойгүй ч түүнд бэлтгэх технологийн шилжилт аль хэдийн эхэлсэн. Байгууллагуудын хувьд хамгийн чухал алхам нь одоогийн криптографын хамгаалалтаа үнэлж, эрсдэл өндөртэй мэдээлэл, системээ тодорхойлон, PQC-д үе шаттай шилжих төлөвлөгөө боловсруулах явдал юм.
Thales-ийн Luna HSM, High Speed Encryptors болон CipherTrust шийдлүүд нь байгууллагын криптографын түлхүүр, сүлжээгээр дамжих мэдээлэл, өгөгдлийн хамгаалалтыг бэхжүүлж, ирээдүйн технологийн өөрчлөлтөд бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.
Танай байгууллага квантын дараах криптографын шилжилтэд бэлэн үү?
Ай Ти Зон компани нь 2021 оноос хойш Thales компанийн мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүдийг албан ёсны эрхтэйгээр санал болгож, байгууллагын хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн зөвлөгөө, хэрэгжүүлэлтийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
PQC шилжилтийн бэлэн байдал болон мэдээллийн хамгаалалтын шийдлүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах бол бидэнд хандаарай.


