Дэлхий дахинд дэлгэрч буй Гэрээсээ ажиллах соёл нь байгууллага онцгой, гэнэтийн ямар ч үед үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх боломжийг олгож байна.

Ай Ти Зон компани нь уг соёлыг байгууллагадаа нэвтрүүлээд өдгөө 2 жил болж байгаа бөгөөд Ай Ти зон болон түүний хамааралтай групп компаниудын 400 орчим ажилтан ямар ч цаг үед гэрээсээ бүтээмжтэй, тасралтгүй ажиллаж чаддаг.

Бид өөрсдийн амжилттай туршлагыг хэрэглэгч, харилцагчдадаа хуваалцахаар Гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэхэд хэрэгжүүлэх 3 алхмыг хуваалцаж байна.

Шийдлийн зөвлөхтэй холбогдох
АЛХАМ No.1

Ажилтнуудаа тоног төхөөрөмжөөр хангах

Ажилтан бүр гэрээсээ ажиллах тоног төхөөрөмжтэй буюу компьютертой (зөөврийн компьютертой) байх нь эн тэргүүний чухал алхам юм. Бид танд албан хэрэглээнд нийцэх дараах төхөөрөмжүүдийг санал болгож байна.

*Хэрэв байгууллага тань ажилтнуудаа гэрээсээ ажиллах тоног төхөөрөмжөөр аль хэдийн хангасан бол ЭХНИЙ алхмыг та хэрэгжүүлжээ гэж ойлгож болно.
Dell Computers

Гэрээсээ ажиллахад зайлшгүй хэрэгцээтэй тоног төхөөрөмж

dell notebook
Энгийн хэрэглээний Dell Inspiron зөөврийн компьютер

Хөнгөн бөгөөд загварлаг Dell Inspiron нөүтбүүк нь өдөр тутмын, энгийн хэрэглээнд төгс нийцнэ. 10-р үеийн Intel core процессор бүхий уг загвар нь найдвартай, хурдтай ажиллагааг хүргэдэг. Мөн 2in1 буюу Tablet болгон ашиглах боломжтой загвар ч бий.

dell latitude
Энгийн хэрэглээний, өндөр чанартай Dell Latitude зөөврийн компьютер

Илүү хөнгөн, авсаархан бөгөөд хурдтай ажиллагаатай Dell Latitude нөүтбүүк. Удаан хугацаанд өндөр ачаалалтай ажиллахад зориулагдсан уг нөүтбүүк нь аюулгүй байдлын функцийг дотроо агуулсан байдгаараа онцлогтой. Гадуур уулзалт хийдэг борлуулалт, маркетинг, бизнес хариуцсан менежер, санхүүгийнхэнд илүү тохиромжтой. 2in1 буюу Tablet болдог загвар ч бий.

Dell G-Series
Дээд зэргийн хүчин чадал бүхий Dell XPS болон G-series зөөврийн компьютер

Дэлгэцийн нягтаршил, хурдтай ажиллагаа, батарейны хүчин чадлаараа тэргүүлдэг Dell XPS болон Dell G серийн нөүтбүүк. Dell XPS нь хамгийн загварлаг нөүтбүүк бөгөөд 16 хүртэлх цаг цэнэгээ барих боломжтой, авч явахад хамгийн авсаархан, хөнгөн бөгөөд нимгэн гэдгээрээ онцлогтой. G серийн хувьд дэлгэцийн нягтрал ба хүчин чадал сайтай тул creative чиглэлийн хүмүүст тохиромжтой.

Pixma G-Series
image CLASS, PIXMA G-Series Хэвлэх, хувилах, хуулбарлах төхөөрөмж

Албан бичиг, тооцоо бүртгэл гэх мэт ихэвчлэн бичиг цаастай ажилладаг ажилтнуудын хэрэгцээнд төгс нийцэх хорыг нь солиход маш хялбар, арчилгаа бага шаарддаг хэвлэх-хувилах-хуулбарлах 3 үйлдэлтэй image CLASS, PIXMA G-Series загварын өнгөт болон хар хэвлэх төхөөрөмжүүд.

