“Dell EMC Cup 2019” гольфийн тэмцээн амжилттай боллоо

September 10. 2019

Монголын Гольфийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг оны хамгийн үнэ цэнтэй тоглогчийг шалгаруулахMGA  Tour-2019” тэмцээний 18-р цуврал “Dell EMC Cup 2019” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.  Тус тэмцээнийг Dell EMC болон түүний Тэргүүн түнш Ай Ти Зон компани хамтран зохион байгуулсан юм.

“Dell EMC Cup 2019”  тэмцээнд нийт 72 тамирчин оролцсон бөгөөд гольфийн спортын мастер Б.Мөнхбаатар нь HCP 5.9, Day 79 оноотойгоор тэргүүлж, 18-р цуврал тэмцээний аваргаар шалгарлаа. Бусад шагналт байруудад:

Эрэгтэй төрөлд :

1-р байр: А.Батсуурь

2-р байр: М.Баярбахдал                          

Longest Drive: Д.Хатанбаатар

Nearest to the pin: Ц. Мөнх-Оргил тус тус шалгарлаа.

Эмэгтэй төрөлд :

1-р байр: Д.Ичинноров

2-р байр: Д.Батмөнх

Longest Drive: Д.Ичинноров тус тус шалгарлаа.

Тус тэмцээнд Dell EMC компанийн Азийн хөгжиж буй орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгч Анотай Веттаяакорн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр “Би маш олон орны гайхалтай тамирчидтай хамт нэг талбайд тоглож байсан. Монголчууд шиг ийм эрч хүчтэй тамирчидтай цуг тоглож байсангүй, олон зүйлсийг сурч авлаа. Мөн Скай Резортын гольфийн талбай маш өндөр ур чадвар тамирчдаас шаардагдахаар бүтээгдсэн байна.” гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр “Dell Technologies нь гольфийн спорттой салшгүй холбогддог. Монгол улсад 'Dell EMC Cup' тэмцээнийг цаашдаа жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

“Ай Ти Зон” компани нь Dell EMC компанийн дистрибьютерээр 19 дэхь жилдээ тасралтгүй ажиллаж буй бөгөөд тус брэндийн энгийн хэрэглээний нөүтбүүк, компьютер, сервер, сторэйж, тоног төхөөрөмжүүдээс авахуулаад энтерпрайз түвшний Нэгдмэл технологи (Hyper-Converged), Өгөгдөл хамгаалалт (Data Protection), Их өгөгдлийн дэд бүтэц (Big Data Ready Solutions) зэрэг дэвшилтэт технологийн шийдлүүдийг албан ёсоор нийлүүлж, мэргэжлийн үйлчилгээгээр ханган ажилладаг юм.

ITZONE - “Dell EMC Cup 2019” гольфийн тэмцээн амжилттай боллоо