Oracle Database 19c - Орчин цагийн RDBMS-ийн хүчирхэг төлөөлөгч болох Oracle өгөгдлийн сангийн шинэ боломжуудыг танилцууллаа.

September 21. 2020

Oracle компанийн 40 жилийн нөр их хөдөлмөр, туршлага, инновацын үр дүн болох орчин цагийн хамгийн хүчирхэг өгөгдлийн сангийн шийдлийн 19с хувилбарыг Ай Ти Зон компани нь Oracle болон FORS компанитай хамтран танилцууллаа.

Монголын томоохон байгууллагуудын өгөгдлийн сангийн администраторууд болон систем админууд оролцсон уг онлайн эвентээр Oracle Database 19c хувилбарын шинэ боломжуудыг 12.2, 18c зэрэг хувилбаруудтай харьцуулан тайлбарлаж, лиценз сунгалтын талаарх нэгдсэн мэдээлэл танилцуулагдсан юм.

Oracle Database 19c бол Long Term Support буюу хамгийн урт хугацааны лицензийн саппорт бүхий хувилбар юм. Энэхүү хувилбар нь Performance and Scalability, High Availability, Data Warehousing and Big Data, Partitioning Hybrid Tables, Real-time optimizer statistics, Multitenant зэрэг олон тооны шинэ функцүүдийг агуулснаараа өмнөх хувилбаруудаасаа онцлогтой.

         

Вебинарын үндсэн илтгэгчээр OCM (Oracle Database 12c Certified Master) Ольга Карбасова оролцов. Тэрээр Oracle компанийн дистрибьютер болох FORS компанийн техникийн ахлах зөвлөхөөр ажилладаг ба Oracle өгөгдлийн сангийн 20 гаруй жилийн туршлагатай чадварлаг мэргэжилтэн билээ. Түүний танилцуулсан сэдвүүд тун сонирхолтой хийгээд, үр өгөөжтэй байсан бөгөөд Ай Ти Зон компаниас оролцогчдын хүсэлтээр улирал тутамд Oracle компанитай хамтарсан вебинарыг харилцагчдынхаа сонирхол, хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж байхаар боллоо. 

Ай Ти Зон компани нь өгөгдлийн сангийн шийдлээр тэргүүлэгч Oracle компанийн “Алтан түнш”-ээр 2004 оноос хойш тасралтгүй 16 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Уг түншлэлийн хүрээнд бид Oracle компанийн Exadata инженерчилсэн систем болон Autonomous Database зэрэг өгөгдлийн сангийн шийдлүүдийг мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хамт Монголын хэрэглэгчдэдээ албан ёсоор хүргэн ажиллаж байна.

Хэрэв та одоо ашиглаж буй өгөгдлийн сангаа шинэ хувилбар луу шилжүүлэхээр төлөвлөж байгаа, мөн танд өгөгдлийн сантай холбоотой зөвлөгөө, тусламж хэрэгтэй байгаа бол манай компанийн туршлагатай, мэргэшсэн инженер, зөвлөхүүд та бүхэнд зөвлөн, хамтран ажиллахдаа баяртай байх болно.

ITZONE - Oracle Database 19c - Орчин цагийн RDBMS-ийн хүчирхэг төлөөлөгч болох Oracle өгөгдлийн сангийн шинэ боломжуудыг танилцууллаа.