×
Microsoft Azure

Үүлэн дээрх Таны сервер, дэд бүтэц

Зогсолтгүй өргөжин буй мэдээллийн технологийн хэрэгцээгээ дэлхий нийтийн хамгийн аюулгүй сүлжээнд холбож, хялбараар удирдах ухаалаг шийдэл.

Microsoft azure - portal screen
Microsoft azure - portal screen

Microsoft Azure гэж юу вэ?

Microsoft Azure нь аливаа байгууллагад дижитал цаг үеийг даган тасралтгүй өөрчлөгдөн буй бизнесийн орчинд мэдээллийн технологийн шинэчлэлтээ цаг алдалгүй нийцүүлэх боломжийг олгодог үүлэн технологийн багц үйлчилгээ юм. Azure нь клауд технологид суурилан танд сервер, өгөгдлийн сан, нэтворкинг, төрөл бүрийн аппликэйшн, хэрэгслийг нэг дороос санал болгох бөгөөд хэрэгцээнд нийцүүлэн хүссэнээрээ нэмэх, хасах, өргөжүүлэх эрх чөлөөг олгоно. Дэлхий нийтийн хамгийн аюулгүй сүлжээнд нэгдэн нэмэлт тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, арчилгаа үйлчилгээний өдөр тутмын зардлаас өөрийгөө чөлөөлөөрэй.

Биет төхөөрөмжүүд дахин шинээр авах шаардлагагүй

Microsoft Azure - т байгууллагыг тань амжилтад хүргэх, үр ашгийг нэмэгдүүлэх 100+ үйлчилгээ багтсан байдаг. Мэдээллийн технологийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хүссэнээрээ өргөтгөж, өөрчлөх боломжтой.

Найдвартай ажиллагаа

Зах зээл дээрх хамгийн найдвартай үүлэн платформыг ашиглан хүссэн газраасаа ажилла. МТ дэд бүтцээ арчлахад тань зардал гарахгүй. Серверийн өрөө хэзээ унтарчих бол гэж санаа огт зоволтгүй

Шинэ аппликэйшн хөгжүүлэх, турших, байршуулах эрх чөлөө

Microsoft Azure платформд байрлах өндөр чадамжтай өгөгдлүүд болон хиймэл оюун ухааны технологиудыг ашиглан хүссэн аппликэйшнээ зохион бүтээх боломж.

Мэдээллийн аюулгүй байдал

Жижиг дунд бизнесүүд, засгийн газрууд болон "Fortune 500" -ийн 90% Microsoft - ийн үүлэн технологийг ашиглаж байна. Клауд орчинд хандах эрхийн удирдлагын консоль нь таны мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулна.

Microsoft Azure хэрхэн ажилладаг вэ?

Microsoft Azure -ийг ихэвчлэн ашигладаг тохиолдлуудаас

Виртуал машин

Хамгийн энгийн бөгөөд хялбар аргаар өөрсдийн аппликэйшнуудыг үүлэн дээр байршуулах

Нөөц

Үүлэн технологид суурилсан өгөгдөл нөөцлөх шийдэл

Нөхөн сэргээлт

Мэдээлэл устахаас урьдчилан сэргийлэх, сэргээх

МТ дэд бүтцийн хяналт

"Хяналтын шийдлийг ашиглан асуудал үүсэхээс нь өмнө илрүүлэн арга хэмжээ авах. Урьтач үйлчилгээ.

Бидний үзүүлж буй Microsoft Azure үйлчилгээний төрлүүд

Azure
Virtual Machines

Linux болон Windows виртуал машинаа хоромхон төдийд үүсгэ

Дэлгэрэнгүй

Azure
Active Directory

Тодорхойлолт, аюулгүй байдал, бүтээмж бүгд нэг дор

Дэлгэрэнгүй

Azure
App Service

Бүхэлд нь удирдах боломжтой платформыг ашиглан хүчирхэг клауд аппликэйшнээ үүсгэ

Дэлгэрэнгүй
Ай Ти Зон компанийн клауд үйлчилгээний стратегийн түнш Могул Сервис Энд Саппорт компани нь Microsoft корпорацийн Azure клауд үйлчилгээг Монголд албан ёсоор хүргэн ажиллаж байна.
itzone logo
Microsoft брэндийн бүтээгдэхүүн

Ай Ти Зон Компани нь Microsoft брэндийн албан ёсны дистрибьютерээр 2013 оноос эхлэн тасралтгүй ажиллаж буй бөгөөд лиценз, програм хангамжийг найдвартай нийлүүлэн ажиллаж байна.

Албан ёсны дистрибьютер Ай Ти Зон ХХК

Mogul Service and support logo
Azure үйлчилгээ

Azure үйлчилгээ нь клауд технологиор дамжуулан мэдээллийн технологийн нэмэлт боломжийг өргөн цар хүрээнд түгээхэд зориулагдсан үйлчилгээ бөгөөд Microsoft корпорациас 2008 онд анх танилцуулсан юм. Тус үйлчилгээг Могул Сервис Энд Саппорт компани Монголд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

Албан ёсны үйлчилгээ үзүүлэгч Могул Сервис энд Саппорт ХХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Microsoft Azure үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.