hero

Сүлжээний Аюулгүй Байдал

Холболт бүрийг хамгаалж, сүлжээгээ бүрэн баталгаажуул

Сүлжээний аюулгүй байдал нь байгууллагын дижитал орчны суурь хамгаалалт бөгөөд сүлжээний урсгалыг хянах, хэрэглэгчийн хандалтыг баталгаажуулах, эмзэг өгөгдлийг шифрлэх, зөвшөөрөлгүй нэвтрэлтийг зогсоох үүрэгтэй.

Өнөө үед хэрэглэгчид оффис, зайнаас, гар утас, клауд орчноос зэрэг олон сувгаар холбогддог болсон тул зөвхөн сүлжээг хамгаалах нь хангалтгүй болсон. Харин хэн, хаанаас, ямар төхөөрөмжөөр, ямар эрхтэй холбогдож байгааг нарийвчлан удирдах нь орчин үеийн сүлжээний аюулгүй байдлын хамгийн чухал шаардлага болоод байна.

Сүлжээний аюулгүй байдлын үндсэн шийдлүүд
Сүлжээний урсгал, хандалт, хэрэглээг нэгдсэн байдлаар хамгаалж, зөвшөөрөлгүй нэвтрэлт болон кибер эрсдэлийг бууруулна.
Network Access Control (NAC)
Network Access Control (NAC)

NAC нь хэрэглэгч болон төхөөрөмжийг дотоод сүлжээнд холбогдохын өмнө таньж, аюулгүй байдлын төлөв болон эрхийн түвшнийг үнэлж дүрмийн дагуу зөвшөөрөх эсвэл хязгаарлах шийдэл. 

Хэрэв төхөөрөмж шаардлага хангахгүй бол хандалтыг хориглох эсвэл тусгай хязгаарлагдсан орчинд оруулж эрсдэлийг бууруулдаг.

Application/Content Filtering
Application/Content Filtering

Application болон Content Filtering нь веб болон програмын хэрэглээг ангилал, URL, эсвэл аппликэйшн төрлөөр хянаж, аюултай, хэрэгцээгүй, эсвэл зөвшөөрөгдөөгүй урсгалыг хаадаг. 

Ингэснээр malware, phishing болон зөвшөөрөгдөөгүй контентоос сүлжээг хамгаалж, хэрэглээний бодлогыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрддэг.

Wireless Security
Wireless Security

Wireless Security нь WLAN болон Wi-Fi сүлжээгээр дамжих өгөгдлийг шифрлэж, зөвшөөрөлгүй төхөөрөмж, хэрэглэгчийн хандалтаас хамгаалдаг. WPA3, 802.1X, RADIUS зэрэг орчин үеийн баталгаажуулалтын механизмуудыг ашигласнаар утасгүй сүлжээг илүү найдвартай, хяналттай болгодог.

Multi-Factor Authentication (MFA) & Tokenization 
Multi-Factor Authentication (MFA) & Tokenization 

Давхар баталгаажуулалт (MFA) ба Токенжуулалт нь сүлжээнд нэвтрэх эхний хамгаалалтын түвшин болж ажилладаг. 

Өдөр тутмын найдвартай хяналт

  • MFA: Хэрэглэгчийг хоёр ба түүнээс дээш баталгаажуулалтаар нэвтрүүлж, нууц үг алдагдсан тохиолдолд ч зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалдаг.
  • Tokenization: Эмзэг өгөгдлийг бодит утгагүй токеноор орлуулж, өгөгдөл ч алдагдсан ч шууд ашиглагдах эрсдэлийг бууруулдаг.
Network Firewall 
Network Firewall 

Network firewall нь сүлжээгээр дамжих урсгалыг урьдчилан тогтоосон дүрэм, бодлогын дагуу шалгаж, зөвшөөрөгдөөгүй хандалтыг хаадаг суурь хамгаалалтын шийдэл. 

Энэ нь итгэмжлэгдээгүй эх үүсвэр, буруу порт/протокол, сэжигтэй урсгалыг хориглож, байгууллагын сүлжээний “эхний хамгаалалтын шугам” болж ажилладаг.

Virtual Private Network (VPN)
Virtual Private Network (VPN)

VPN нь хэрэглэгчийн төхөөрөмж болон байгууллагын сүлжээний хооронд шифрлэгдсэн “туннел” үүсгэж, нээлттэй интернэтээр дамжих өгөгдлийг аюулгүй, нууц байдлаар дамжуулах боломж олгодог. 

