Tableau Prep - Өгөгдөл бэлтгэх програм

Шинжилгээндээ зориулж датагаа нэгтгэ, хэлбэржүүл, цэвэрлэ.
Демо турших Видео
"Өөртөө-Үйлчлэх" дата бэлтгэл

Tableau Prep нь уламжлалт дата бэлтгэх аргачлалыг бүрэн өөрчилсөн. Tableau Prep-ын датаг нэгтгэх, хэлбэржүүлэх, цэвэрлэх үйлдлүүдийг визуал буюу дэлгэц дээрээ бодитоор дүрслэн харж, хийдэг боломж нь дата шинжээчдэд өгөгдөл бэлтгэлээ бие даан өөрсдөө гүйцэтгэх, шинжилгээгээ хугацаа алдалгүй даруй эхлүүлэх боломжийг олгодог юм.

Tableau Prep нь дараах хоёр бүтээгдэхүүнээс бүрддэг. Үүнд:

Tableau Prep Builder. Дата урсгалаа байгуулахад тань зориулагдсан. Tableau Prep Conductor. Байгууллагын хэмжээн дэх дата урсгалаа хянах, удирдах, цагийн хуваарийг тохируулахад тань зориулагдсан.

Tableau Prep Builder

Шинжлэх өгөгдлөө нэгтгэ, хэлбэржүүл, цэвэрлэ

Өгөгдөл нэгтгэлийн цогц зураглал

Датаг бэлтгэх үйл явц, мөр, багана тус бүрийн харагдцыг харуулах гурван төрлийн сонголттой. Танд өгөгдөл нэгтгэлээ нэг цонхонд, бүрэн зураглалаар харах боломжийг олгоно. Өөртөө ажиллахад хялбар харагдцаа сонгоорой.

Үнэгүй турших
Шууд үр дүн

Өгөгдлийн утга, хоорондын холбоосыг хүссэн үедээ өөрчилж, засварлаарай. Өөрчлөлтийн үр дүн шууд дэлгэцнээ. Та хэдэн сая мөр, утгыг өөрчилсөн ч, таны хийсэн үйлдэл бүр тэр даруйдаа өөрчлөгдөн харагдах болно. Tableau Prep Builder нь танд өгөгдлөө нэгтгэх туршилтыг хүссэнээрээ хийх эрх чөлөөг олгоно.

Илүү ухаалаг, хурдтай ажилла

Дата бэлтгэлийн явцад гардаг нийтлэг хүндрэлийг ухаалаг функцүүдийн тусламжтай хялбархан шийдвэрлэх боломжтой. Tableau Prep Builder нь "Үг хэллэг", "Тодорхой тэмдэгт"-ээр групплэх зэрэг байнга давтагддаг ч, хийхэд төвөгтэй байдаг үйлдлүүдийг нэг товшилтоор л хялбархан хийх ухаалаг функцүүдтэй.

Үнэгүй турших
Илүү олон өгөгдлийг холбо

Байгууллагын дотоод сан төдийгүй, бүр excel, pdf, Amazon, CloudEra, Dropbox, OneDrive гээд таны өгөгдөл Оn-premise, клауд, хаана ч байсан өөр хооронд нь холбон нэгтгэх боломжтой. Нэвтрэх, нэгтгэх, цэвэрлэх үйлдлүүдийг хийхэд КОД БИЧИХ ямарч шаардлагагүй. Tableau Prep Builder нь эдгээр үйлдлийг хамгийн боломжит хэлбэрээр автоматаар хийх бөгөөд өгөгдлийн санг тань хамгийн өндөр гүйцэтгэлдээ хүрч ажиллахад тань туслах болно.

Ажлын урсгалаа удирд

Нэгтгэж, бэлдсэн датагаа Tableau Desktop эсвэл Tableau Server, Tableau online програмтайгаа хуваалцан, үр дүнг нь шууд дүрсэлж үзээрэй. Tableau Prep-ийн хуваалцах процесс нь дата бэлтгэх, шинжилгээний програмтай холбоход гардаг элдэв төвөгтэй алдаа гарахаас урьдчилан сэргийлж, бизнес үр дүнгээ илүү гүнзгийн шинжлэхэд тань туслах болно.