Ажлын онцлогт нийцүүлэн нөүтбүүкийг сонгох нь Зөвлөмж унших Хэвлэгч, хувилагч төхөөрөмж сонгохдоо юуг анхаарах вэ? Зөвлөгөө унших

Бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгслүүд

dell monitor
Дэлгэц

18.5-27 инч хүртэлх хэмжээтэй удаан хугацаанд сууж ажиллахад нүдэнд ачаалал өгдөггүй, өндөр нягтаршил, өнгөний ялгарал бүхий Dell дэлгэцүүд нь илүү бүтээмжтэй ажиллахад тусална.

dell Docking Station
Docking station болон шилжүүлэгч

Зөөврийн компьютертоо олон төрлийн төхөөрөмж, кабель холбож ашиглахад зориулсан суурь (docking station) болон шилжүүлэгчүүд (adapter). Docking station нь нэмэлт дэлгэц залгах, USB 3.0 болон USB C оролттойгоос гадна аудио төхөөрөмж болон бусад холболтын оролттой. Adapter нь HDMI / VGA /Ethernet / USB3.0 зэрэг оролттой.

чихэвч
Аудио төхөөрөмж

Чанга, тод дуугаралттай, утастай, утасгүй олон төрлийн чихэвч, аудио төхөөрөмж нь гэрээсээ онлайн хуралд оролцох, сургалт семинар сонсох зэрэгт чухал хэрэгтэй.

keyboard
Гар, хулгана зэрэг дагалдах төхөөрөмжүүд

Гэртээ удаан цагаар сууж тогтмол ажилладаг бол Та нөүтбүүкээ нэмэлт монитор болон компьютерын нэмэлт гар, хулганатай хослуулан ашиглахыг бид зөвлөж байна. Нөүтбүүкнийхээ дэлгэц рүү өдөржин бөхийлгүй, эгц зөв сууж нуруугаа хайрлах боломжийг энэхүү хослол нь олгох болно.

АЛХАМ No.2

Хамтын ажиллагааны программ хангамж ашиглах

Тус бүрдээ ажиллах төхөөрөмжтэй болсон ажилтнууддаа хамтран ажиллах, хоорондоо хэрэгцээт мэдээлэл болон файлаа хуваалцах, холбогдох боломжтой программ хангамжийг бэлдэж өгөх нь маш чухал.

Ай Ти Зон компанийн хувьд бүтээмжтэй, хурдтай дотоод хамтын ажиллагааг хангахдаа Microsoft 365 программыг ашиглаж байна.

*Хэрэв байгууллага тань хамтын ажиллагааны программ хангамжтай бол 2 дахь алхмыг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэж болно.
office 365

Хамтын ажиллагааны программ хангамж

Microsoft 365 нь Шинэ үеийн бизнесийн ажиллах орчинд зориулсан үүлэн технологид суурилсан оффисын хэрэглээний программын багц юм. Бидний хэрэглэсээр ирсэн Microsoft Office Word, Excel, PowerPoint зэрэг программаас гадна, имэйл харилцааны - Outlook, файл хадгалах, хуваалцах OneDrive, нэгдсэн дотоод сайт/систем SharePoint, ажлын төлөвлөгөө, биелэлт хянах Planner, өдөр тутмын харилцаа холбооны Teams зэрэг хүчирхэг программуудын нэгдэл нь танд болон танай хамт олонд хаанаас ч, хэзээ ч харилцаа холбоо, хамтын ажиллагааг хурдтайгаар, өндөр бүтээмжтэйгээр удирдан явуулах дижитал ажиллах орчныг бүрдүүлж өгөх болно.

Microsoft 365-ийн багцуудаас хэрэглээндээ тохируулан сонгож, дижитал оффисоо бүтээгээрэй.

