×

Царай таних систем гэдэг нь видео бичлэг дээр суурилсан хүний царайг таньж, тогтоох чадвартай программ хангамж юм. Энэхүү технологи нь дижитал бичлэг эсвэл зургаас хүний царайг танин, хэлбэр хэмжээ, сүүдэр зэргийг нь харьцуулж, анализ хийсний үр дүнд тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулах, түүнийгээ нэгтгээд, дата бааз үүсгэдэг биометрийн программ хангамж юм.

Царай таних системийн тусламжтайгаар 6 төрлийн мэдээллийг цуглуулах боломжтой. Ингэснээр тодорхой нэг түлхүүр үгээр хайлт хийж болдог. Жишээ нь: Хэрвээ та өчигдөр танай байгууллагад нэвтэрсэн сахалтай нүдний шилтэй хүний бичлэгийг шүүж үзэхийг хүсвэл цаг эсвэл байршлын мэдээллийг оруулахгүйгээр "Сахалтай", "нүдний шилтэй" гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд тухайн хүний бичлэг гарч ирнэ.

Давуу тал

Хүссэнээрээ интеграцчилах боломжтой

Хүн бүрд тохирсон тохируулга хийж болно. /Хэн нэгний ирэхэд таньж хаалга онгойх эсвэл хамгаалалтын ажилтанд мэдээлэл ирүүлэх

200'000 хүртэлх хүний царайг тогтоож, мэдээллийн санд хадгалах боломжтой

Орж гарч байгаа хүний тоог тоолох

Дурын хяналтын камертай холбогдон ажиллах боломжтой

Нарийвчилсан хайлт хийх /Хүнийг онцлох шинж тэмдгээр хайх

Dahua царай таних систем

2001 онд үүсгэн байгуулагдсан Dahua Technology компани нь биет аюулгүй байдлын дэвшилтэт технологийг бага өртгөөр нийлүүлдгээрээ дэлхийн дахинаа танигдсан билээ. Dahua брэндийн царай таних систем өөрийн камертайгаа холбон ажилладаг бөгөөд хүний сэтгэл хөдлөл болон гадаад төрхөөр нь ялган таних чадвартай.

NEC царай таних систем

Японы тэргүүлэгч NEC группийн царай таних системийн программ хангамж нь танд:

  • Дурын камертай холбогдон ажиллах,
  • 95% магадлалтайгаар царай таних,
  • 200'000 хүртэлх царайг тогтоож, сан үүсгэх
  • Хүний гадаад төрх болон сэтгэл хөдлөлийг таних
  • Алгоритмыг хүссэнээрээ интеграцчилах боломжийг олгоно.
Milestone царай таних систем

Ай Ти Зон ХХК Milestone компанийн хяналтын камерын шийдлүүдийг 2016 оноос хойш албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд царай таних системийг мөн санал болгож байна. Milestone брэндийн царай таних систем нь таны бизнест:

  • Орох гарах хүний урсгалыг тоолох
  • Хүний гадаад төрх болон тодорхой түлхүүр үгээр нарийвчилсан хайлт хийх гэх мэт давуу талыг олгох болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.