hero

Төгсгөлийн цэгийн аюулгүй байдал

Төхөөрөмж бүрээ бодит цагт хамгаал

Төгсгөлийн цэгийн аюулгүй байдал нь компьютер, зөөврийн болон гар утас зэрэг бүх хэрэглэгчийн төхөөрөмжийг хамгаалах цогц шийдэл. Олон байршил, олон төхөөрөмжөөс ажиллах орчинд төхөөрөмж бүр сүлжээнд нэвтрэх гол цэг болдог. Иймээс зөвхөн вирусээс хамгаалахаас гадна үйлдэл, өгөгдөл, хэрэглэгчийн зан төлөвийг тасралтгүй хянаж, аюулыг илрүүлэх, сэргийлэх, бодит цагт хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай. Ингэснээр халдлага тархахаас сэргийлж, байгууллагын хамгаалалтыг бэхжүүлнэ.

Төгсгөлийн цэгийн аюулгүй байдлын үндсэн технологиуд
Төгсгөлийн төхөөрөмжийг орчин үеийн кибер аюулаас хамгаалж, илрүүлэлт, хариу үйлдэл, хандалтын хяналтыг нэгтгэсэн цогц шийдлүүд.
Antivirus (AV) / Endpoint Protection Platform (EPP)
Antivirus (AV) / Endpoint Protection Platform (EPP)
Antivirus нь мэдэгдэж буй вирус, malware-ийг өгөгдлийн сантай тулган илрүүлж, блоклодог уламжлалт хамгаалалт. Харин EPP нь үүнээс нэг алхам урагшилж, machine learning, behavior analysis, sandbox зэрэг технологийн тусламжтай мэдэгдэж буй болон шинэ, тодорхойгүй аюулуудыг илрүүлэн хамгаалдаг.
 Endpoint Detection and Response (EDR)
Endpoint Detection and Response (EDR)
EDR нь төгсгөлийн төхөөрөмж дээрх үйл ажиллагааг тасралтгүй хянаж, сэжигтэй зан төлөв, хэвийн бус өөрчлөлтийг илрүүлэн, аюулын шалтгааныг тодорхойлж, шаардлагатай үед төхөөрөмжийг тусгаарлах боломж олгодог. Энэ нь халдлагыг зөвхөн илрүүлэх бус, түүнийг судалж, хурдан хариу арга хэмжээ авахад тусалдаг.
Extended Detection and Response (XDR)
Extended Detection and Response (XDR)
XDR нь зөвхөн endpoint дээрх мэдээллээр хязгаарлагдахгүйгээр сүлжээ, клауд, мэйл болон бусад хамгаалалтын давхаргуудаас мэдээлэл цуглуулж, аюулын холбоо хамаарлыг илүү өргөн хүрээнд илрүүлдэг. Ингэснээр халдлагын зураглалыг илүү тодорхой харж, илүү оновчтой хариу арга хэмжээ авах боломж бүрдэнэ.
Zero Trust Network Access (ZTNA)
Zero Trust Network Access (ZTNA)
ZTNA нь уламжлалт VPN-ийг орлох орчин үеийн аюулгүй байдлын архитектур бөгөөд “Never Trust, Always Verify” зарчмаар ажилладаг. Энэ хандлага нь хэрэглэгчийг сүлжээнд бүхэлд нь нэвтрүүлэхийн оронд зөвхөн баталгаажсан хэрэглэгчид шаардлагатай програм, нөөцөд хязгаарлагдмал хандах эрх олгодог.
Content Security / Data Loss Prevention (DLP)
Content Security / Data Loss Prevention (DLP)
DLP нь төгсгөлийн төхөөрөмж дээрх өгөгдлийг хянаж, USB, cloud, email зэрэг сувгаар зөвшөөрөлгүйгээр гадагш дамжуулах оролдлогыг илрүүлж, хязгаарлах эсвэл блоклох боломж олгодог. Ингэснээр байгууллагын эмзэг мэдээлэл алдагдах эрсдэлийг бууруулна.
Ай Ти Зоны санал болгож буй төгсгөлийн цэгийн аюулгүй байдлын шийдлүүд
Байгууллагын хэмжээ, хэрэглээний орчин, эрсдэлийн түвшинд тохирсон төгсгөлийн цэгийн аюулгүй байдлын шийдлүүдийг санал болгож, илрүүлэлт, хамгаалалт, автомат хариу үйлдлийг нэг цогц орчинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Sophos – Synchronized Security & XDR

Sophos нь endpoint, firewall, email, ZTNA зэрэг хамгаалалтын шийдлүүдийг хооронд нь уялдуулан ажиллуулдаг Synchronized Security арга барилаараа ялгардаг бөгөөд endpoint халдлагыг илрүүлэхээс гадна тархахаас нь өмнө автоматаар хязгаарлах боломжийг олгодог.

Онцлог, давуу тал:

  • AI-Powered Prevention: Deep Learning технологид суурилан malware, ransomware, exploit зэрэг аюулыг урьдчилан илрүүлж, endpoint түвшинд хамгаална. 
  • EDR/XDR Capability: Endpoint дээрх telemetry мэдээллийг firewall, email зэрэг бусад хамгаалалтын өгөгдөлтэй уялдуулан илүү өргөн хүрээнд илрүүлэлт, мөрдөн шинжилгээ, хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ. 
  • Synchronized Security: Sophos Firewall болон бусад Sophos шийдлүүдтэй аюулын төлөвийг автоматаар солилцож, халдвар авсан төхөөрөмжийг сүлжээнээс тусгаарлан тархалтыг зогсооно.
  • ZTNA Integration: Нэг агент, нэг удирдлагаар зайнаас хандаж буй хэрэглэгчдэд хамгийн бага хандалтын эрх олгож, төхөөрөмжийн эрсдэлийн төлөвт үндэслэн хандалтыг удирдана.
Sophos – Synchronized Security & XDR
SentinelOne – Autonomous & AI-Driven EDR/XDR

SentinelOne нь AI-д суурилсан автономит EDR/XDR платформоороо халдлагыг бодит цагт илрүүлж, автоматаар хариу арга хэмжээ авч, хүний оролцоог хамгийн бага түвшинд байлгадаг.