Энэ нь ялангуяа зайнаас ажиллах орчинд сүлжээний аюулгүй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй.

Ай Ти Зон компанийн санал болгож буй сүлжээний аюулгүй байдлын шийдлүүд
Ай Ти Зон компани нь кибер аюулгүй байдлын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд байгууллагын онцлог, эрсдэлийн түвшин, салбарын шаардлагад нийцсэн сүлжээний аюулгүй байдлын цогц шийдлүүдийг санал болгодог.
Fortinet: Integrated Security Fabric (Нэгдсэн аюулгүй байдал)

Fortinet нь сүлжээ болон аюулгүй байдлыг нэгтгэсэн Security Fabric платформоороо сүлжээний цөмөөс эхлээд төгсгөлийн төхөөрөмж хүртэл бүх дижитал дэд бүтцэд нэгдсэн хамгаалалт, хяналт, автоматжуулалтыг хэрэгжүүлдэг.

Онцлог, давуу тал:

  • FortiGate NGFW: Malware, zero-day халдлага, сэжигтэй урсгалыг илрүүлж хаана.
  • FortiToken: MFA хамгаалалтыг хэрэгжүүлж, зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлнэ.
  • FortiNAC: Сүлжээнд холбогдох төхөөрөмжийг автоматаар илрүүлж, шалгаж, хандалтыг удирдана.
  • FortiAP: Утасгүй сүлжээг төвлөрсөн байдлаар хамгаалж, Wi-Fi орчны бодлогыг хэрэгжүүлнэ.
  • VoIP Protection: DoS болон signaling түвшний халдлагаас хамгаалж, дуудлагын чанарыг тогтвортой хадгална.
Fortinet: Integrated Security Fabric (Нэгдсэн аюулгүй байдал)
Sophos: Synchronized Security

Sophos нь сүлжээ, endpoint, cloud хамгаалалтыг нэгтгэсэн Synchronized Security экосистемээрээ хамгаалалтын бүрэлдэхүүнүүдийг бодит цагт уялдуулж, халдлагад автоматаар хариу үзүүлдэг.

Онцлог, давуу тал:

  • Sophos Firewall: Сүлжээний хамгаалалтыг хариуцаж, сэжигтэй болон шифрлэгдсэн урсгалыг шалгана.
  • Sophos Endpoint: Халдлагад өртсөн төхөөрөмжийг илрүүлж, сүлжээнээс тусгаарлана.
  • Cloud & Workload Protection: Клауд орчны аюулгүй байдлыг хамгаална.
  • Sophos Central: Бүх системийг нэг цонхоос хянах, тайлагнах, удирдах боломж олгоно.
Sophos: Synchronized Security
CyberArk: Adaptive MFA

CyberArk нь Identity Security чиглэлээр мэргэшсэн бөгөөд хэрэглэгч, админ эрх, өндөр эрхтэй хандалтыг хамгаалж, хамгийн бага хандалтын эрхийн зарчмыг хэрэгжүүлдэг.

Онцлог, давуу тал:

  • Adaptive MFA: Байршил, төхөөрөмж, цаг хугацаа, гео-хурд зэрэг контекстэд суурилан эрсдэлийг үнэлнэ.
  • Risk-Based Authentication: Эрсдэлтэй нэвтрэлтийн үед илүү хүчтэй баталгаажуулалт шаардана.
  • Least Privilege Access: Хэрэглэгч бүрт зөвхөн шаардлагатай түвшний эрх олгоно.
  • Identity Protection: Нууц үг алдагдах, эрхийн зүй бус ашиглалтаас хамгаална.
CyberArk: Adaptive MFA
Thales: Data Protection and Identity Trust

Thales нь өгөгдөл хамгаалалт, баталгаажуулалт, шифрлэлт, хандалтын удирдлагыг нэгтгэсэн цогц шийдлээр эмзэг өгөгдөл болон чухал системийг хамгаалдаг.

