Аюулгүй байдлын системүүд салангид ажилладаг үе ард хоцорч, нэгдсэн, ухаалаг платформын эрин эхэлж байна. Энэхүү өөрчлөлтийг ITZone компани “SecureTech 2.0: Integrated Security Solutions” арга хэмжээний хүрээнд танилцуулж, аюулгүй байдлын салбарын дэлхийн тэргүүлэгч Axis Communications, Milestone Systems, BriefCam, Suprema брэндүүдийг нэгтгэсэн нэгдсэн эко-системийн шийдлийг санал болголоо.
Арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүд, байгууллагын шийдвэр гаргагчид оролцож, орчин үеийн аюулгүй байдлын шийдлүүдийг бодитоор туршиж, нэгдсэн системийн давуу тал, бодит хэрэглээг газар дээр нь харж танилцлаа.
.jpg)
Нэг систем - цогц шийдэл
Axis Communications нь сүлжээний камер, орчны мэдрэгч, аудио төхөөрөмжөөр дамжуулан бодит орчны мэдээллийг өндөр нарийвчлалтайгаар цуглуулж, системийн үндсэн өгөгдлийг бүрдүүлдэг.
Milestone Systems нь эдгээр төхөөрөмжөөс ирсэн мэдээллийг нэг төвд төвлөрүүлэн удирдах, хадгалах, хянах боломжийг олгодог нээлттэй платформ бүхий видео удирдлагын системийг санал болгодог.
BriefCam нь хиймэл оюунд суурилсан аналитик ашиглан видео бичлэгийг богино хугацаанд шүүн, объект таних, зан төлөвийн анализ хийх замаар шийдвэр гаргалтыг илүү хурдтай, оновчтой болгодог.
Suprema нь биометр технологид суурилсан нэвтрэлтийн хяналтын шийдлээр дамжуулан хэн, хэзээ, хаана нэвтэрч буйг өндөр нарийвчлалтайгаар хянах, бүртгэх боломжийг бүрдүүлдэг.
Ийнхүү эдгээр шийдлүүдийг нэгтгэснээр байгууллагууд аюулгүй байдлаа нэг цэгээс, ухаалгаар, илүү үр ашигтай байдлаар удирдах нөхцөл бүрдэж байна.
Арга хэмжээний үеэр аюулгүй байдлын салбар нь интеграц, хиймэл оюун, автоматжуулалт гэсэн гурван үндсэн чиглэлд эрчимтэй хөгжиж байгааг онцоллоо. Үүний зэрэгцээ байгууллагууд салангид системээс татгалзаж, нэгдсэн платформд шилжих шаардлага улам бүр нэмэгдэж байгааг дурдсан юм.
ITZone компанийн зүгээс энэхүү шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлснээр байгууллагууд олон улсын түвшний аюулгүй байдлын дэвшилтэт технологийг бодитоор хэрэгжүүлэх, дижитал шилжилтээ хурдасгах шинэ боломж нээгдэж байгааг онцоллоо.


.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
