Биеийн дулааныг болон амны хаалт зүүсэн эсэхийг тодорхойлох камерыг Ай Ти Зон компаниас

November 25. 2020

2020 он гарснаар цар тахлын нөлөөгөөр хүмүүс болон бизнесүүд 2 төрлийн технологийн эрэлт хамгийн ихээр өссөн. Энэ нь гэрээсээ ажиллах боломжийг олгох технологи бол нөгөөх нь дулаан мэдрэгч камер юм. Хүн олон цуглардаг, үйлчлүүлдэг газруудын хувьд орж буй хүмүүсийн биеийн дулааныг хэмжиж, амны хаалт зүүсэн эсэхийг шалгах нь өдгөө зүй ёсны шаардлага болсон.

Тэгвэл Ай Ти Зон компанийн хувьд Дэлхийд тэргүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан технологийн компани болох Megvii компанийн ухаалаг “Дулаан мэдрэгч” камерыг танилцуулж байна.

Тус камерын хувьд хиймэл оюун ухаанд суурилсан Brain++ платформоор хянагдсан, хэт ягаан туяаны камерын тусламжтай хүний царай таних, биеийн дулааныг хэмжих чадвартай ухаалаг шийдэл юм. Мөн үүнээс гадна царай таних платформ нь амны хаалттай байгаа эсэхийг тодорхойлж чаддаг бөгөөд энэ нь таны хувьд 1 сумаар 3 туулай буудах боломжийг олгох юм. Давуу талууд:

  • Нэг дор 3-4 хүний биеийн дулаан хэмжиж, бас царайг танина.
  • 4м-н зайнаас ажилладаг.
  • Биеийн дулааныг хамгийн өндөр буюу 30С-45С дулааны хооронд  ±0.3C-н нарийвчлалтай хэмждэг.
  • 30 минутын дотор суурилуулан ашиглах боломжтойн зэрэгцээ цаг бүртгэл болон бусад системүүдтэйгээ бүрэн интеграци хийх боломжтой.

 

Таны цаг, мөнгийг хэмнэхийн зэрэгцээ 3-4 бодит үнэ цэн, үр өгөөжийг өгөх энэхүү камерын төхөөрөмжийг авахыг хүсвэл энд дараарай.

Танилцуулга татах бол энд дарна уу. 

 

 

ITZONE - Биеийн дулааныг болон амны хаалт зүүсэн эсэхийг тодорхойлох камерыг Ай Ти Зон компаниас