Суурин компьютер

Суурин компьютер нь өндөр гүйцэтгэл, өргөтгөх боломж, тогтвортой ажиллагаагаараа байгууллага болон мэргэжлийн хэрэглээнд хамгийн тохиромжтой шийдэл юм. Процессор, дэлгэц, гар, хулгана зэрэг эд ангиуд тусдаа байрладаг тул хэрэглээний шаардлага өсөхөд эд ангиудыг сайжруулах замаар хүчин чадлаа хялбар нэмэгдүүлэх боломжтой.

Инженер, дизайнер, программист, видео графикч зэрэг өндөр хүчин чадал шаардсан ажлуудаас эхлээд олон дэлгэцтэй ажлын орчин бүрдүүлэхэд суурин компьютер хамгийн оновчтой сонголт болдог.

Онцлох давуу талууд
Гүйцэтгэл, найдвартай ажиллагаа, өргөтгөх боломжийг хослуулсан суурин компьютерийн шийдлүүд
adv-0
Өндөр гүйцэтгэл
Хүчирхэг процессор, график карт болон санах ой нь олон програм зэрэг ажиллуулах, том хэмжээний өгөгдөл боловсруулах боломжийг бүрдүүлнэ.
adv-1
Уян хатан өргөтгөх боломж
Дотоод эд ангиудыг шинэчлэх замаар хүчин чадлыг нэмэгдүүлж ашиглах боломжтой тул урт хугацаанд ашиглахад тохиромжтой.
adv-2
Тогтвортой ажиллагаа
Тасралтгүй ажиллах шаардлагатай байгууллагын систем, сервертэй холбогдсон ажлын орчинд найдвартай гүйцэтгэл үзүүлнэ.
adv-3
Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал
Endpoint хамгаалалт, хэрэглэгчийн удирдлага, дата хамгаалалтын шийдлүүдийг дэмждэг.
Бид танд дараах суурин компьютеруудыг санал болгож байна
Найдвартай ажиллагаа, зай бага эзлэх, бат бөх хийц бүхий шинэ үеийн суурин компьютерууд
Dell – Байгууллагын түвшний найдвартай AI гүйцэтгэл
Dell – Байгууллагын түвшний найдвартай AI гүйцэтгэл

Dell нь дэлхийн бизнес хэрэглээний суурин компьютерын зах зээлд тогтвортой байр суурь эзэлдэг бөгөөд найдвартай ажиллагаа, уян хатан өргөтгөх боломжтой шийдлээрээ онцгойрдог.

Dell-ийн шинэ үеийн AI PC шийдлүүд нь төхөөрөмж дээр ажиллах хиймэл оюун ухааны боловсруулалт (on-device AI), NPU болон AI acceleration технологийг дэмжсэн процессоруудтай тул дизайн, инженерчлэл, 3D модель гаргах, дата анализ зэрэг өндөр тооцоолол шаардсан ажлуудыг илүү хурдан гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг.

Онцлог, давуу тал:

  • Байгууллагын стандарт аюулгүй байдлын хамгаалалттай.
  • Зайнаас удирдах болон IT менежментийн шийдлүүдийг дэмждэг.
  • Урт хугацаанд шинэчилж ашиглах модуль бүтэцтэй.
Lenovo – Ухаалаг автоматжуулалт ба хэрэглэгч төвтэй инновац
Lenovo – Ухаалаг автоматжуулалт ба хэрэглэгч төвтэй инновац

Lenovo нь байгууллага болон мэргэжлийн хэрэглэгчдийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ухаалаг ажлын орчин бүрдүүлэхэд чиглэсэн шийдлүүдийг санал болгодог. Lenovo-ийн AI-д суурилсан системүүд нь төхөөрөмж дээр мэдээлэл боловсруулах чадвартай тул өгөгдөл боловсруулах хурд, аюулгүй байдал, ажлын үр ашгийг нэмэгдүүлдэг.

Онцлог, давуу тал:

  • Баримт бичиг болон өгөгдлийг автоматаар ангилах, боловсруулах AI функцүүдтэй.
  • Байгууллагын орчинд тохирсон тогтвортой, эрчим хүчний хэмнэлттэй архитектуртай.
  • Compact болон Tiny form factor загварууд – зай бага эзэлдэг, оффисын орчинд тохиромжтой.
  • ThinkCentre болон workstation цувралууд – мэргэжлийн инженерчлэл, дата боловсруулалт, хөгжүүлэлтийн орчинд тохиромжтой.
Acer – Орчин үеийн дизайн, өргөн хэрэглээний AI шийдэл
Acer – Орчин үеийн дизайн, өргөн хэрэглээний AI шийдэл

Acer брэнд нь олон төрлийн хэрэглэгчийн сегментэд зориулсан уян хатан сонголт, боломжийн үнэ, орчин үеийн дизайнтай бүтээгдэхүүнээрээ танигдсан. Acer-ийн шинэ үеийн Copilot+ PC болон All-in-One шийдлүүд нь NPU бүхий процессорууд ашигласнаар AI боловсруулалтыг төхөөрөмж дээр шууд гүйцэтгэх боломжийг олгодог.

Онцлог, давуу тал:

  • AI дэмжсэн зураг, видео боловсруулалт болон мультимедиа гүйцэтгэл.
  • All-in-One шийдэл – зай бага эзэлдэг, минимал дизайнтай.
  • Боловсрол, байгууллага, esports болон өдөр тутмын хэрэглээнд тохирсон өргөн сонголттой.
  • Windows Secured-Core болон хамгаалалтын нэмэлт шийдлүүдтэй.

Өөрт тохирох суурин компьютероо сонгоход тань бид тусалъя

Мэдээ, мэдээлэл
r1nA4HOtMnU
Эвент
23.02.2026
“Oracle DataBase 23c болон Oracle Data Security" шийдлүүдийг танилцуулах эвент амжилттай зохион байгуулагдлаа
Өгөгдлийн сангийн тэргүүлэгч Oracle компани түүний Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон ХХК, Oracle компанийн албан ёсны дистрибьютер MUK компаниудын хамтарсан “Oracle DataBase 23c and Implementing Zero Trust Approach with
z0zElaw2HE6
Тогтвортой хөгжил
23.02.2026
“Багийн бага сургууль” санаачилгаар боловсролын хүртээмжийг дэмжлээ.
Монгол Улсад нийт 36000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард нь гэрээсээ хол дотуур байр эсвэл хамаатныдаа амьдардаг.
slNuIodSg0n
Эвент
10.02.2026
“Kick-Off 2025” арга хэмжээ амжилттай боллоо
Ай Ти Зон компаниас хамтрагч, реселлер байгууллагууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Kick-Off” арга хэмжээ энэ жил 6 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь биет аюулгүй байдлын салбарын технологийн
Үнийн санал авах

Бид таны ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон мэдээлэл өгөх болно.

* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!

Холбогдох мэдээлэл