Canon Mongolia Азийн бүсийн хамгийн өсөлттэй яваа бизнесээр дахин нэрлэгдлээ

January 29. 2020

Дэлхийд тэргүүлэгч Canon брэндийн азийн бүсийн төв болох Canon Singapore PTE  компани жил бүрийн эхний сард бизнес түншийн нэгдсэн чуулган буюу Canon Business Partner Summit /CBP/-ийг зохион байгуулдаг бөгөөд уг уулзалтаар өнгөрсөн жилийн шилдэг дистрибьютер байгууллагыг тодруулж, хүндэтгэлийн цом болон тухайн жилийн онцгой шагналыг олгодог уламжлалтай юм. Энэ жилийн CBP уулзалт 1-р сарын 21-23ны хооронд Сингапурт зохион байгуулагдсан бөгөөд “Ай Ти Зон” ХХК болон “Mогул Сервис энд Саппорт” ХХК хамтын дүнгээр Азийн бүсийн хамгийн өндөр өсөлттэй бизнесээр 2 дах удаагаа дахин шалгарлаа.

“Ай Ти Зон” компани Canon брэндийн бүтээгдэхүүн, шийдлийг нийлүүлж эхэлснээс хойш 18 жил болж байгаа бөгөөд эдгээр жилүүдэд тасралтгүй өсөлттэй ажиллаж байгаа юм. 2017 онд Canon брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер Ай Ти Зон ХХК болон клауд хэвлэлийн үйлчилгээг үзүүлэгч Могул Сервис энд Саппорт ХХК албан ёсоор Азийн төв бүсэд харьяалагдах болж Тайланд, Индонези, Малайз гэх мэт томоохон улсуудтай нэг эгнээнд бизнесийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. Харин 2018 болон 2019 онд Азийн бүсийн хамгийн өндөр өсөлттэй бизнесээр шалгарч тасралтгүй хөгжиж байна.

Canon брэнд нь сүүлийн жилүүдэд хурдацтай өрнөж буй дижитал шилжилтийг компанийнхаа гол стратеги болгосон ба 2019 оноос эхлээд зах зээлд шинээр танилцуулж буй бүтээгдэхүүн болон шийдлүүд нь үүлэн үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлыг цогцоор нь хангах боломжтой болсноос гадна хэвлэх, хувилах төхөөрөмжийн борлуулалтын дараах үйлчилгээнд зөвхөн засвар үйлчилгээ бус зардал болон хэрэглээгээ хянах гэх мэт бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлчилгээг санал болгож байгаа юм.  

ITZONE - Canon Mongolia Азийн бүсийн хамгийн өсөлттэй яваа бизнесээр дахин нэрлэгдлээ