Онцлог, давуу тал:

  • CipherTrust: Өгөгдлийг сүлжээнээс гарахаас өмнө шифрлэн хамгаална.
  • HSM: Шифрлэлтийн түлхүүрүүдийг техник хангамжид суурилсан хамгаалалттай орчинд хадгална.
  • SafeNet High-Speed Encryptors (HSE): WAN, VPN, VoIP урсгалыг өндөр хурдтай шифрлэнэ.
  • SafeNet Trusted Access (STA): MFA болон access control ашиглан Zero Trust хандалтыг дэмжинэ.
Thales: Data Protection and Identity Trust
OPSWAT: Critical Infrastructure Protection

OPSWAT нь өндөр эрсдэлтэй, чухал дэд бүтэц бүхий орчинд зориулсан хамгаалалтын шийдлээр мэргэшсэн бөгөөд файл, төхөөрөмж, нэвтрэлтийг сүлжээнд нэвтрэхээс өмнө шалгах зарчмаар ажилладаг.

Онцлог, давуу тал:

  • MetaDefender Platform: Файл, медиа, төхөөрөмжийг шалгаж, аюулыг саармагжуулна.
  • CDR Technology: Файлыг аюулгүй хэлбэрт дахин бүтээж, хортой кодын эрсдэлийг бууруулна.
  • MetaDefender NAC: Зөвхөн шаардлага хангасан төхөөрөмжийг сүлжээнд нэвтрүүлнэ.
  • MetaDefender Access: MFA-д суурилсан баталгаажуулалт хэрэгжүүлж, чухал системийн нэвтрэлтийг хамгаална.
OPSWAT: Critical Infrastructure Protection
Protelion: Secure Remote Connectivity & Zero Trust

Protelion нь алсын зайнаас аюулгүй холбогдох шийдлээр мэргэшсэн бөгөөд Zero Trust зарчимд тулгуурлан найдвартай бус сүлжээ дээр ч хамгаалагдсан холболт үүсгэх боломж олгодог.

Онцлог, давуу тал:

  • Secure Remote Connectivity: Алсын хандалтыг шифрлэгдсэн, хамгаалалттай байдлаар хэрэгжүүлнэ.
  • Zero Trust Architecture: Холболт бүрийг баталгаажуулж, найдвартай бус орчны эрсдэлийг бууруулна.
  • Data Channel Protection (DCP): Өгөгдөл болон VoIP дуудлагыг бүрэн шифрлэн хамгаална.
  • Communication Integrity: Яриа чагнах, мэдээллийг өөрчлөх, замаас нь таслан барих эрсдэлийг бууруулна.
Protelion: Secure Remote Connectivity & Zero Trust
Яагаад ITZONE гэж?
  • Мэргэшсэн, туршлагатай баг
  • Байгууллагын онцлогт тохирсон шийдэл
  • Дэлхийн тэргүүлэх технологийн түншлэл
  • Урт хугацааны, найдвартай хамтын ажиллагаа
  • Төлөвлөлтөөс дэмжлэг хүртэлх цогц үйлчилгээ
Таны сүлжээний аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг бид зөвлөе
Бид таны сүлжээний бүтэц, хэрэглээний орчин, эрсдэлийн түвшинд нийцсэн хамгаалалтын архитектурыг санал болгоно.
Үнийн санал авах
Мэдээ, мэдээлэл
r1nA4HOtMnU
Эвент
23.02.2026
“Oracle DataBase 23c болон Oracle Data Security" шийдлүүдийг танилцуулах эвент амжилттай зохион байгуулагдлаа
Өгөгдлийн сангийн тэргүүлэгч Oracle компани түүний Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон ХХК, Oracle компанийн албан ёсны дистрибьютер MUK компаниудын хамтарсан “Oracle DataBase 23c and Implementing Zero Trust Approach with
z0zElaw2HE6
Тогтвортой хөгжил
23.02.2026
“Багийн бага сургууль” санаачилгаар боловсролын хүртээмжийг дэмжлээ.
Монгол Улсад нийт 36000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард нь гэрээсээ хол дотуур байр эсвэл хамаатныдаа амьдардаг.
slNuIodSg0n
Эвент
10.02.2026
“Kick-Off 2025” арга хэмжээ амжилттай боллоо
Ай Ти Зон компаниас хамтрагч, реселлер байгууллагууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Kick-Off” арга хэмжээ энэ жил 6 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь биет аюулгүй байдлын салбарын технологийн
Үнийн санал авах

Бид таны ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон мэдээлэл өгөх болно.

* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!

Холбогдох мэдээлэл