ЭВЕНТ

CANON Grand Exhibition

2019-05-03 | Shangri-La Mall

Гэрэл зурагчид, гэрэл зурагт хайртай, гэрэл зураг сонирхогчдодоо зориулан Canon Mongolia-ийн зүгээс "Bloom with Canon" нээлттэй арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний хүрээнд 2018 онд Canon Mongolia-аас сар бүр зохион байгуулсан Гэрэл Зургийн уралдааны шилдэг оролцогчдын бүтээлийг танилцуулахаас гадна Canon брэндийн гэрэл зурагтай холбоотой бүх төрлийн бүтээгдэхүүний танилцуулга болно. Та "Bloom with Canon"-д хүрэлцэн ирснээр мэргэжлийн гэрэл зурагчидтай салбарын талаар сонирхолтой яриа өрнүүлж, туршлага солилцох боломжтой.  

3 өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээний үеэр тухайлсан бүтээгдэхүүн дээр онцгой урамшуулалт худалдаа болох тул та цаг зав гарган хүрэлцэн ирээрэй.

*Арга хэмжээ нээлттэй болох тул бүртгүүлэх шаардлагагүй. 

Танд уг арга хэмжээтэй холбоотой асуух зүйл болон тодруулах зүйл байвал дараах хаягаар холбогдоорой.

Утас: 8808-2848
Имэйл: crm@itzone.mn

 

Бүртгэл (2019-05-04 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.