hero

Аппликэйшний аюулгүй байдал

Аппликэйшний аюулгүй байдлыг хөгжүүлэлтийн эхнээс

Аппликэйшний аюулгүй байдал нь хөгжүүлэлтээс эхлээд ашиглалтын бүх хугацаанд эмзэг байдлыг илрүүлэх, засах, урьдчилан сэргийлэх цогц үйл явц.

Тиймээс зөвхөн кодоор хязгаарлагдахгүй, дэд бүтэц, системийн орчин, өгөгдөл, хэрэглэгчийн хандалтыг бүрэн хамарсан олон давхар (multi-layer) хамгаалалтыг хэрэгжүүлдэг. Ингэснээр халдлагын эрсдэлийг бууруулж, системийн найдвартай ажиллагааг хангаж, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалдаг.

Аппликэйшний аюулгүй байдлын гол шийдлүүд

Аппликэйшний эмзэг байдал, зөвшөөрөлгүй хандалт, өгөгдлийн алдагдал болон кибер халдлагаас хамгаалж, найдвартай, аюулгүй ажиллагааг хангахад чиглэнэ.
Кодын хяналт (Code Review)
Кодын хяналт (Code Review)
Кодын хяналт нь програм хангамжийн эх кодыг шалгаж, эмзэг байдал, логик алдаа болон эрсдэл үүсгэж болзошгүй асуудлуудыг эрт илрүүлэх үндсэн арга.
SASTКодыг ажиллуулахгүйгээр автомат шинжилгээ хийж нийтлэг эмзэг байдлыг илрүүлнэ.
Peer ReviewХөгжүүлэгчид харилцан кодоо шалгаж логик, гүйцэтгэл болон аюулгүй байдлын сул талыг хянана.
Танилт, хандалтын удирдлага (IAM)/Давуу эрхийн хандалтын удирдлага (PAM)
Танилт, хандалтын удирдлага (IAM)/Давуу эрхийн хандалтын удирдлага (PAM)
Хэрэглэгчийн танилт, хандалтын эрхийг оновчтой удирдаж, өндөр эрх бүхий аккаунтуудыг гадны халдлагаас найдвартай хамгаалах цогц шийдэл.
IAMБүх хэрэглэгчийн нэвтрэлт, хандалт, гарах үеийг удирдаж зөвшөөрөгдсөн үйлдлийг баталгаажуулдаг.
PAMСистемийн админ, root болон бусад давуу эрхтэй аккаунтуудын хандалтыг хатуу хянаж, аюулгүй байдлыг хамгаалдаг.
Web Application Firewall (WAF)
Web Application Firewall (WAF)
WAF нь веб програм болон интернэтийн хооронд байрлах хамгаалалтын давхарга бөгөөд HTTP/S траффикийг шалгаж SQL Injection, XSS зэрэг халдлагаас хамгаалдаг.
SQL Injection хамгаалалтВеб аппликэйшнээр дамжин өгөгдлийн сан руу чиглэсэн SQL Injection оролдлогыг илрүүлж, блоклоно.
XSS хамгаалалтХортой script оруулах замаар хэрэглэгчийн browser дээр ажиллах XSS халдлагыг илрүүлж, зогсооно.
HTTP/S траффик хамгаалалтВеб аппликэйшн рүү чиглэсэн сэжигтэй болон хортой HTTP/S хүсэлтийг шүүж, аппликэйшний эрсдэлийг бууруулна.
Програмын туршилт (Application Testing)
Програмын туршилт (Application Testing)
Програмыг ажиллаж байх үед нь шалгаж, хортой оролт болон бодит халдлагын нөхцөл байдлыг загварчлан үүсгэж тухайн Програм хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг тодорхойлох арга.
DASTПрограмыг гаднаас нь халдлага үйлдэгчийн байр сууринаас туршиж бодит эмзэг байдлыг илрүүлдэг.
IASTПрограмыг ажиллаж байх үед нь дотроос нь шалгаж SAST болон DAST -ийн давуу талыг хослуулан илүү нарийвчлалтай эмзэг байдлыг илрүүлдэг.
Penetration TestingКибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд бодит халдлагыг дуурайлган системийг шалгаж эмзэг байдлыг илрүүлдэг.
Төөрөгдүүлэх технологи (Deception Technology)
Төөрөгдүүлэх технологи (Deception Technology)
Deception технологи нь халдагчийг төөрөгдүүлж, бодит системээс холдуулан илрүүлэх хамгаалалтын арга.
Эрсдэлийн бууралтХалдагчийг бодит системээс холдуулж, халдлагын явцыг эрт илрүүлэх замаар байгууллагын эрсдэлийг бууруулна.
Зан төлөв илрүүлэлтХалдагчийн хөдөлгөөн, судалгаа, нэвтрэх оролдлого болон тактик, аргачлалыг хянах боломж олгоно.
Хуурамч орчинHoneypot, Honeynet, decoy asset зэрэг хуурамч орчин үүсгэн халдагчийн үйлдлийг ажиглаж, аюулын мэдээлэл цуглуулна.
Ай Ти Зон компанийн санал болгож буй Аппликэйшний аюулгүй байдлын шийдлүүд
Ай Ти Зон компани нь байгууллагын хөгжүүлэлтийн орчин, програмын архитектур, өгөгдлийн эрсдэл, нэвтрэлтийн шаардлагад нийцсэн Application Security шийдлүүдийг санал болгож, хөгжүүлэлтээс эхлээд ашиглалт хүртэлх хамгаалалтыг цогцоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
side-img
Imperva – Perimeter and Data Protection

