Монголын хамгийн том кибер аюулгүй байдлын форум “Security Transformation Forum 2026”-ийг Ай Ти Зон компани 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн форум “Human + AI | Redefining Cybersecurity” сэдвийн хүрээнд болж, олон улсын экспертүүд, технологийн компаниуд, салбарын инженерүүдийг нэг дор цуглуулан кибер аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн технологи, бодит кейсүүдийг танилцуулсан юм.
.jpg)
.jpg)
Форумын үеэр бид хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр кибер халдлагын арга хэлбэр хэрхэн өөрчлөгдөж байгаа, байгууллагууд шинэ эрсдэлд хэрхэн бэлдэх шаардлагатай болсон талаар олон улсын туршлага, бодит кейсүүдтэй хослуулан хэлэлцлээ. Мөн AI-д суурилсан хамгаалалтын технологи, cyber resilience, cloud security, threat intelligence зэрэг чиглэлийн шинэ шийдлүүдийг онцлон танилцуулсан юм.
.jpg)
.jpg)
Үдээс хойших хөтөлбөрийн үеэр манай инженерүүд хиймэл оюунд суурилсан хамгаалалтын системүүд бодит халдлагын үед хэрхэн ажилладгийг live demo хэлбэрээр үзүүлж, халдлагыг илрүүлэх, автоматаар хариу арга хэмжээ авах зэрэг шийдлүүдийг танилцууллаа.
Түүнчлэн бид форумын хүрээнд технологийн шинэ шийдлийн танилцуулга, салбарынхны нетворк уулзалт, интерактив хөтөлбөрүүдийг зохион байгуулж, оролцогчдод туршлага солилцох, шинэ технологитой танилцах боломжийг бүрдүүлэв. Мөн “Cyber Security Challenge 2026” тэмцээнд Монголын ТОП 50 байгууллагын 100 гаруй инженер оролцож, бодит нөхцөлд асуудал шийдэх ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 40 оролцогч техникийн шатанд өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.
.jpg)
Форумын үеэр кибер аюулгүй байдал нь зөвхөн техникийн багийн асуудал биш болж, байгууллагын стратеги, тасралтгүй ажиллагаа, хэрэглэгчийн итгэлцэлтэй холбоотой, шийдвэр гаргагчдын түвшинд хэлэлцэх асуудал болсон гэдгийг онцолсон юм. STF 2026 нь энэ удаа Монголын байгууллагуудыг олон улсын кибер аюулгүй байдлын шинэ чиг хандлага, бодит туршлага, шилдэг шийдлүүдтэй холбосон томоохон платформ болсноороо онцлог байлаа.