  • AI-Driven Detection: Endpoint дээрх сэжигтэй зан төлөв, халдлагын хэв маягийг бодит цагт илрүүлнэ. 
  • Autonomous Response: Аюул илэрсэн үед автоматаар хамгаалалтын арга хэмжээ авна. 
  • Singularity Platform: Endpoint, cloud, identity орчны мэдээллийг нэгтгэн хамгаална. 
  • Rollback Capability: Ransomware зэрэг халдлагын дараа системийг өмнөх эрүүл төлөвт нь сэргээх боломж олгоно.
SentinelOne – Autonomous & AI-Driven EDR/XDR
Fortinet – Integrated Endpoint Protection

Fortinet нь төгсгөлийн цэгийн хамгаалалтыг FortiEDR болон FortiXDR-ээр дамжуулан өөрийн Security Fabric экосистемтэй нягт уялдуулан ажиллуулдаг. Ингэснээр endpoint, firewall, network, cloud хамгаалалтыг нэг дороос удирдаж, аюул илэрсэн даруйд систем даяар автомат хариу арга хэмжээ авах боломж бүрддэг.

Онцлог, давуу тал:

  • FortiEDR: Endpoint дээрх сэжигтэй үйлдлийг илрүүлж, халдлагыг зогсооно.
  • FortiXDR: Endpoint, network, cloud зэрэг олон эх сурвалжаас мэдээлэл нэгтгэн илүү өргөн хүрээний илрүүлэлт, хариу үйлдэл үзүүлнэ.
  • Security Fabric Integration: Хамгаалалтын бүх бүрэлдэхүүнүүдийг уялдуулж, нэгдсэн удирдлага бий болгоно.
  • Automated Response: Халдлага илэрмэгц автоматаар тусгаарлах, хязгаарлах, хамгаалах үйлдэл хийнэ.
Fortinet – Integrated Endpoint Protection
CrowdStrike – Cloud-Native EDR/XDR

CrowdStrike нь Falcon платформоороо төгсгөлийн цэг дээрх бүх үйлдлийг бодит цагт хянаж, AI болон threat intelligence-д суурилан аюулыг илрүүлдэг cloud-native хамгаалалтын шийдэл.

Онцлог, давуу тал:

  • Falcon Platform: Endpoint хамгаалалтыг клауд суурьтайгаар хөнгөн, хурдан хэрэгжүүлнэ. 
  • Real-Time Monitoring: Төхөөрөмж дээрх бүх үйлдлийг тасралтгүй хянаж, сэжигтэй өөрчлөлтийг илрүүлнэ. 
  • AI & Threat Graph: Халдлагын зан төлөв, холбоо хамаарлыг шинжилж аюулыг эрт илрүүлнэ. 
  • Threat Response: Сэжигтэй үйлдэл гарсан үед хандалтыг таслан зогсоох, төхөөрөмжийг хамгаалах боломж олгоно.
CrowdStrike – Cloud-Native EDR/XDR
Яагаад ITZONE гэж?
  • Мэргэшсэн, туршлагатай баг
  • Байгууллагын онцлогт тохирсон шийдэл
  • Дэлхийн тэргүүлэх технологийн түншлэл
  • Урт хугацааны, найдвартай хамтын ажиллагаа
  • Төлөвлөлтөөс дэмжлэг хүртэлх цогц үйлчилгээ
Танай байгууллагын төгсгөлийн цэг бүр дээрх аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг бид зөвлөе
Бид таны хэрэглэгчийн орчин, төхөөрөмжийн төрөл, удирдлагын хэрэгцээнд нийцсэн хамгаалалтын орчныг бүрдүүлнэ.
Үнийн санал авах
Мэдээ, мэдээлэл
r1nA4HOtMnU
Эвент
23.02.2026
“Oracle DataBase 23c болон Oracle Data Security" шийдлүүдийг танилцуулах эвент амжилттай зохион байгуулагдлаа
Өгөгдлийн сангийн тэргүүлэгч Oracle компани түүний Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон ХХК, Oracle компанийн албан ёсны дистрибьютер MUK компаниудын хамтарсан “Oracle DataBase 23c and Implementing Zero Trust Approach with
z0zElaw2HE6
Тогтвортой хөгжил
23.02.2026
“Багийн бага сургууль” санаачилгаар боловсролын хүртээмжийг дэмжлээ.
Монгол Улсад нийт 36000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард нь гэрээсээ хол дотуур байр эсвэл хамаатныдаа амьдардаг.
slNuIodSg0n
Эвент
10.02.2026
“Kick-Off 2025” арга хэмжээ амжилттай боллоо
Ай Ти Зон компаниас хамтрагч, реселлер байгууллагууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Kick-Off” арга хэмжээ энэ жил 6 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь биет аюулгүй байдлын салбарын технологийн
Үнийн санал авах

Бид таны ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон мэдээлэл өгөх болно.

* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!

Холбогдох мэдээлэл