Self-service буюу хялбар удирдлага бүхий Дараа үеийн Дата хамгааллын шийдлийг танилцууллаа.

June 03. 2020

Дижитал шилжилттэй холбоотойгоор технологийн орчин тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, хэрэглэгч талаас тэрхүү өөрчлөлтүүдэд нийцүүлж ажиллахын тулд ХУРД, УЯН ХАТАН БАЙДАЛ, ЗАРДАЛ/ҮР АШИГ-ийг эн тэргүүнд анхаарах болжээ. Тиймдээ ч эдгээр нь мэдээллийн технологийн бүтээмжийг тодорхойлох чухал үзүүлэлт болоод байна. Эдгээрийг анхаарч, тооцсоны дүнд бид олон төрлийн технологийг хослуулан ашигладаг болсон ба энэ нь эргээд энэхүү технологи, орчин хооронд өөрсдийн үнэт хөрөнгө болсон датагаа байнга хадгалж, хамгаалдаг байх сорилтыг дагуулж байна.

Ай Ти Зон компани Dell EMC компанитай хамтран уг сорилтыг давах, хурд, уян хатан байдал, үр ашиг зэрэг үзүүлэлтийг бүрэн хангах Дата хамгаалалтын шинэ үеийн шийдлийг танилцууллаа. Байгууллагын сервер дээр виртуал машин байдлаар сууж ажилладаг PowerProtect Data Manager нь суурин, виртуал, клауд орчинд байгаа датаг self-service буюу өөрөө удирдах горимоор маш хялбар хамгаалах боломжийг олгодог.

PowerProtect Data Manager нь Dell EMC компанийн Data Protection шийдлийн хамгийн чухал функцүүдийг өөртөө агуулсан ба эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай шийдэл юм. Уг шийдлийг танилцуулах вебинарт Монгол улсын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцож шинэ үеийн дата хамгаалалтын шийдлийн онцлог, давуу талуудын талаар цогц мэдээлэл авлаа.

PowerProtect Data Manager нь дата хамгаалалтын backup, нөхөн сэргээх, хуулбарлах, үүлэнд урт хугацааны хадгалалт болон гамшгийн нөхөн сэргээлт хийх зэрэг боломжуудыг өөртөө агуулснаас гадна deduplication буюу депликаци хийх технологитой тул дата бүр цорын ганц хувь backup хийгдэх боломжийг олгох буюу хадгалалтын багтаамжийн (сторэйжийн) үр ашгийг нэмэгдүүлдэг.

Уг шийдэл нь сүүлийн үеийн технологи болох Kubernetes Containers-той болон VMware, Oracle, MSSQL, SAP HANA, Windows Filesystems, Linux Filesystems зэрэгтэй хоршин ажилладаг тул дээрх системүүд дээрх датаг удирдаж, хамгаалах, нөхөн сэргээх бүрэн боломжтой.

Dell EMC компанийн хувьд дээрх онцлог бүхий PowerProtect Data Manager шийдлийг Veeam брэндтэй дүйцэхүйц хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх боломжтойг онцлон дурдаж байлаа.

Ай Ти Зон компани нь 2018 оноос хойш Dell EMC компанийн Тэргүүн түншээр ажиллан, дэд бүтэц, дата хамгаалалт зэрэг энтерпрайз түвшний шийдлүүдийг нь мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээний хамт Монгол дахь хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна. 

Вебинарын үеэр танилцуулсан шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

ITZONE - Self-service буюу хялбар удирдлага бүхий Дараа үеийн Дата хамгааллын шийдлийг танилцууллаа.