Microsoft 365 Business Basic

Клауд үйлчилгээний багц

office багц 3
Microsoft 365 Business Standard

Клауд үйлчилгээ болон компьютерын аппликэйшн бүхий багц

office багц 3
Microsoft 365 Business Premium

Клауд үйлчилгээ, компьютерын аппликэйшн болон ахисан түвшний хамгаалалт бүхий багц

office багц 3
Remote Office-д ашиглаж болох төлбөртэй болон үнэгүй хамтын ажиллагааны программууд Нийтлэл унших
АЛХАМ No.3

Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах

Ажиллагсдадаа гаднын хамгаалалтгүй сүлжээнд аюулгүй, эрсдэлгүй ажиллах нөхцөлөөр хангах, нөгөө талаас гаднын сүлжээнээс байгууллагын дотоод сүлжээн дэх программ, систем, чухал мэдээлэлд нэвтрэхэд үүсэж болох болзошгүй эрсдэлээс байгууллагаа тогтмол хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлаа түвшин бүрд найдвартай цогцлоох нь нэн чухал.

Бид танд мэдээллийн аюулгүй байдлын дараах шийдлүүдийг санал болгож байна.

*Хэрэв байгууллага тань мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалдаг бол гэрээсээ тасралтгүй бүтээмжтэй, аюулгүй ажиллахад БЭЛЭН болжээ.
Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээллийн аюулгүй байдлын шийдэл

Ажилтны төхөөрөмжийг хамгаалах

Sophos Endpoint Protection

Энгийн антивирусын шийдэл нь өнөө үеийн огцом хувьсан өөрчлөгдөж буй нийт цахим халдлагын ердөө 12%-ийг л хамгаалах чадвартай болохыг та мэдэх үү? Дараа үеийн, ахисан түвшний Sophos Endpoint protection нь уламжлалт антивирусын функцүүдээс гадна AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан халдлага илрүүлэлт болон 25 төрлийн хакер техникийн эсрэг хамгаалалт хийх чадвартай бөгөөд Ransomware, Advanced malware зэрэг гэнэтийн халдлагуудыг ердөө 20 миль секундэд илрүүлэн устгаж таны төхөөрөмжийг бүрэн хамгаалах болно.

Байгууллагын сүлжээг хамгаалах

FortiGate Firewall

Firewall төхөөрөмж нь сүлжээний аюулгүй байдлын систем бөгөөд сүлжээний орж гарах урсгалыг тохируулсан дүрмийн дагуу хянаж, шүүдэг. Байгууллагын сүлжээний анхан шатны хамгаалалт болохынхоо хувьд сүлжээний аюулгүй байдлыг тасралтгүй хангаж ажилладаг. Та байгууллагынхаа сүлжээний ачаалал болон хэрэглэгчийн тооноос хамааран тохирох Firewall төхөөрөмжийг сонгон, байгууллагынхаа сүлжээг хамгаалах боломжтой.

FortiGate 60F Fortinet 60F Firewall төхөөрөмж нь байгууллагад тань онлайн буюу гэрээсээ аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх ба ажилтнууд тань VPN ашиглан байгууллагынхаа сүлжээнд аюулгүй хандах боломжийг олгоно. Threat Protection: 700 Mbps,SSL Inspection Throughput: 750 Mbps, Network Interfaces: Multiple GE RJ45 | Variants with internal storage

Зайнаас ажиллагч байгууллага мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ? Зөвлөмж унших
Ай Ти Зон компани нь өөрсдийн 2 жилийн турших амжилттай туршлагадаа үндэслэн Гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай 3 алхам, түүнийг дэмжих технологийн шийдлүүдийг танилцууллаа. Технологийн хөгжлийн ачаар бидэнд нээгдсэн Гэрээсээ ажиллах энэхүү боломжийг та ч бас байгууллагадаа, ажилтнууддаа нээж өгөөрэй. Бид өөрсдийн туршлагаас харамгүй хуваалцан, дижитал аяллыг тань дэмжин ажиллахдаа баяртай байх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Та хэрхэн Гэрээсээ ажиллахтай холбоотой зөвлөгөө болон үнийн мэдээлэл авах бол бидэнд хүсэлтээ ирүүлээрэй. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу бид ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

(976) 7731-7731 crm@itzone.mn