
Dell Technologies компани болон Ай Ти Зон компани орчин үеийн аппликейшн платформ шийдлүүдийг танилцуулах зорилготой “Modernize your application platform with Dell Private Cloud for OpenShift” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь байгууллагуудын мэдээлэл технологийн орчныг шинэчлэх, орчин үеийн аппликейшн болон cloud-native технологийг үр ашигтай нэвтрүүлэхэд чиглэсэн чухал мэдээллүүдийг хүргэсэн.

Арга хэмжээний хүрээнд байгууллагуудад дэд бүтэц болон платформ менежментийг илүү хялбар удирдах нөхцөлийг бүрдүүлдэг Dell Automation Platform (DAP)-ийн боломжуудыг танилцуулж, OpenShift орчны суурилуулалт, өргөтгөл болон шинэчлэлтийг automated workflow болон validated blueprints ашиглан хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулсан ба Ansible болон Dell-н интеграцчлагдах боломжтой шийдлүүдийг ашиглан day-2 operations буюу суурилуулалтын дараах үйл ажиллагааг автоматжуулах, тохируулга хийх болон шинэчлэх менежментийг стандартчилах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх боломжуудыг бодит жишээгээр тайлбарласан.

Түүнчлэн салбарын экспертүүд Dell Private Cloud for OpenShift шийдлийн боломжууд болон хэрэглээний давуу талуудыг танилцуулж, байгууллагууд container-д суурилсан аппликейшнуудыг илүү хурдан байршуулж, найдвартай ажиллуулах, мөн мэдээлэл технологийн дэд бүтцийг автоматжуулан удирдах боломжтой байдаг талаар онцолсон ба Red Hat OpenShift платформ нь энтерпрайз түвшний Kubernetes орчныг бүрдүүлэх, application lifecycle management-ийг автоматжуулах, орчин үеийн аппликейшн болон микросервис архитектурыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн.

Тус арга хэмжээгээр бид эрхэм харилцагчдадаа cloud, hybrid болон private cloud орчны хөгжлийн чиг хандлага, байгууллагын дижитал шилжилтийг дэмжих орчин үеийн технологийн шийдлүүдийг илүү ойлгомжтойгоор танин мэдэх боломжийг олгосон хэмээн итгэж байна.

Dell Technologies компани нь мэдээллийн технологийн хэрэгцээг хангах бүхий л төрлийн шийдлүүдийг санал болгодог ба инновацыг үргэлж чухалчлан ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүн шийдлүүдээ сүүлийн үеийн болон ирээдүйн бүхий л трендүүдтэй уялдан ажиллах боломжийг нээж өгдгөөрөө давуу талтай. Ай Ти Зон компани 2000 оноос хойш Dell брэндийн Тэргүүн түншээр (Premier Partner) хамтран ажиллаж Dell Technologies-н бүтээгдэхүүн шийдлүүдийг Монголын зах зээлд өөрсдийн мэргэшсэн инженерийн багаар дамжуулан хүргэсээр байна.

