Container Ready Infrastructure онлайн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

January 15. 2021

Дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох Dell Technologies компани нь өөрсдийн хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, шийдлүүдийг Монголын хэрэглэгчдэдээ танилцуулахаар Container Ready Infrastructure онлайн арга хэмжээг зохион байгууллаа. Нийт 2 өдөр үргэлжилсэн уг арга хэмжээг Dell Technologies компанийн албан ёсны түнш болох Ай Ти Зон компани болон Саммит компьютер технологи компани хамтран амжилттай зохион байгууллаа.

Container Ready Infrastructure онлайн арга хэмжээнд Dell Technologies компанийн технологийн экспертүүд оролцож дижитал шилжилтийн явцад дэлхий дахинд өндөр хэрэглээ болж буй клауд хандлагат аппликэйшнүүд болон контейнерыг дэмжин ажиллах дэд бүтцийн шийдлүүдээ танилцуулсан юм.

IDC-ын гаргасан судалгаанд 2022 он гэхэд шинэ энтерпрайз аппликэйшны 90% нь клауд-хандлагатай хөгжүүлэгдсэн байх бөгөөд нийт энтерпрайз компаниудын 70% нь виртуал машин, контейнер болон клаудаа нэгдмэл процессоор удирддаг болно хэмээн дурдсанаас үзвэл клауд хандлагат аппликэйшн болон контейнер, автоматжуулалтын технологийн хэрэглээ нь ойрын ирээдүйд улам бүр нэмэгдэхийг харж болно. Учир нь эдгээр технологиуд нь хэрэглэгчдэд микросервис архитектурт шилжих, олон клауд платформ дээр ажиллуулах боломжийг олгоод зогсохгүй хөгжүүлэгчийн ажлын бүтээмжийг дээшлүүлж, аgile хөгжүүлэлт рүү шилжихэд тусалдаг байна.

Container Ready Infrastructure онлайн арга хэмжээний үеэр авсан богино судалгааны үр дүн ч мөн дээрх судалгааны үр дүнтэй уялдаж байсан юм.

Арга хэмжээнд оролцсон нийт мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн 25.8% нь энэ төрлийн технологийг аль хэдийн компанидаа нэвтрүүлсэн / туршиж байгаа гэсэн ба 37.9% нь нэвтрүүлэхээр судалж байгаа гэжээ.

Мэдээллийн технологийн шинэ үеийн хандлага болох клауд, контейнер, автоматжуулалт зэрэг технологийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой давуу ба сул тал, хүндрэл бэрхшээл, туршлага гэх мэт маш өргөн хүрээнд мэдээлэл хүргэсэн уг арга хэмжээний агуулгын хэрэгцээтэй, шинэлэг байдалд оролцогчид маш сэтгэл хангалуун байсныг энд онцолж байна.

Хэрэв та арга хэмжээний үеэр танилцуулагдсан илтгэлүүдийг нөхөж үзэхийг хүсвэл эндээс үзээрэй. Мөн клауд хандлагат, контейнерыг дэмжих дэд бүтцийн шийдлүүдийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах бол бидэнд хандаарай. Бид Dell Technologies компанийн болон өөрсдийн мэргэшсэн инженер, зөвлөхүүдтэй хамтран таны дижитал аялалд туслахдаа баяртай байх болно.

Ай Ти Зон компани нь  2000 оноос хойш тасралтгүй 21 дэх жилдээ Dell Technologies компанийн Тэргүүн түншээр ажиллаж байгаа ба мэдээллийн технологийн дэд бүтэц, дата хамгаалалт зэрэг технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн шийдлүүдийг мэргэшсэн инженерийн багаараа дамжуулан Монголын хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.

ITZONE - Container Ready Infrastructure онлайн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа