cloudera
Big Data Management & Analytics Platform

Цаг хугацаа өнгөрөх тусам датаны үнэ цэнэ нэмэгдэж, өнөөдөр боломжгүй байсныг маргааш бодит болгоход тусалдаг. Их өгөгдлийг эзэмш, бас удирд.

Cloudera гэж юу вэ?

Их өгөгдөл бол дижитал эрин дэх шинэ цөмийн хүч. Бид хүсвэл дотоод үйл ажиллагааны систем дэх дата мэдээллийг, сүлжээ, сошиал, интернэт зэрэг гадаад орчин дахь их өргөдөлтэй оновчтой нэгтгэж чадах юм бол яг л тэр хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг хугацаа алдалгүй санал болгодог шинэ хүчтэй болно. Гэхдээ гадаад болон дотоод орчин дахь их өгөгдлийг хэрхэн интеграцчилах билээ хэмээн гайхаж байна уу? Бид танд Cloudera их өгөгдлийн менежмент, аналитикийн платформыг санал болгож байна.

Клауд буюу Үүлэнд суурилсан их өгөгдлийн платформ нь аливаа байгууллагад урьд нь боломжгүй байсан асар их хэмжээний датаг цуглуулах, засаглах, ахисан түвшний аналитик хийх боломжуудыг уян хатан байдлаар санал болгодог. Түүнчлэн Edge-ээс Artificial Intelligence (AI) хүртэлх дата шинжилгээ, дата инженерчлэл, дата агуулах, дата science зэрэг үйлчилгээг нээлттэй болон хайбрид клауд технологиор дамжуулан хүргэдэг юм.

Яагаад их өгөгдлийн платформ гэж?

Өнөөдөр бизнесүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ зах зээлд тулгах биш харин өгөгдлийн тусламжтай хэрэглэгчээ мэдрээд түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож хүргэх дээр илүүтэй анхаардаг болсон. Үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд тухайн хэрэглэгчийн сүлжээний орчинд үүсгэж буй олон төрлийн өгөгдлийг тухайн агшинд нь боловсруулан шинжилгээ хийх буюу AI (хиймэл оюун ухаан) ашиглах замаар хүрдэг. Энэхүү олон төрлийн өгөгдөл дээр тухайн агшинд нь АI хийх, боловсруулахын тулд их өгөгдлийн платформыг зайлшгүй ашиглах шаардлага бидэнд тулгардаг.

Cloudera бол их өгөгдлийг боловсруулахад хамгийн түгээмэл ашиглагдаж буй Apache Hadoop технологи дээр суурилсан дата менежмент болон аналитикийн платформ бөгөөд тус технологийн зах зээлийн 70% хувийг эзэмшигч тэргүүлэгч компани юм. “Ай Ти Зон” нь Cloudera -ийн их өгөгдлийн шийдлийг албан ёсоор хүргэн ажиллаж байна.

Cloudera шийдлийн давуу талуудаас

Any Cloud

Amazon AWS, Azure, Google Cloud зэрэг олон төрлийн клаудаас сонгох

Multi-Function

Edge - AI, ML, Дата нэгтгэх, цэвэрлэх, цэвэрлэх зэргийг нэг дороос хийх

Secure and governed

Дата засаглал, дата хамгаалалт, аюулгүй байдлын бүрэн хамгаалалт

Open

Хамгийн хүчирхэг нээлттэй эхийн багтай

Cloudera шийдлийг хаана ашиглах вэ?

Банк, Санхүү

Харилцагчийн үйлчилгээг сайжруулах, эрсдэлээ бууруулж ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, байгууллага болон эдийн засаг, зах зээлийн бодит, real-time өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахад ашиглаж байна

Боловсрол

Суралцагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, сургалтын төлөвлөгөө чанар хэмжих зэрэг үйл ажиллагаанд түлхүү ашиглаж байна.

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаанд суурилсан тоног төхөөрөмжүүдтэй нэгтгэх, өвчтөний мэдээлэл, өвчний түүх, тархалт зэрэг дээр дүн шинжилгээ хийх болон бусад стратегийн төлөвлөлт хийх үйл ажиллагаанд түлхүү ашиглаж байна.

Харилцаа холбоо

Харилцаа холбооны салбарын хувьд сүлжээний төлөвлөлт хийх, ачааллыг тооцох хуваарилах болон аюулгүй байдлын шинжилгээ хийх болон бусад стратегийн шийдвэр гаргалтуудаа ашиглаж байна.

Үйлдвэрлэл

Дэлхий дахинд үйлдвэрүүд тэр дундаа уул уурхайн компаниуд бүтээгдэхүүний төлөвлөгөө, үйлдвэрийн гинжин хэлхээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг үйл ажиллагаанд амжилттай ашиглаж байна.

Call: (+976)-7731-2424
Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.