Хиймэл оюун ухаанд суурилсан "Дата аналитикийн платформ"-ыг танилцуулах вебинар болох гэж байна.

December 08. 2020

 

Байгууллагууд AI-г маш хурдтайгаар ашиглаад эхэлсэн байна. 2024 он гэхэд, байгууллагуудын 75% нь AI-г туршилтаас жинхэнэ үйл ажиллагааныхаа бодит хэсэг болгоно гэсэн таамаглал байна. Өнгөрсөн 4 жил AI-г нэвтрүүлсэн төслийн тоо 270%-н өссөн байна. Зөвхөн өнгөрсөн жилд 37%-р нэмэгдсэн байна. McKinsey Global-н судалгаагаар AI-н эдийн засагт үзүүлэх нөлөө ирэх 10 жилд 20-25% буюу 13 их наяд доллар өсөлтийг авчирна гэж харж байна.

Ахисан түвшний программчлалын R, Python хэлний өндөр мэдлэггүй ч нээлттэй (open source) програмыг ашиглан та Artificial Intelligence (AI) & Machine Learning ML-ийн аргачлалуудыг visual байдлаар ашиглан байгууллагынхаа өгөгдөл мэдээллийг нэгтгэх, боловсруулах, цаашлаад өөрт тохирох модель болон загварчлалыг бүтээх бүрэн боломжтой. Тэгвэл энэхүү аргачлалыг танилцуулах “Өгөгдлийн шинжлэх ухааныг AI & ML-тэй хослуулан ашиглах нь” сэдэвт вебинар тун удахгүй буюу 2020/12/16 өдөр зохион байгуулагдаж гэж байна.  Өгөдөл, дата анализ, хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг болон сонирхон судалдаг бүх хүмүүст нээлттэй явагдах тус вебинарыг Data Science & Machine Learning-ийн тэргүүлэгч Knime компани болон түүний Монгол дах албан ёсны түнш Новелсофт, Ай Ти Зон компаниуд хамтран зохион байгуулах юм. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй өгөгдөл, дата-аа ашиглаж байгууллагынхаа дижтал шилжилтийг дараагийн шатанд гаргах хүсэлтэй хүн бүхнийг тус вебинартаа урьж байна. 

Вебинарт бүртгүүлэх бол ЭНД дарна уу. 

Knime нь AI & ML дата аналитикийн платформ бөгөөд 2014 оноос хойш Гартнерын “Data Science & Machine Learning” шидэт квадратад тэргүүлэгч, Форрестер-ын 2020 оны 3 улиралд Strong Performance-аар нэрлэгдсэн дэвшилтэт технологи юм. Энэхүү платформыг дэлхийн өнцөг булан бүрд, салбар бүрийн мэргэжилтнүүд судалгаа, шинжилгээндээ өргөнөөр ашиглаж байна.   

Энэхүү шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.  

Вебинар дээрээ уулзацгаая! 

ITZONE - Хиймэл оюун ухаанд суурилсан "Дата аналитикийн платформ"-ыг танилцуулах вебинар болох гэж байна.