Дэлхийн №1 дараа үеийн ахисан түвшний Endpoint хамгаалалтын шийдэл

Sophos Intercept X хиймэл оюун ухаан (Deep Learning)-д суурилсан төгсгөлийн төхөөрөмжийн хамгаалалтын шийдэл (EPP) нь урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй хортой код, malware, exploit болон ransomware халдлагын эсрэг өндөр түвшний хамгаалалтыг Танд олгох болно.

Deep Learning

Хиймэл оюунд суурилсан №1 халдлага илрүүлэлт

Урьд өмнө нь илэрч байгаагүй шинэ төрлийн хорт код, вирусийг илрүүлэх нь вирусийн эсрэг програмын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг байдаг. Deep learning буюу ахисан түвшний хиймэл оюуны тусламжтайгаар Sophos Intercept X урьд өмнө нь илрүүлж чадахгүй байсан халдлагуудыг signature ашиглахгүйгээр сэжиглэж, илрүүлэх чадвараараа салбартаа тэргүүлдэг. Ердөө 0.0001 секундэд халдлагыг илрүүлдэг байна.

Баталгаажсан үр дүн

Салбарын №1 malware илрүүлэлт - 2016 оноос эхлэн VirusTotal-аар баталгаажсан

Туршлага

2010 оноос хойш 10 жилийн турш тасралтгүй хөгжүүлэлт хийгдэж байгаа DAPRA-н технологиор Sophos лабораторид бүтээгдсэн

Sophos лаборатори

Sophos лабораторид зуу зуун сая сая хорт код, вирус, malware халдлагаар тестлэгддэг. Хамгийн сүүлийн үеийн хорт халдлагуудаас хамгаалагдан update хийгддэг

Anti - Ransomware

Ransomware халдлагын эсрэг дэлхийн №1 endpoint хамгаалалтын шийдэл

Sophos Intercept X нь Ransomware буюу өгөгдөл барьцаалагч халдлагын эсрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий АНТИВИРУС/Endpoint хамгаалалтын шийдэл юм. Ransomware хортой код бүхий файл компьютерт нэвтрэхээс өмнө илрүүлэн таслан зогсоосноор таны үнэт файлууд дахин сэргээгдэхээргүй устах цаашлаад цаг хугацаа, мөнгө санхүүгээр хохирох аюулаас 100% найдвартай хамгаалах болно.

Хорт кодчиллыг таслан зогсооно.(malicious encryption)
Зан үйлийн шинжилгээнд суурилсан халдлага илрүүлэлт (behavior based)
Халдлагад өртсөн файлуудыг автоматаар сэргээнэ.
Халдлагын эх үүсвэрийн тодорхойлно.

Root Couse Analysis

Үндэс шалтгааныг тодорхойл, дүн шинжилгээ хий

Байгууллагын хэрэглэгчийн хувьд эцсийн хэрэглэгчийн төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ админууд халдлага бүрд дүн шинжилгээ хийх, цаашид ижил төстэй тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд нарийн мэдээлэл цуглуулах нь чухал юм. Sophos Intercept X-н Route Cause analysis тусламжтайгаар ослын мөн чанар, хэрхэн яаж үүссэн, хаанаас нэвтэрсэн болон хэрхэн илрүүлсэн зэрэг нарийн шинжилгээг дүрслэн харуулж авах шаардлагатай арга хэмжээг автоматаар санал болгодог.

IT Friendly Incident Response
Process Threat Chain Visualization
Prescriptive Remediation Guidance
Advanced Malware Clean
Мэргэжилтнүүдээр баталгаажсан үр дүн

Sophos нь NSS Labs, SE Labs, MRG Effitas болон бусад бие даасан үнэлгээний байгууллагуудын тестийн үр дүнг тэргүүлдэг. 2019 онд Forrester судалгааны тайланд "Leader" зэрэглэлд багтсан бөгөөд Gartner-н endpoint хамгаалалтын шийдлийн "Magic Quadrant"-д тасралтгүй 12 жилийн турш тэргүүлэгчээр шалгарсан байдаг.

Хамгийн хүчирхэг хамгаалалт

Sophos endpoint protection нь аюулгүй байдлын уламжлалт (signature based) хамгаалалтын технологийг дараа үеийн, дэвшилтэт (defense-in-depth, signatureless) технологитой хослуулан ажиллуулдаг. Энэхүү хосолмол технологийн үр дүнд хамгийн сүүлийн үеийн хортой код, вирус, ransomware халдлагыг 100% таслан зогсоох, илрүүлэх, хамгаалахаас гадна, хариу үйлдэл үзүүлдгээрээ маш онцлог болж чадсан.

Хялбар , ухаалаг нэгдсэн удирдлага

Үүлэнд суурилсан Sophos Central -ийн тусламжтайгаар та бүх төхөөрөмжөө нэг интерфейсээр удирдаж, хамгаалах болно. Синхрончлогдсон аюулгүй байдлын систем нь бусад Sophos-ийн бүтээгдэхүүнүүдтэй real time мэдээлэл солилцож халдлагын үед автоматаар хариу үйлдэл хийдэг. Өөр аль ч хамгаалалтын шийдлийн удирдлага Sophos-ийн хялбар, ухаалаг шийдлийг гүйцэхгүйг танд амлая.

Sophos Intercept X

Sophos нь Gartner Magic Quаdrand for Endpoint Worldwide шидэт квадратын тэргүүлэх вендор компаниудын нэг юм. Sophos -ийн EPP буюу Ахисан түвшний антивирусын шийдэл нь хамгийн сүүлийн үеийн EDR (Endpoint Detection and Response) дэвшилтэт технологийг давхар шингээсэн байдаг. Мөн өөрийн клауд сторэйж дээр суухаас гадна (сервер шаардлагагүй), үүлэн болон уламжлалт байдлаар хүссэн газраасаа төгсгөлийн төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хянах, удирдах, шинэчлэлт хийх боломжтойгоороо онцлог.
 

Sophos Intercept X Advanced with EDR

Sophos Intercept X Advanced

Sophos Intercept X

Sophos Endpoint Protection

Foundational techniques  
Deep learning  
Anti-exploit  
CryptoGuard anti-ransomware  
Endpoint detection and response (EDR)      

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.