1TB виртуал машиныг 60 секундэд backup хийдэг тэргүүлэх шийдлийг танилцууллаа.

May 21. 2020

Data Backup буюу Өгөгдөл нөөцлөлт нь дижитал шилжилтийг хэрэгжүүлж буй байгууллага бүрд байх ёстой, эрсдэлийн удирдлагын нэгэн шийдэл билээ. Саяхныг хүртэл бид 1TB хэмжээтэй өгөгдлийг нөөцлөхдөө 4 орчим цагийг зарцуулдаг байсан бол өнөөдөр технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан 60-хан секундэд backup хийх боломжтой болжээ.

Энэхүү инновац бүхий шийдлийг Ай Ти Зон компани HP Enterprise (HPE) компанитай хамтран Монголын хэрэглэгчдэдээ онлайнаар танилцууллаа. Танилцуулгын үеэр 3 жилийн турш Гартнерын “Мэдээллийн технологийн нэгдмэл дэд бүтэц”/HCI/-ийн төрөлд манлайлагчаар нэрлэгдэж буй HPE SimpliVity шийдлийг дэлгэрэнгүй танилцуулж, виртуал орчинд турших боломжоор оролцогчдыг хангасан юм.

HPE SimpliVity нь виртуалчлагдсан орчинд зориулагдсан нэгдмэл дэд бүтцийн шийдэл бөгөөд 1TB хэмжээтэй виртуал машиныг 60 секундийн дотор backup хийдэг. Энэ бол ойролцоогоор хэдэн арван саяаас хэдэн зуун сая мөр датаг нэг минут хүрэхгүй хугацаанд нөөцлөх технологи юм. Түүнчлэн HPE SimpliVity нь өөртөө Data Protection буюу Өгөгдөл хамгаалалт, Deduplication буюу багтаамж хэмнэх хадгалалтын технологиудыг давхар агуулсан нь байгууллагын өгөгдөл хадгалах нөөц (сторэйж)-ийг 90% хүртэл хэмнэх боломжийг олгох болно. Мөн HPE SimpliVity-ийн хиймэл оюун ухаанд суурилсан InfoSight нь МТ инженерүүдэд нэг цонхоор мэдээллийн технологийн дэд бүтцээ бүрэн удирдах, хянах маш энгийн хийгээд хялбар user interface -тэй гэдгээрээ ижил төрлийн шийдлүүдээс цойлдог байна.

SimpliVity шийдлийг танилцуулах вебинар арга хэмжээнд Монголын томоохон байгууллагуудын IT мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэдэнд өдөр тутам тулгардаг таскуудыг HPE SimpliVity шийдлийн тусламжтайгаар хэрхэн хялбарчилж, хурдтай гүйцэтгэх боломжтой талаар демо туршилтуудыг виртиуал орчинд хийж туршсан юм.

1TB виртуал машиныг 60 секундэд backup хийдэг тэргүүлэх шийдлийг танилцууллаа.

Ай Ти Зон компани 2002 оноос хойш HPE компанийн Алтан түншээр ажиллаж байгаа бөгөөд HPE компанийн нэгдмэл дэд бүтцийн шийдлүүдийг мэргэшсэн инженерийн багаар дамжуулан  мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээний хамт хүргэж байна. Та вебинарын үеэр танилцуулагдсан HPE SimpliVity шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Мөн цаашид зохион байгуулагдах онлайн эвент-вебинарт оролцох бол манай вэбсайтын Эвент хэсгээс мэдээлэл аваарай.

 

ITZONE - 1TB виртуал машиныг 60 секундэд backup хийдэг тэргүүлэх шийдлийг танилцууллаа.