Tableau Desktop III

Өгөгдөл дүрслэлийн ахисан түвшний сургалт

Хугацаа

2 өдрийн танхимын сургалт. Сургалтын огноог хуудасны доор байрлуулав.

Хаана

Хан-Уул дүүрэг, 2-р хороо, ТВ5 барилгын 2-р давхарт

Төлбөр

Үнэ: 780,000₮ Эрт бүртгүүлбэл хөнгөлөлттэй.

Хөнгөлөлт

10 өдрийн өмнө бүртгүүлбэл 15%-ийн онцгой хөнгөлөлттэй

Сургалтын тухай

Та үр дүнтэй дүрслэл хийх ахисан түвшний чадварыг эзэмшмээр байна уу? Tableau Desktop III сургалтаар Tableau Desktop -ийн илүү нарийн бодолтуудыг бодит жишээн дээр гүйцэтгэж, Table Calculation, Сalculation эсвэл LOD зэрэг ахисан түвшний ур чадварыг эзэмших юм.

Мөн та хэрхэн мэдрэмжтэйгээр дүрслэлээ бэлдэх, зохион байгуулах талаар дэлгэрэнгүй ойлголтуудыг судалгаа, газар зүй, цаг хугацааны дата нууд дээр анализ хийснээр мэдэж авах юм. Энэ хичээлийн төгсгөлд ахисан түвшний дашбоард зохион байгуулах техникүүд болон шинэлэг (innovative) анализ болон дашбоард хийхийн тулд ахисан түвшний бодолтууд болон аргуудыг хэрхэн ашиглаж болох талаар ойлголт авах болно.

ӨМНӨХ ШААРДЛАГА

Энэ бол ахисан түвшний хичээл учраас та өмнө нь бодолтуудын талаар бүрэн ойлголттой болсон байх шаардлагатай. Энэхүү хичээлд хамрагдахаас өмнө манай байгууллагаас санал болгож байгаа “Tableau Desktop I, II”-ийн сургалтад хамрагдсан байхыг танд санал болгож байна. Эсвэл өмнө нь Tableau ашиглаж байсан туршлагатай байх.

Сургалтын хөтөлбөр

Өдөр #1
  • Review calculations
  • Advanced table calculations
  • Level of detail expressions
  • Analyzing time-based data
Өдөр #2
  • Analyzing customer behavior
  • Advanced chart types
  • Geographical analysis
  • Advanced dashboard techniques

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ УР ЧАДВАР

  • Өгөгдлөөс нэмэлт дэлгэрэнгүй мэдээллүүдийг нарийн бодолтуудыг ашиглан олж авах
  • Нарийн, төвөгтэй дүрслэлүүдийг анализдаа ашиглах
  • Дашбоард угсрах нарийн аргуудаас суралцах
  • Бодолтууд (саlсulations), параметр,table calculation –уудыг хослуулан хэрэглэх
  • Нийтлэг бизнесийн шийдлүүдэд Tableau-ийн аргуудаас ашиглах
  • Илүү үр дүнтэйгээр дүрслэл болон дашбоардуудаа форматжуулах
  • Бодит бизнесийн жишээн дээр ажиллах

Сургагч багш

М.АРИУНТУНГАЛАГ

Tableau Certified Data Analyst Дижитал технологийн газар Ай Ти Зон ХХК

Linked in Profile

Сургалтын бүртгэл

Албан ёсны сертификат олгох “Tableau Desktop III” сургалт нь 2 өдрийн турш явагдана. Нэмж лавлах мэдээлэл байвал доорх утсаар бидэнтэй холбогдоорой.

88004012