×

Хяналтын камерын програм хангамж нь NVR буюу бичлэг хийх нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр хяналтын камераа удирдан, видео бичлэг хийх, хадгалах боломжийг олгодог технологийн шийдэл юм. Энэ төрлийн програм хангамж нь Windows эсвэл Unix/Linux серверийг дэмжин ажилладаг ба өөрийн нэг болон түүнээс дээш тооны хяналтын камерыг нэг цонхоор удирдах боломжийг олгодог.

Онцлог, Давуу тал

Нэг дэлгэцээр хэд хэдэн хяналтын камерыг нэгэн зэрэг хянах боломж

Олон төрлийн бичлэг хийх сонголтууд (үргэлжилсэн, төлөвлөгдсөн болон хөдөлгөөн мэдрэх)

Өмнөх бичлэгүүдээсээ нарийвчилсан хайлт хийх боломж (цаг хугацаагаар хайх)

Нэмэлт сервер эсвэл төхөөрөмжийн оронд програм ашигладаг учир төсөвт хэмнэлттэй

Өөрийгөө хамгаалах систем (Хэн нэгэн буюу ямар нэгэн зүйл хяналтын камерт халдах гэж оролдвол гадагшаа дохио дугаргах болон хянагчид

Хаанаас ч хандах боломж (Гар утас, компьютер гэх мэт)

Санал болгож буй шийдлүүд

Dahua - Technology
Хяналтын камерын програм хангамж

2001 онд үүсгэн байгуулагдсан Dahua Technology компани нь биет аюулгүй байдлын дэвшилтэт технологийг бага өртгөөр нийлүүлдгээрээ дэлхийн дахинаа танигдсан билээ.Dahua брэндийн SmartPSS бүхнийг нэгд багтаасан хяналтын камерын програм хангамж нь хүмүүс болон эд зүйл, үл хөдлөх хөрөнгө хянах шаардлагатай байдаг бүх байгууллагад тохиромжтой. SmartPSS нь Dahua-ийн бүх сүлжээний камер болон хадгалах төхөөрөмжүүдийг нэг удирдлага бүхий, ашиглахад хялбар интерфейстэйгээр нэгтгэж өгдөг. Энэхүү програм хангамж нь төхөөрөмжүүдээ үр ашигтайгаар удирдах боломжийг олгохоос гадна, видео хяналт болон ухрааж тоглуулах, дохиолол ба аналитик тохируулга хийх, түүнчлэн олон мониторт зэрэгцүүлж харах зэрэг боломжийг олгодог.

Milestone logo
Хяналтын камерын программ хангамж

Milestone брэндийн хяналтын камерын програм хангамж нь 8,000 хүртэлх тооны камер болон тоног төхөөрөмжийг дэмжин ажилладаг бөгөөд хүчирхэг, найдвартай, хэрэглэхэд хялбар байдгаараа онцлогтой. Та төхөөрөмжийн тооноосоо хамааруулан лицензээ аваад цаашид хэрэгцээгээ нэмэгдэхийн хэрээр лицензээ нэмэгдүүлэн ашиглах боломжтой. Мөн тухайлсан нэг байршилд эсвэл олон цэгт хяналт хийхээс хамааран таны хэрэгцээнд нийцсэн алсаас удирдах, нэг цэгээс бусад төхөөрөмж рүү нэвтрэх гэх мэт боломжийг санал болгодог. Milestone хяналтын камерын програм хангамж нь бичлэгийн серверийн тоог хязгаарладаггүй тул та серверээ нэмэгдүүлэхэд систем нь даган өргөжих байдлаар хялбар өргөтгөх боломжтой. Түүнчлэн аливаа эрсдэлээс найдвартай хамгаалах үүднээс удирдлагын сервер, эвент сервер болон бичлэгийн серверт гарсан алдааг сэргээхэд дэмжиж ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.