Tableau Desktop -ийг үзэх

Tableau Prep Conductor

Ажлын урсгал, шинэчлэлтийнхээ цагийг хуваарь, хяна, удирд

Сервер дэх өгөгдлийн урсгалаа хуваалц, ажиллуул

Tableau Prep Conductor -ийн тусламжтай серверийн орчин дахь ажлын урсгалыг хялбархан нийтлэх, ажиллуулах боломжтой. Өгөгдлөө Tableau Desktop эсвэл Tableau Online дээрээ өндөр нууцлал, хамгаалалттайгаар хуваалцан, ашиглаарай.

Цагийн хуваариа төлөвлө

Өгөгдлийн бааз шинэчлэлтээ хийх цагийн хуваариа урьдчилан тохируулаарай. Өглөө хийх үү, орой хийх үү. Аль нь сервер чинь бага ачаалал өгөх бол. Таны тохируулсан хуваарийн дагуу дата бэлтгэлийн процесс автоматаар хийгдэж, үргэлж шинэ, бэлтгэгдсэн дата шинжилгээ хийх бүрд тань бэлэн байх болно.

Сервер дээрх урсгалаа хяна

Tableau Server -тэй адлаар урсгалаа хянах, удирдах хэрэгсэл Tableau Prep Conductor дээр бий. Status Page, Admin Views зэргийг ашиглан сервер дээрх дата урсгалын эрүүл байдлыг хянаж, аливаа алдааг богино хугацаанд ирлүүлэн, засварлах боломжтой. Дата урсгалынхаа эрүүл байдлыг үргэлж мэд, урьдчилан сэргийл.

Tableau Prep -ээс улам ихийг хүртээрэй

Хурдаа хурдан ав

Та Tableau-ийн хэрэглэгч үү? Tableau Prep нь танд яг гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Tableau Prep дэх өгөгдөл холболт, тооцоолол, хэрэглэгчийн эрхийн тохиргоо, админ харагдац гээд Tableau Desktop, Tableau Online-тай яг ижил тул Та маш хурдан Tableau Prep -ийг бүрэн ашигладаг болно.

Гипер хурдтай гүйцэтгэл

Бидний цоо шинээр хөгжүүлсэн өгөгдөл инженерчлэлийн Hyper технологи нь асар хурдтай, өндөр гүйцэтгэлээрээ таныг баясгах болно. Hyper нь өгөгдөл бэлтгэх процессыг хурдасгадаг, патентлагдахаар хүлээгдэж буй параллелизмын техникт суурилсан цоо шинэ технологи юм.

Шинжээчдийн бүлэгт нэгд

Tableau-г өндөр түвшинд ашигладаг 150,000 гаруй Tableau хэрэглэгчдээс суралц, холбогд, "датаг уйлуулж" хамтдаа зугаацаарай. Tableau-ийн эвэнт, форумд оролцон Tableau Prep ашиглах мэдлэгээ улам өргөжүүлээрэй. Яг одоо нэгдэхийг хүсвэл энд дарна уу.

Үргэлж шинэчлэгдэн хөгж

Бид R&D буюу судалгаа шинжилгээндээ бусдаас илүүтэйгээр маш их хөрөнгө оруулалтыг хийдэг. Иймдээ ч Tableau Програм нь хурдтайгаар шинэлэгдэн хөгжиж, шинэ функц, боломжуудыг ар араас нь тасралтгүй танилцуулсаар ирсэн билээ. Бидэнтэй хамт байж, хурдтайгаар шинэчлэгдэн хөгжөөрэй.

Чарлез Шваб ХХК:
Өгөгдлөө бүрэн ажиллуул.

"Tableau Prep ашиглахаас өмнө манай баг олон цагийг үнэн зөв үр дүн гаргахад шаардлагатай бүрэн зохион байгуулагдсан, цэвэр датаг бэлтгэхэд зарцуулдаг байлаа. Одоо Tableau Prep-ийн тусламжтайгаар өгөгдлийг цуглуулах, бэлтгэх, түүнээс бодитой үр дүн гаргах үйлдэл хоорондын цаг хугацаа асар ихээр хэмнэгдэж чадсан. Энэ нь бидний датаг харах сэтгэлгээг дахин нэг түвшин ахиулж өгсөн."
Жессика Бриггс-Сулливан, Tableau админ, Чарлек Шваб ХХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

TABLEAU PREP-ийн талаар нэмэлт мэдээлэл авах буюу Tableau Prep Builder-ийн 14 хоногийн демо туршиж үзэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор эргэн холбогдох болно.