hero

Хяналт ба хариу арга хэмжээ

Тасралтгүй хяналт, ухаалаг хариу арга хэмжээ

Хяналт ба хариу арга хэмжээний шийдэл нь байгууллагын систем, сүлжээ, аюулгүй байдлын орчныг тасралтгүй хянаж, сэжигтэй үйлдэл, аюул занал, халдлагыг эрт илрүүлэхэд чиглэдэг. Лог болон үйл явдлын мэдээллийг төвлөрүүлэн цуглуулж, уялдуулан шинжилснээр эрсдэлийг бууруулах, нөлөөллийг хязгаарлах, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээ авах боломжтой болдог.

Хяналт ба хариу арга хэмжээний үндсэн технологиуд
Сүлжээ, системийн логийг нэгтгэн анализ хийж, аюул заналыг эрт илрүүлэн, хариу арга хэмжээг шуурхай болгоно.
Log Management
Log Management
Лог удирдлагын шийдэл нь сервер, сүлжээ, firewall, endpoint, application, cloud орчноос үүсэх лог мэдээллийг төвлөрүүлэн цуглуулж, хадгалах, индексжүүлэх, хайлт хийх боломжийг бүрдүүлдэг. 

Гол боломжууд:

  • Лог мэдээллийг нэг дор төвлөрүүлэн удирдана. 
  • Хурдан хайлт, анализ хийх боломж олгоно. 
  • Урт хугацааны хадгалалт, архив үүсгэнэ. 
  • Forensic шинжилгээ, аудит хийхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Compliance болон тайлагналын хэрэгцээг хангана. 
SIEM
SIEM
SIEM нь олон эх үүсвэрээс ирсэн лог болон event мэдээллийг нэгтгэн уялдуулж шинжилснээр сэжигтэй үйлдэл, аюул занал, халдлагын хэв маягийг илрүүлэх нэгдсэн платформ.

Гол боломжууд:

  • Олон төрлийн эх үүсвэрийн мэдээллийг нэгтгэн шинжилнэ. 
  • Event correlation ашиглан халдлагын хэв маягийг илрүүлнэ. 
  • Бодит цагийн хяналт, сэрэмжлүүлэг үүсгэнэ. 
  • Зөрчил илрүүлэлт, шинжилгээг хурдасгана. 
  • Эрсдэлийг эрт илрүүлж, хариу арга хэмжээг шуурхай болгоно.
Ай Ти Зоны санал болгож буй хяналт, илрүүлэлт ба хариу арга хэмжээний шийдлүүд
Сүлжээ, системийн үйл ажиллагааг нэгтгэн хянаж, аюул заналыг эрт илрүүлэн, хариу арга хэмжээг хурдан, үр дүнтэй хэрэгжүүлнэ.
LogRhythm - SIEM

LogRhythm нь enterprise түвшний SIEM + UEBA платформ бөгөөд лог болон event мэдээллийг гүнзгий шинжилж, зан төлөвт суурилсан илрүүлэлт болон AI/ML аргаар нарийн төвөгтэй халдлагыг илрүүлэхэд чиглэдэг. Энэ нь дүрэмд суурилсан (rule-based) илрүүлэлтээс илүү өргөн хүрээтэй харагдац, илүү нарийн илрүүлэлт, илүү хурдан хариу арга хэмжээ авах боломжийг дэмждэг.

Онцлог, давуу тал:

  • Олон төрлийн логийг уялдуулан multi-stage attack болон APT халдлагыг илрүүлэх.
  • UEBA ашиглан хэрэглэгч, системийн хэвийн бус зан төлөвийг тодорхойлох.
  • AI/ML -д суурилан аномали илрүүлэх.
  • Илэрсэн зөрчлийг бүртгэх, ангилах, шийдвэрлэх процессыг удирдах.
  • ISO, PCI DSS зэрэг стандартын тайлан гаргах.
  • Сүлжээний урсгалыг шинжилж, хэвийн бус хөдөлгөөнийг илрүүлэх.
LogRhythm - SIEM
Fortinet – FortiSIEM

FortiSIEM нь SIEM болон IT дэд бүтцийн мониторингийг нэгтгэсэн платформ бөгөөд байгууллагын сүлжээ, сервер, endpoint, аюулгүй байдлын төхөөрөмжүүдээс үүсэх лог болон event мэдээллийг төвлөрүүлэн цуглуулж, хамааруулан шинжилснээр аюул занал, зөрчлийг бодит цагт илрүүлэх боломж олгодог.

Онцлог, давуу тал:

  • Лог цуглуулах, нэг стандарт формат руу хөрвүүлэх.
  • Event correlation хийж халдлагын хэв маяг илрүүлэх.
  • Бодит цагт хянаж, сэрэмжлүүлэг үүсгэх.
  • IT дэд бүтцийн төлөвийг хамтад нь хянах.
  • CMDB/topology ашиглан ухаалаг сэрэмжлүүлэг гаргах.
  • Fortinet болон бусад системүүдтэй интеграци хийх.
Fortinet – FortiSIEM
Fortinet – FortiAnalyzer 

FortiAnalyzer нь Fortinet төхөөрөмжүүдээс ирсэн лог мэдээллийг төвлөрүүлэн цуглуулах, хадгалах, шинжлэх, тайлан гаргах зориулалттай лог удирдлагын платформ. Энэ нь логт суурилсан анализ, аудит, forensic шинжилгээ хийх, аюулгүй байдлын орчныг илүү тодорхой харах боломжийг бүрдүүлдэг.

Онцлог, давуу тал:

  • Лог мэдээллийг төвлөрүүлж урт хугацаанд хадгалах.
  • Лог хайлт, анализ, forensic шинжилгээ хийх.
  • Аюулгүй байдлын болон траффик тайлан гаргах.
  • FortiView дашбоард дээрх бодит цагийн харагдац.
  • IOC (сэжигтэй IP, domain гэх мэт) дээр суурилсан шинжилгээ.
  • Fortinet Security Fabric-тай уялдан ажиллана.
Fortinet – FortiAnalyzer 
Яагаад ITZONE гэж?
  • Мэргэшсэн, туршлагатай баг
  • Байгууллагын онцлогт тохирсон шийдэл
  • Дэлхийн тэргүүлэх технологийн түншлэл
  • Урт хугацааны, найдвартай хамтын ажиллагаа
  • Төлөвлөлтөөс дэмжлэг хүртэлх цогц үйлчилгээ
Байгууллагын тань өнөөгийн орчин, эрсдэлийн түвшин, хэрэгцээнд тулгуурлан тохирох Monitor & Response архитектурыг бид зөвлөе.
Бид таны харагдах байдал, хяналтын түвшин, зөрчлийн хариу арга хэмжээний хэрэгцээнд нийцсэн бүрэн хяналтын орчныг бүрдүүлнэ.
Үнийн санал авах
Үнийн санал авах

Бид таны ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон мэдээлэл өгөх болно.

* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!

Холбогдох мэдээлэл

Бидэнтэй холбогдооройMessenger