Imperva нь ажиллаж буй програм хангамж болон датаг гаднын аюул занал, хортой траффикээс хамгаалах цогц платформ. Үүнд дараах технологиуд багтдаг.

Imperva – Perimeter and Data Protection
WAF
Web applications болон интернэтийн хоорондын траффикийг шалгаж, SQLi, XSS, DDoS зэрэг Layer 7 халдлагаас хамгаалдаг.
Bot Management & API Security
Хортой bot traffic-ийг илрүүлж, API-д зориулсан positive security model хэрэгжүүлдэг.
Database Security (DAM/DBFW)
Өгөгдлийн сан дахь хандалтыг хянаж, дотоод аюул занал болон дата төвийн халдлагаас хамгаалдаг.
RASP (Runtime Application Self-Protection)
Програмын орчинд суурилж, бодит цагт мэдэгдэж буй болон zero-day эмзэг байдлаас хамгаалдаг.
CyberArk - Identity and Access Management

CyberArk нь Identity Security болон Privileged Access Management (PAM)-д төвлөрсөн зах зээлийн тэргүүлэгч платформ бөгөөд өндөр нууцлал бүхий эрх, түлхүүр болон сервисийн итгэмжлэлийг хамгаалах, хянах, ажиглах үүрэгтэй. Энэ нь зөвхөн зөвшөөрөгдсөн хэрэглэгчид болон автомат сервисүүд л чухал дэд бүтэц, өгөгдөлд хандах мастер түлхүүр ашиглах эрхтэйг баталгаажуулж, удирдаж, нууцлал бүхий эрхийг аюулгүй хадгалж, тогтмол шинэчилдэг.

CyberArk - Identity and Access Management
Privileged Access Management (PAM)
Өндөр эрх бүхий хэрэглэгч, сервисийн итгэмжлэл болон sessions-ийг цахим агуулахад хадгалж, автоматаар өөрчилж байдаг ба эрх олголтыг хамгийн багаар хэрэгжүүлдэг.
Secrets Management
Applications, containers, CI/CD pipelines-д ашиглагддаг non-human secrets (API keys, DB connection strings)-ийг аюулгүй татаж авч, код болон тохируулгын файлуудад хадгалахаас сэргийлдэг.
Secure Cloud Access
AWS, Azure, GCP зэрэг үүлэн орчинд just-in-time болон zero standing privilege access олгох замаар хэт их зөвшөөрлийг арилгаж, нууц үгийг эргэлдүүлэн өөрчилдөг.
Endpoint Privilege Manager (EPM)
Workstations болон server endpoints-д хамгийн бага давуу эрхийг хэрэгжүүлж, нууц үгийн хулгай, lateral movement-ыг зогсоодог.
Fortinet - Network and Fabric Security

Fortinet нь Security Fabric хэмээх нэгдсэн аюулгүй байдлын экосистемээр дамжуулан сүлжээ, програм хангамж болон клауд орчныг бүхэлд нь хамгаалдаг шийдэл.

