“Ай Ти Зон” компани “Dell Technologies”-ийн шилдгүүдийн нэгээр нэрлэгдлээ

April 01. 2021

Өнгөрсөн гуравдугаар сард Dell Technologies компани “AEM” буюу “Asia emerging Markets”-ийн нийт 31 орны албан ёсны дистрибьютерүүдийн хамт “FY22 Partner Business Conference” арга хэмжээг онлайнаар зохион байгууллаа.  Мэдээллийн технологийн салбарын шилдгүүд болох Intel, Microsoft, VMWARE компаниуд энэхүү үйл ажиллагааны спонсороор ажилласан бөгөөд Dell брэндийн Азийн хөгжиж буй зах зээлийг хариуцсан эрхмүүд илтгэл тавин, өнгөрсөн 2021 оны ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, шилдгүүдээ шалгарууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр “Ай Ти Зон” компани “BEST PERFORMER: STORAGE” Storage буюу “Хадгалах төхөөрөмжийн шилдэг гүйцэтгэгч” -ээр нэрлэгдлээ. 2020 онд HCI (Hyber Converged-Infrastructure), Data Protection,  Unity гэсэн 3 төрлийн мэдээллийн технологийн шинэ үеийн дэвшилтэт технологийн хадгалах төхөөрөмжүүдийг Монгол улсын зах зээлд таниулах, нутагшуулах, нийлүүлэх, суурилуулах ажлуудыг хийсэн ба 2020 оны онцлох ажлуудыг танилцуулбал:

Unitel – Хэрэглэгч бүрд 24 цагийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй танилцуулах зорилготой чатботод суурилсан  TOKI апп нь 10 мянга гаруй байгууллагын мэдээллийг нэг дор багтаасан ба тэдгээрээс өөрт хэрэгтэй үйлчилгээг сонгон, чатботоор шууд холбогдох боломжтойгоор энэхүү аппликейшний дэд бүтцийг VxRail Hyper-Converged Infrastructure Appliance ашигласан нь дэвшилтэд бөгөөд шинэлэг шийдэл болсон юм.

Үндэсний Статистикийн Газар - Үндэсний Статистикийн хорооны мэдээлэл боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн Ухаалаг засаг төслийн санхүүжилттэй хийгдсэн Статистикийн мэдээлэл боловсруулах - SPS систем бүтээх төслийг  GSBPM олон улсын стандартад нийцүүлэн амжилттай хэрэгжүүлсэн.

Гаалийн Ерөнхий газар – Монгол улсын үйл ажиллагаа явуулж буй бүх хилийн боомтуудыг бүрэн камержуулснаас гадна камерын бичлэгийн өгөгдлийг хадгалах, тэдгээрийг дамжуулах дэд бүтэц, аюулгүй байдлын шийдлийг боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн.

Үндэсний Дата төв – Үндэсний дата төвийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, аюулгүй байдлыг өндөржүүлэхийн тулд Dell EMC Intelligent Data Protection Appliance-DP4400-д суурилсан нэгдмэл дата хамгаалалтын шийдэл болон VXRAIL-д суурилсан Hyperconverged insfrastructure системийг амжилттай суурилуулсан.

Ай Ти Зон компани нь 2000 оноос хойш Dell брэндийн Монгол дахь  анхны албан ёсны дистрибьютерээр 21 жилийн хугацаанд амжилттай ажиллаж мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

ITZONE - “Ай Ти Зон” компани “Dell Technologies”-ийн шилдгүүдийн нэгээр нэрлэгдлээ