Dell EMC – 2020 Гольфийн аварга шалгаруулах тэмцээн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

September 08. 2020

Монголын Гольфийн холбооны гишүүдийн дунд хүлээлт үүсгэх болсон Dell EMC 2020 – Гольфийн аварга шалгаруулах тэмцээн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнийг Dell Technologies болон Ай Ти Зон компани, Монголын Гольфийн холбоотой хамтран зохион байгууллаа.

2 дахь жилдээ зохион байгуулагдсан “Dell EMC 2020” гольфийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 67 тамирчин оролцсон бөгөөд тэмцээнийг Stableford онооны системээр шүүн явууллаа. Энэ удаагийн тэмцээнд шилдэг 5 байрын эздийг шалгаруулж, технологийн бүтээгдэхүүнээр шагнасан юм.

Тэмцээний тэргүүн байрт 42 оноогоор Б.Алтайбаатар, дэд байрт Ц.Боргилмаа 42 оноогоор (оноо тэнцсэн тохиолдолд хамгийн сүүлийн нүхэн дээрх цохилтын оноог харьцуулан дүнг гаргадаг), гутгаар байрт Ч.Бат-Амгалан 40 оноотойгоор тус тус шалгарсан бол Longest drive буюу хамгийн хол зайд цохисон тамирчнаар 292 метр зайд цохисон Л.Зоригт, Nearest to the pin буюу хамгийн ойрын зайд цохисон тамирчнаар 1.68 метр зайд цохисон А.Сарнай нар шалгарсан.

Тэмцээний үеэр Ай Ти Зон компанийн зүгээс зах зээлд шинээр хөгжүүлж буй ITStore.mn - Онлайн дэлгүүрээ танилцууллаа. Монголын хамгийн том технологийн онлайн худалдааны платформ болох зорилготой тус дэлгүүрт Dell, Canon, Samsung, Apple зэрэг дэлхийн шилдэг 55 брэндийн 1100 гаруй технологийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. ITStore.mn нь хамгийн өргөн сонголт бүхий технологийн бараа бүтээгдэхүүнийг, нэг дороос, онлайн лизинг ашиглан, шуурхай хүргүүлэн авах боломжийг олгодгоороо онцлогтой. Бид ITStore.mn-ийн гарын бэлгийг бүх оролцогчдодоо гардуулж, азын сугалааны эздийг ч мөн тодруулсан юм.

Уг тэмцээнийг Ай Ти Зон компани Dell Technologies компанитай хамтран гольфийн тамирчид, сонирхогчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх болно.

 “Ай Ти Зон” компани Dell Technologies компанийн албан ёсны Тэргүүн түншээр 20 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд тус брэндийн өдөр тутмын хэрэглээний нөүтбүүк, компьютер болон дэд бүтцийн сервер, сторэйж зэрэг тоног төхөөрөмжүүдээс гадна байгууллагад зориулсан Нэгдмэл дэд бүтэц (Hyper-Converged Infrastructure), Өгөгдөл хамгаалалт (Data Protection) болон бусад технологийн дэвшилтэт шийдлүүдийг албан ёсоор нийлүүлж, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээний хамт хүргэж ажиллаж байна.

ITZONE - Dell EMC – 2020 Гольфийн аварга шалгаруулах тэмцээн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.