Fortinet - Network and Fabric Security
FortiWeb (WAF)
Web application болон API-уудыг олон давхаргаар хамгаалж, AI/ML ашиглан зан төлөвт суурилсан халдлагыг илрүүлдэг.
API Protection
API-ийг автоматаар илрүүлж, аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэн микросервис орчныг хамгаалдаг.
Bot Mitigation
Хүн хэрэглэгч болон хортой ботуудыг ялгаж, credential stuffing зэрэг халдлагаас хамгаалдаг.
Security Fabric
Fortinet-ийн бүх бүтээгдэхүүнүүдийг нэгтгэж, threat intelligence хуваалцан нэгдсэн хамгаалалт бий болгодог.
Veracode – Code Review

Veracode нь програм хангамжийн код дахь эмзэг байдлыг эрт илрүүлж засахад чиглэсэн платформ бөгөөд “Shift-Left” философи-ийг дэмжиж, аюулгүй байдлыг хөгжүүлэлтийн эхнээс нь нэг хэсэг болгон нэгтгэдэг.

Veracode – Code Review
SAST / DAST / SCA нэг дор
Статик болон динамик шинжилгээг нэгтгэж, кодын эмзэг байдлыг хөгжүүлэлтийн бүх шатанд иж бүрэн хянана.
Open-source эрсдэл, CVE, SBOM удирдлага
Нээлттэй эхийн сангуудын аюулгүй байдлыг шалгаж, SBOM тайлангаар дамжуулан нийлүүлэлтийн хэлхээний эрсдэлийг удирдана.
AI-д суурилсан эрсдэлийг чухлын дарааллаар тодорхойлдог
Хиймэл оюун ухаанаар эрсдэлийг эрэмбэлж, хамгийн чухал алдаануудыг хурдан засах ухаалаг зөвлөмжөөр хангана.
Shift-Left
Хандлагыг дэмжиж, аюулгүй байдлыг хөгжүүлэлтийн эхний шатнаас нэгтгэнэ.
Яагаад ITZONE гэж?
  • Мэргэшсэн, туршлагатай баг
  • Байгууллагын онцлогт тохирсон шийдэл
  • Дэлхийн тэргүүлэх технологийн түншлэл
  • Урт хугацааны, найдвартай хамтын ажиллагаа
  • Төлөвлөлтөөс дэмжлэг хүртэлх цогц үйлчилгээ
Таны програм хангамжийг эрсдэлээс хамгаалах аюулгүй байдлын шийдлүүдийг бид зөвлөе.
Бид аппликэйшн хөгжүүлэлтийн процессоос эхлээд ашиглалт, хамгаалалтын шаардлагад нийцсэн аюулгүй байдлын шийдлийг санал болгоно.
Үнийн санал авах
Мэдээ, мэдээлэл
r1nA4HOtMnU
Эвент
23.02.2026
“Oracle DataBase 23c болон Oracle Data Security" шийдлүүдийг танилцуулах эвент амжилттай зохион байгуулагдлаа
Өгөгдлийн сангийн тэргүүлэгч Oracle компани түүний Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон ХХК, Oracle компанийн албан ёсны дистрибьютер MUK компаниудын хамтарсан “Oracle DataBase 23c and Implementing Zero Trust Approach with
z0zElaw2HE6
Тогтвортой хөгжил
23.02.2026
“Багийн бага сургууль” санаачилгаар боловсролын хүртээмжийг дэмжлээ.
Монгол Улсад нийт 36000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард нь гэрээсээ хол дотуур байр эсвэл хамаатныдаа амьдардаг.
slNuIodSg0n
Эвент
10.02.2026
“Kick-Off 2025” арга хэмжээ амжилттай боллоо
Ай Ти Зон компаниас хамтрагч, реселлер байгууллагууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Kick-Off” арга хэмжээ энэ жил 6 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь биет аюулгүй байдлын салбарын технологийн
Үнийн санал авах

Бид таны ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон мэдээлэл өгөх болно.

* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!

Холбогдох мэдээлэл