Технологийн дэвшлээр тав тухыг бий болгоно
Техник технологийн хөгжил бидний өдөр тутмын амьдралын хэв маягт нөлөөлж, өмнө нь хүний оролцоотойгоор хийгддэг байсан
зарим зүйлс автоматчилагдаж, илүү хялбар болсоор байна. Эдгээр технологийн дэвшилтэт шийдлүүдийн нэг бол бидний амьдралд
хамгийн ойрхон хэрэглэгддэг нь домофон систем юм.
Домофон систем нь тухайн байгууламжийн дотор болон гадна суурилуулсан 2 талтай харилцааны хэрэгсэл бөгөөд нэг талд зочид нөгөө
талд айл өрхийг холбодог. Харин орчин үеийн Домофон систем нь зочдыг гэрийн эзэнтэй холбох энгийн үйлдлээс эхлүүлээд, хоёрдогч
болон гуравдагч системтэй интеграцчилагдаж, илүү олон ухаалаг үйлдлийг давхар гүйцэтгэх боломжтой болсон.
Энэхүү дэвшлийг Ай Ти Зон компани өөрийн түнш Dahua Technology Корпорацтай хамтран үл хөдлөх, барилгын салбарт албан
ёсоор хүргэн ажиллаж байна.
Айл өрх бүр хотхоны гадаа болон дотор байрлах 4 хүртэлх камертай холбогдож, өөрийн ухаалаг төхөөрөмж эсвэл гэр доторх дэлгэцээр дамжуулан орчин тойронд юу болж байгааг хянах боломжтой. Энэ нь гэртээ байхгүй үедээ ч ирсэн зочинд хариу өгөх боломжийг олгож байгаа юм. Мөн гэрт ямар нэг аюул гарсан тохиолдолд харуул хамгаалалтын албатай шууд холбогдож болно. Харуул хамгаалалтын төвөөс ч гэсэн айл өрхийн аюулгүй байдлыг шалган дуудлага хийх боломжтой.
Нийт 600 орчим айлыг SIP серверт холбох боломжтой бөгөөд ингэснээр тэдгээр өрхүүдийг байгууламжийн гадаах хүүхдийн талбай эсвэл орцны лифт доторх камеруудыг хянах боломжийг олгож байгаа юм.
Домофон системийг барилгын лифттэй хамтад нь суурилуулснаар оршин суугчид гэрээсээ гарах эсвэл хаалгаар нэвтрэх үедээ ухаалаг төхөөрөмжөө ашиглан цахилгаан шат дуудах боломжтой. Ингэснээр лифт хүлээх шаардлагагүй болох юм.
Хяналтын системийн автоматжуулалтаар дэлхийд тэргүүлэгч Dahua брэндийн иж бүрэн, домофон систем нь 600 гаруй айл өрхийг нэг серверт холбон тэдэнд аудио болон видео системээр дамжуулан зочдыг хянахаас гадна:
Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.