“Oracle DataBase 23c болон Oracle Data Security" шийдлүүдийг танилцуулах эвент амжилттай зохион байгуулагдлаа

April 07. 2023

Өгөгдлийн сангийн тэргүүлэгч Oracle компани түүний Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон ХХК, Oracle компанийн албан ёсны дистрибьютер MUK компаниудын хамтарсан “Oracle DataBase 23c and Implementing Zero Trust Approach with Oracle Data Security Solutions” арга хэмжээ 2023 оны 4-р сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Oracle Exadata, Oracle өгөгдлийн санг ашигладаг төрийн болон хувийн секторын харилцагч байгууллагуудаас мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирлээ.

Уг арга хэмжээнд Oracle компанийн бүс нутаг хариуцсан төлөөлөгчид Ivan Timofeev болон Anastasia Lobanova, MUK компанийн бүс нутаг хариуцсан удирдлага, технологийн экспертүүд хүрэлцэн ирж Oracle өгөгдлийн сангийн хамгийн сүүлийн үеийн хувилбар “Oracle database 23c”, түүний нэмэлт функцүүд болон Oracle өгөгдлийн сангийн мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүдийг танилцууллаа. Өгөгдлийн сангийн аюулгүй байдал бол өгөгдөл аюулгүй байхаас эхэлдэг. Тэгвэл өгөгдлийг бүх талаар аюулгүй байлгах Database Vault, Database encryption, Data reduction, Oracle Identity Governance зэрэг шийдлүүдийн талаар MUK компанийн Oracle Cyber Security architect Oleg Fainitskii танилцуулсан юм.

Арга хэмжээний үеэр Oracle компанийн технологийн эксперт Ivan Timofeev “Oracle Exadata Database Machine X9M ” буюу Oracle database ажиллах хамгийн шилдэг орчин, Oracle-ийн бүрэн инженерчлэгдсэн систем болох Oracle Exadata machine-ийн сүүлийн үеийн загварын онцлог давуу талууд, өмнөх загваруудаас онцлох технологийн сайжруулалтын талаар харилцагчдад илтгэл танилцуулсан.

Oracle Exadata нь олон мянган хэрэглэгчдэд асар их үнэ цэн өгөх хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн систем. Тэр дундаа Монгол улсын хэмжээнд Exadata ашигласнаар байгууллагууд ямар үнэ цэн авч байгаа талаар “Үндэсний Дата Төв”-ийн системийн ахлах инженер Г.Ган-Эрдэнэ арга хэмжээний үеэр өөрийн туршлага, практикаасаа хуваалцлаа.

Ай Ти Зон компани нь 2004 оноос хойш өгөгдлийн сангийн шийдлээр тэргүүлэгч Oracle компанийн албан ёсны түнш, “Oracle Field Delivery Support Provider”, “Oracle Renewal Partner”-аар тус тус сонгогдон ажиллаж байна. Уг түншлэлийн хүрээнд Ай Ти Зон компани нь өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Oracle-ийн техник хангамж, программ хангамж, өгөгдлийн санг удирдан зохион байгуулах, шийдэл нэвтрүүлэх талаар бүх талын зөвлөгөөг мэргэжлийн үйлчилгээний хамт албан ёсны эрхтэйгээр хүргэн ажиллаж байна.

ITZONE - “Oracle DataBase 23c болон Oracle Data Security" шийдлүүдийг танилцуулах эвент амжилттай зохион байгуулагдлаа