Зогсоолын автоматжуулалтын систем

Машины дугаараар орох, гарах урсгалаа зохицуул

Автомашины дугаар таних зогсоолын автоматжуулалтын систем нь байгууламжид орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн урсгалыг хурдан шуурхай, илүү үр дүнтэйгээр зохицуулахад зориулагдсан технологийн дэвшилтэт шийдэл юм. Ай Ти Зон компани нь биет аюулгүй байдлын шийдлээр дэлхийд тэргүүлэгч Dahua Technology компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд тус компанийн Дугаараар таних зогсоолын автоматжуулалтын шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэн ажиллаж байна.

Шийдлийн давуу тал

Дугаар таних AI алгоритм

Таниулах дугаараа нэг л удаа оруулахад хангалттай. 98% магадлалтай дугаарыг алдаагүй таних болно. Dahua -ийн автомашины дугаар таних систем нь өндөр түвшинд сургасан AI алгоритм дээр суурилдаг.

Найдвартай ажиллагаа

-40 ээс +60 градусын дулаанд тэсвэртэй ажиллаж, өдөр шөнө харгалзахгүйгээр найдвартай хянана. Сүлжээнд холбогдоогүй байсан ч хэвийн ажиллах болно.

Интеграцчлах өргөн боломж

E-Barimt, төлбөр тооцооны систем зэрэг нэмэлт програмтай интерацчлан ашиглах бүрэн боломжтой.

Бизнесийн нэмэлт боломж

APNR технологи нь Танд байгууламжид нэвтэрсэн аливаа машиныг дугаараар нарийвчилсан хайлт хийх, VIP цагаан жагсаалт үүсгэх, Хар жагсаалтаар хянах зэрэг олон ухаалаг боломжийг олгоно.

Зардал бага

Сервер, гэрэлтүүлэг зэрэг уламжлалт зогсоолын систем суурилуулахад ашигладаг нэмэлт төхөөрөмж худалдан авах, арчлах шаардлагагүй.

Хэрхэн ажилладаг вэ?

Хаалтын өмнө болон хажуу талд байрлуулсан тусгай мэдрэгчийн тусламжтайгаар машин ирж буйг мэдэрч камер ажиллаж эхэлдэг. Энэ үед камер зөвхөн автомашины дугаарын зургийг авч цагийг нь бүртгээд, хаалтыг нээн дотогш нэвтрүүлнэ. Гарах хэсэгт тухайн машины гарааш байсан байсан хугацааг нарийн тооцоолж гаргадаг. Ийм төрлийн ухаалаг ANPR камерын систем ашигласнаар цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой. Өмнө нь энгийн камер болон сервер гэх 2 төхөөрөмж ашигладаг байсан бол ANPR камерын тусламжтайгаар нэмэлт сервер ашиглах шаардлагагүй болсон юм.

Ухаалаг ANPR Камер Энгийн камер+ LPR сервер
Мэдээллийн хэмжээ Илүү бага /Зөвхөн машины дугаарын зургийг шилжүүлнэ/ Илүү их /Бүхий л бичлэгийг шилжүүлнэ/
Зардал Зардал багатай /зөвхөн камер л худалдан авна/ Зардал ихтэй /LPR серверийн урсгал зардал мөн камер/
Найдвартай байдал Сүлжээнээс хамааралгүй /Сүлжээнд холбогдоогүй байсан ч ажиллана/ Сүлжээнээс хамааралтай /Сүлжээнд холбогдоогүй үед ажиллах боломжгүй/

Нэтрүүлэхэд тохиромжтой газрууд

Оффис

Эмнэлэг

Сургууль, Цэцэрлэг

Орон сууцны хороолол

Судалгааны хүрээлэн

Агуулах, бөөний төв

Үйлдвэр

Ресторан

Дундын оффис

ТУРШЛАГА

E MART-1 ДЭЛГҮҮРИЙН ЗОГСООЛЫН АВТОМАТЖУУЛАЛТ
  • Шийдэл: Dahua Брэндийн ANPR камерын систем
  • Салбар: Худалдаа үйлчилгээ
  • Төслийн ашиглалтад орсон хугацаа: 2018 оны 6-р сар
  • Зогсоолын тоо: 120
  • Орох гарах машины тоо: 1000 орчим (өдөрт)
  • Нэмэлт интеграцчлал ашигласан эсэх: Үгүй

2001 онд үүсгэн байгуулагдсан Dahua Technology компани нь биет аюулгүй байдлын дэвшилтэт технологийг бага өртгөөр нийлүүлдгээрээ дэлхийн дахинаа танигдаж, 2014 ооноос эхлэн IP технологид суурилсан хяналтын камерын зах зээлийг тэргүүлэх болсон. Эдүгээ нь дэлхийн өнцөг булан бүрд байрлах +250 харилцагч түншүүдээрээ дамжуулан биет аюулгүй байдлын шийдлүүдээ хүргэн ажиллаж байна.

Ай Ти зон компани нь Dahua Technology компанийн Монгол дах албан ёсны дистрибьютерээр 2016 оноос эхлэн ажиллаж буй бөгөөд тус брэндийн хиймэл оюун ухаанд суурилсан IP технологи бүхий хяналтын камер, зогсоолын автоматжуулалт, хулгай болон галын дохиолол, гэрийн автоматжуулалт зэрэг биет аюулгүй байдлын шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.