ITZone компани Hewlett Packard Enterprise (HPE)-ийн Ази, Номхон далайн бүсийн түнш байгууллагуудад зориулан зохион байгуулсан HPE Innovation Summit 2026 олон улсын арга хэмжээний үеэр “Top Strategic Deal – AEC” (Architecture, Engineering and Construction) шагналын эзнээр шалгарлаа.
Архитектур, инженерчлэл болон бүтээн байгуулалтын салбарт хэрэгжүүлсэн стратегийн ач холбогдол бүхий мэдээллийн технологийн төслүүдийг үнэлэн олгодог энэхүү шагнал нь HPE-ийн дэвшилтэт технологи, шийдлүүдийг ашиглан харилцагч байгууллагын бизнесийн зорилго, технологийн шинэчлэлд бодит үнэ цэн бүтээсэн төслүүдийг онцлон шалгаруулдгаараа онцлог юм.

ITZone компани нь HPE-ийн албан ёсны түншийн хувьд HPE-ийн байгууллагын түвшний мэдээллийн технологийн дэд бүтцийн шийдлүүдийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын дижитал шилжилтийг дэмжин ажиллаж байна.
Энэхүү хүндтэй шагналыг хүртэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн онцлох төсөл бол Ази тивдээ анх удаа, одоогоор цорын ганц байгаа HPE Object Storage шийдлийг амжилттай нэвтрүүлсэн төсөл юм.
Их өгөгдлийн эрин үед байгууллагуудын үүсгэж буй мэдээллийн хэмжээ, төрөл улам бүр өсөн нэмэгдэж буй энэ үед HPE Object Storage нь их хэмжээний өгөгдлийг өндөр гүйцэтгэлтэй, найдвартай хадгалах, хамгаалах, удирдах боломж бүхий дэвшилтэт дэд бүтцийн шийдэл юм. Уг шийдлийг амжилттай хэрэгжүүлснээр харилцагч байгууллагын өгөгдлийн дэд бүтцийг шинэ түвшинд хүргэж, дижитал шилжилтийг хурдасгах, өгөгдөлд суурилсан үйл ажиллагааны найдвартай суурийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм.
“Top Strategic Deal – AEC” шагнал нь ITZone-ийн дэлхийн түвшний технологийн түншүүдтэй хамтран ажиллах чадавх, орчин үеийн мэдээллийн технологийн дэд бүтцийн шийдлүүдийг Монголын байгууллагуудад амжилттай нутагшуулж буй туршлага, цаашлаад байгууллагуудын дижитал шилжилтэд оруулж буй бодит хувь нэмрийг олон улсын түвшинд дахин баталгаажуулсан чухал үнэлгээ юм.
ITZone компани нь цаашид HPE-тэй стратегийн түншлэлээ улам бэхжүүлж, байгууллагуудын өсөн нэмэгдэж буй технологийн хэрэгцээнд нийцсэн дэлхийн жишиг мэдээллийн технологийн дэд бүтцийн шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн, дижитал шилжилтэд нь бодит үнэ цэн бүтээсээр байх болно.


