"DATA VIZ 2021" тэмцээний ялагчид тодорлоо

June 25. 2021

6-р сарын 16-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Data Viz 2021” Өгөгдөл хөгжүүлэлтийн тэмцээний ялагчаар Скайтел компанийн дата аналист О.Мөнх-Оюу оролцогч шалгарч нэг сая төгрөгийн шагналын эзэн боллоо.

Өгөгдөл шинжилгээ, дүрслэлийн Шилдэг Дашбоард бүтээх DATA VIZ 2021 тэмцээн Ай Ти Зон болон Новелсофт компаниас Дэлхийн өгөгдөл дүрслэлийн шилдэг Tableau компанитай хамтран 6 сарын 16 -аас 25-ны хооронд Монгол улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээн онлайнаар зохион байгуулагдсанаараа онцлог юм.

Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн нь Өгөгдөл сонирхогчдын коммунити үүсгэх, дата аналитикийн орчин үеийн газрын тос мэт үнэ цэнийг бусдад түгээн дэлгэрүүлэх гол зорилготой билээ.

Tableau болон Ай Ти Зон, Новелсофт компаниудын хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд Үндэсний статистикийн газар, Скайтел, Юнител, ХХБанк, Монгол банк, KPMG Audit LLC, Монгол им импекс, Новелсофт нийт 8 баг оролцож,  өөрсдийн сонгосон өгөгдлөөрөө Дашбоард бүтээж өрсөлдсөн юм.

ТЭРГҮҮН БАЙР | COVID-19 in MY COUNTRY SKYtel компанийн дата аналист О.Мөнх-Оюу

Дашбоард үзэх: https://public.tableau.com/.../viz/4_Dataviz2021/Story1

ДЭД БАЙР | Агаарын тээвэрт Ковидийн нөлөөлөл Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank -ны Бизнес шинжээч О.Очирпүрэв

Дашбоард үзэх: https://public.tableau.com/.../Fina.../CovidImpactInMongolia

ГУТГААР БАЙР | Analysis on Mongolian Top Public Companies and its stock Пирамид баг- Г.Батбилэг, О.Удвал, Ж.Эрдэнэчулуун

Дашбоард үзэх: https://public.tableau.com/.../batbi.../viz/shared/CHQJWYRMH

Бизнес аналиткийн Tableau програм нь мэдээллийн хэлбэр, хэмжээнээc үл хамааран бүх төрлийн өгөгдлийг түргэн хугацаанд боловсруулж, задлан шинжлэх боломжийг маш хялбархнаар хийх боломжийг хэрэглэгч бүрт олгодог шинэ үеийн аналитикийн програм юм.

БУСАД ОРОЛЦОГЧДЫН ДАШБОАРДУУД

Монгол банк эдийн засагч Б.Эрхэмбаяр | Mongolia’s Export Dashboard- Mongolia's export dashboard | Tableau Public

Юнител компанийн Дата инженер Б.Балжинням | Outbound Mongolian Citizen 2019 -Outbound Mongolian Citizen | Tableau Public

Монгол Эм Импексийн BB баг Б.Балсан Н.Аззаяа | Монголын эмийн импортын зах зээл -BB team Data Viz 2021 | Tableau Public

Новелсофт компанийн дата аналистын баг О.Бямбаханд, Б.Оюунбилэг, Б.Долгормаа, Б.Цогттулга | Нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ- BB team Data Viz 2021 | Tableau Public

Үндэсний Статистикийн хороо статистикч Э.Мягмарханд | Мал аж ахуйн салбарын статистик 2020- https://public.tableau.com/app/profile/migaa113/viz/MAA/1_

Ай Ти Зон болон Новелсофт компани нь Tableau компанийн монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж, мэргэшсэн дата шинжээчдээрээ дамжуулан бизнес интелиженс програмын нэвтрүүлэлт, өгөгдөл итеграчцлал, аналитик боловсруулалт, дүрслэлийн үйлчилгээгээр дэмжин ажиллаж байна.

ITZONE - "DATA VIZ 2021" тэмцээний ялагчид тодорлоо